Америкийн засгийн газар 20-ны өдөр Конгресст нийт хэмжээ нь 700 тэрбум ам.доларын банк санхүүгийн тусламжийн төлөвлөгөөг дэвшүүлсэн байна. Энэ бол өнгөрөгч зууны гучаад оны "Их хямрал"-аас хойш болж байгаа Америкийн хамгийн том хэмжээний банк санхүүгийн тусламжийн төлөвлөгөө болох юм. Энэх банк санхүүгийн тусламжийн төлөвлөгөөг конгресс заавал нэн түргэн батлах ёстой гэж Америкийн сангийн сайд Хенри Паулсон 21-ний өдөр дахин нотолсон байна.
Энэх банк санхүүгийн тусламжийн төлөвлөөгөөний дагуу, Сангийн аям нь конгрессын ямарч оролцлогод нөлөөлөгдөхгүй байдалд орон сууц болон худалдааны барьцаат зээл мөн тэрчлэн холбогдох зээлийг худалдан авах, худалдаалж, үнэт цаасны захыг дэмжиж, үүний улмаар банк санхүүгийн байгууламжид туслан найдваргүй хөрөнгөөс зайлуулж болох юм.
Нийт хэмжээ нь 700 тэрбум ам.доларын үнэт цаасны захыг дэмжих төлөвлөгөө нь Амиерикийн түүхэн дэхь хамгийн том хэмжээний тусламжийн төлөвлөгөө болох нь яриангүй. Америкийн засгийн газрын үнэт цаасны захыг дэмжих төлөвлөгөөг нэн түргэн батлуулахыг шаардаж байгаа нь юуны өмнө Америкийн өнөөгийн эдийн засгийн байдал баярлангуй биш байгааг харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Ноднин жил найдваргүй зээлийн хямрал гарснаас хойш, найдваргүй зээл болон бусад шилдэг зээлийг нөлөөлж үүний улмаар Америкийн банк санхүүгийн захыг нөлөөлснөөр барахгүй бас үүний зэрэгцээ олон улсын банк санхүүгийн захыг ихээр нөлөөлсөн байна. Ялангуяа Америкийн Лехман ах дүүгийн компаний хямрал гарсны дараа зах зээлийн итгэл нэн алдагдаж, Америкийн засгийн газар "Эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв маш том эрэсдэл"-д нүүрлэж, дан ганц зах зээлийн хүчнээр хямралаас аварч чадахгүйг таньж мэдсэн байна. Хоёрдуугаарт, өнөө Америк ерөнхийлөгчийн сонгууль хийж байна. Үүнээс өмнөх туршлагаас үзвэл, Бушийн засгийн газар зах зээлийг туслах төлөвлөгөө нь богино хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, үнэт цаасны өсөлтөд сэдэлт өгч, үүний улмаар Америкийн БНН-ын засгийн газар нь хямралыг зохицуулах хүчин чадалтай гэдгийг харуулж, БНН-ын сонгуульд нэр дэвшигч Жон Маккейнд хүч нэмэхийн төлөө юм.
Гэвч эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Америкийн засгийн газрын түлхэн ахиулж байгаа үнэт цаасны захыг дэмжин туслах төлөвлөгөө нь бага бус саадад учирч болзошгүй байна. Дэмжин туслах төлөвлөгөө үнэн бодитай үр дүнд хүрч чадах эсэх нь засгийн газрын найдваргүй зээлийг худалдан авах бодитай төлбөрийн үнээс шалтгаалах болно гэж мэргэжилтэд үзэж байна.
Хоёрдуугаарт, найдваргүй зээлийн хямрал гарснаас хойш, Бушийн засгийни газар олон удаа асар их хэмжээний хөрөнгө гаргаж, үнэт цаасны захыг дэмжин туслах арга хэмжээ авсан боловч энэ нь зах зээлийн байдлыг үндсэндээ хувьруулж, хямрал үргэлжлэхийг зогсоож чадсангүй. Иймээс Америкийн засгийн газар дахин асар их хэмжээний хөрөнгө гаргаж байгаа нь энэ удаагийн банк санхүүгийн хямралыг хязаарлан зогсоож чадах эсэхэд зарим шинжээчид эргэлзэж байна.
Гэвч өнөөгийн байдал маш бачим байгаа нь доторхой юм гэж Конгрессын олон гишүүн илэрхийлсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|