• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-23 15:38:28    
Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад нэн чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна

CRI

     Нийгмийн дэвшлийг дагалдан нэн олон шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад олон улсын шинжлэх ухааны салбарт ажиллах боллоо. Хятад улст одоо шинжлэх ухаан техникийн гурван ажилтны нэг нь даруй эмэгтэй эрдэмтэн болно. Саяхан хуралдсан Хятадын шинжлэх ухаан техникийн жил дутамын өвтэгш цуглаан Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн жил дутамын хурал дээр шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтнуудын дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж эмэгтэйчүүдийн хөгжил болон шинжлэх ухаан техникийн судалгаа сэдвээр ярилцсан байна.

      Мао Жяньчин бол Бээжингийн сансрын их сургуулийн профессор. өнгөрөгч зууны 60-аад онд тэрээр Бээжин их сургууль, Бээжингийн сансрын их сургуулийг дүүргэсний дараа батлан хамгаалалтын шинжлэх ухаан техникийн судалгаанд гар бие оролцон 1985 онд Хятадын анхны бүлэг докторын цол хамгаалсан нэгэн. Одоо тэрээр Хятадын удирдлагын онол болон инженерийн салбарын нэрт эрдэмтэн. Тэрээр шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтнуудын эгнээ хүчирхэгжин бузгайрсныг үзэж харсан нэгэн.

      Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятад улс шинжлэх ухаан техникийн их олон эмэгтэй ажилтан хүмүүжүүлсэн, нийгмийн байр суурь, хүний тоогоор бүр урьдынхаас давсан юм. ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад нэн олноор цолгорон гарч ирсэн юм гэж тэрээр цохон тэмдэглэжээ.

      1984 оноос одоод хүрч иртэл Мао Жяньчин Хятадын байгалийн шинжлэх ухааны фондын төсөл, батлан хамгаалалтын суурь судалгааны чухал төсөл, сансрын судалгааны фондын төсөл зэрэг 20 гаруй чухал төслийг биелүүлж, улсын дотоод гадаадын сонин сэтгүүл, хурал цуглаан дээр 150 гаруй өгүүлэл нийтлүүлсний 60 гаруйг нь олон улсын эрдэм шинжилгээний нэрт сэтгүүл нийтэлсэн юм. тэрээр бас урд хожид Их Британи, АНУ зэрэг газар 16 удаа очиж, хичээл сургалт хийсэн байна.

      Шинжлэх ухаан техникийн судалгааны салбарт амжилт гаргахад эмэгтэйчүүд эрчүүдээс нэн их хүч хөлс гаргах хэрэгтэй гэж Мао Жяньчин хэлжээ. Тэрээр ар гэрээ харгалзахын төлөө Их Британий Imperial College Londonд докторантурт суралцах боломжийг алдсан байна. Гэвч түүний гарамгай амжилт нь сансрын судалгааны салбарт түүн шиг эмэгтэй ажилтад нэгэн адил гарамгай амжилт гаргаж болохыг гэрчилсэн байна.

      1949 онд шинэ Хятад улс байгуулагднаас хойш Мао Жяньчин шиг дотоод гадаадад нэрд гарсан эмэгтэй шинжлэх ухааны ажилтад цолгорон гарсан байна. Хятадын албаны талын бүртгэлээр бол одоо Хятад улст эмэгтэй шинжлэх ухааны ажилтад нийт 10 сая гаруй байж, Хятадын шинжлэх ухааны нийт ажилтнуудын 37 хувийг эзэлж байна. Хятадын шинжлэх ухаан техникийн дээд төвшинг төлөөлдөг Хятадын шинжлэх ухааны академи, Инженерийн академид эмэгтэй академич 70 шахам хүн байж, энэ харьцлаараа АНУ, Франц, Герман зэрэг хөгжингүй орны давсан байна.

      Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэгийн орлогч дарга байсан хатагтай Лю Рү Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтнуудын судалгааны тайланг гүйцэтгэсэн нэгэн. Тэрээр хэлэхдээ, одоо энэ хамт олон сайн сайхан хөгжлийн хандлагатай болоод байна. Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад бол залуухан хамт олон юм. зонхилох нь 50 наснаас доош байж байна, манай улсын их дээд сургуулийн эмэгтэй аспирант нэмэгдэх хандлагатай болсон нь шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтнуудын бэлтгэл хүчин их байгааг харуулж байна гэжээ.

      Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад ихээр цолгорон гарч ирсэн нь өөрийнх нь хүчин чармайлттай нягт холбоотой бөгөөд хятадын нийгмийн хөгжил болон эмэгтэйчүүдийн байр суурь дээшилсэнтэй нягт холбоотой юм. Хятад улсад суурь боловсролоос аваад их дээд сургуулийн боловсрол хүртэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эрх тэгш эрхтэй байж байдаг нь тэдэнд судалгаа хийх бат бэх үндэс суурь тавьж өгсөн байна.

      Гэвч судалгааны замд олон асуудал эмэгтэйчүүдийн хөгжлийг боогдуулж байна. Дэлхийн хэмжээнд боломж адил биш, гадуурхал, үнэлэн шалгаруулах далдын нөхцөл зэргээс болж шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад дээд давхаргад ихээр дутагдаж байгаа байдал оршиж байна. Хятад улсад уламжлалт соёлын нөлөөгөөр эмэгтэйчүүд гэр бүлээ авч явах нийгмийн хариуцлага хүлээж, ажил үйлс, гэр бүл гэх хоёр том үүрэг үүрэглэж яваа юм. энэ нь тэдэнд их дараас болж байна.

      Сүүлийн жилүүдийн турш Хятад улс шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтныг хамгаалж урамшуулах олон арга авсан байна. 2004 онд Хятадын эмэгтэйчүүдийн холбоо, Хятадын Шинжлэх ухаан техникийн нийгэмлэг, ЮНЕСКО-гийн Хятадын комисс зэрэг салбар хамтран Хятадын залуу эмэгтэй шинжлэх ухаантны шагналыг бий болгож, одоо нэгэнт хэдэн арван залуу эмэгтэй шинжлэх ухаантанд энэхүү яруу алдрыг олгоод байна.

      2007 онд Хятадын шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтны нийгэмлэг албан ёсоор байгуулагдаж, солилцоо хийх, санал зөвлөгөө өгөх зэргээр дамжин эмэгтэйчүүд шинжлэх ухаан техник, эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэгт нэн чухал үүрэг гүйцэтгэх боллоо.

      2007 онд Хятад улс "эмэгтэйчүүд болон шинжлэх ухаан техник" олон улсын симпозиумыг зохион байгуулсны дараа 2009 онд Хятадын шинжлэх ухааны академи олон улсын олон байгууллагатай хамтран эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан техникийн хурлыг зохион байгуулж, шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад ялангуяа хөгжиж байгаа орны шинжлэх ухаан техникийн эмэгтэй ажилтад хоорондын солилцоог яриа хэлэлцээг ахиулахаар байна.