Хятадын том оврын авто машины корпурац нь сүүлийн жилүүдэд зах зээлийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн, техникийн салбарт шинийг идэвхтэй үүдэж, аж үйлдвэрийн өрсөлдөх хүчнээ эрчимжүүлсэн байна. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлд хөгжлийн орон зайгаа олохоор хүчлэн чармайж, маш сайн амжилт олсон байна.
Хятадын том оврын авто машины корпурацын төв байр нь Шаньдүн мужийн Жинань хотод байрладаг. Энэ бол Хятадын том оврын авто машины аж үйлдвэрийн гол болох бааз юм. Мөн эндээс Хятадын том оврын анхны авто машиныг судлан үйлдсэн байлаа. Өнөө Хятадын том оврын авто машины үйлдвэрлэл борлуулалт нь бүр 100 мянгаас давж, зах зээлд эзэлж байгаа хувийн жин нь Хятаддаа тэргүүлж, бүх дэлхийд 5-р байранд жагсаагдаж байгаа аж. Хятадын том оврын авто машины корпурацын ийм их амжилтад хүрч чадсаны учир шалтгаан гэвэл, зах зээлийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн судлан хөгжүүлэх эрч хүчнээ тасралтгүй нэмэгдүүлснээс болсон байв. Чанарыг шилдэгжүүлж, адил түвшинд үнийг хямд байлгаж ирсэн нь уг корпурацын амжилтанд хүрч чадсаны хамгийн чухал арга хэмжээ байлаа. Нэгд, шинэ бүтээгдэхүүн судлан нээхийг дээд хэмжээнд чухалчилж, хоёрт, технологийн түвшнээ дээшлүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, гуравд, техникийн шинэчлэлт хийхийг дээд хэмжээнд чухалчилж, дөрөвд, бие даасан оюуны өмчийн эрхтэй байхыг дээд хэмжээнд чухалчилж ирсэн байлаа.
2001 онд, Хятадын том оврын авто машины аж ахуйн нэгжүүдэд шинээр цэгцлэлт зохион байгуулалт хийж, корпурацын том оврын ачааны машин 78 төрлийх байсныг 9 системийн 2700 гаруй төрөлтэй болгон нэмэгдүүлж, том оврын авто машины аж ахуйн салбарын техник болон зах зээлд бүр давуу байр эзэлсэн юм.
Энэ зуны олимпийн наадмын, авто машины утаа гаргах хэмжээний европын 3-р баримжаа бүхий шуудан холбооны 400 гаруй машиныг мөн Хятадын том оврын авто машины корпурац үйлдвэрлэсэн аж. Хятадын том оврын авто машины корпурац нь авто машины утаа гаргах хэмжээний европын 3-р баримжаанд нийцсэн шинэ хэлбэрийн хөдөлгүүр машиныг судлан үйлдсэн байв.
Хятадын том оврын авто машины корпурац нь 2005 оноос эхлэн жил хагасын хугацаа зарцуулж, хаягдал хийг буцааж ашиглах оюуны өмчийн эрхтэй орчил хөдөлгүүр машиныг судлан нээж үйлдвэрлэв. Үүнийгээ англиар EGR хөдөлгүүр машин гэж нэрэлжээ. Энэ нь эрчим хүч хэмнэн, байгальд хоргүй, өндөр үр ашигтай зэрэг олон улсын тэргүүний түвшинтэй болж чадсан бөгөөд авто машины утаа гаргах хэмжээний европын 3-р баримжаанд бүрмөсөн нийцсэн байлаа.
|