"Ажиллахын дагуу суралцаж" байгаа нь сурагчдын практикийн чадавхыг дээшлүүлж байна
Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд юуны өмнө мэргэжлийн боловсролын салбарт ямар хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх шаардлагатай байгаа бэ гэдэг асуултанд хариулах шаардлагатай байдаг. Үүнд хэлэлгээнгүй, хэрэглээний техник эзэмшсэн хүмүүс бэлтгэнэ гэж хариулт хийх ёстой.
Аж ахуйн нэгжийн чадвартны талаар хэрэгцээ шаардлагыг олйгож, "ажиллахын дагуу суралцах" аргаар сурагчдын практикийн чадавхыг дээшлүүлэх хэрэгтэй. Хятадын мэргэжлийн боловсрол нь бэлтгэл сургалтын цар хэмжээний талаар чухал ахиц хийсэн юм.
Мэргэжлийн дээд сургууль төгссөн сурагчдын тоо 96 хувиас давлаа
Мэргэжлийн боловсролын хувьд, хүүхдийн аав ээж болон сурагчдад хүндрэл болж бий асуудал бол "сургууль төгссөний дараа, сайн ажил олж чадах эсэх" явдал юм.
Бээжингийн Аж Үйлдвэрийн Мэргэжлийн Дээд Сургууль төгссөн Жан Вэй Иргэний Агаарын Тээврийн Компанийн харьяа нисэх онгоцны засварын нэг компанид ажиллаж байна. Тэрээр маш сайн ажлын байртай болсон төдийгүй, маш өндөр цалин авч байгаа юм. Харин их дээд сургуулийн үндсэн ангийг төгссөн хамт сурагч нь зохистой ажлын байртай болж чадаагүй байжээ.
Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, Хятад улсад жил болгон 10 сая гаруй ажлын байр шинээр нэмэгдэж байгаагийн дотор, 25 хувийг нь оюуны хөдөлбөр эрхэлдэг албан байгууллагын ажлтнууд, нэн олонхийг нь биеийн хүч хөдөлбөр эрхэлдэг ажилчид, техникчид эзэлж байгаа учраас мэргэжлийн боловсрол хүртсэн хүмүүсийн ажлын байр олох зам суваг олон байдаг юм. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, сүүлийн жилүүдэд мэргэжлийн сургуулиуд төгссөн сурагчдын ажлын байртай болсон хэмжээ нь 96 хувиас дээш байж, их дээд сургуулийн үндсэн ангийг төгссөн оюутнуудаас оройлж байгаа аж. Техникийн мэдлэг чадвартай хүмүүс дутагдаж байгаа шалтгаанаас гадна, олон сургууль "ажлын байр"-тай болох асуудлын талаар ч маш олон ажил хийсэн, тухайлбал ажлын байраар хангах удирдамжийн төв ажиллуулах, хүн хүч авч ажиллуулах байгууллага нэгжид амралтын үеэр дадлага хийх зэрэг багтаж байна.
Тяньжинь хотод саяхан болсон бүх Хяталдын мэргэжлийн дээд сургуулиудын ур мэргэжлийн уралдаан нь мэргэжлийн сургуулийн сурагчдад эрдэм чадвараа үзүүлэх тавцан хангасан төдийгүй бас их олон нэрт аж ахуйн нэгжийн сонирхолыг татсан юм. Тэд уралдааны байдалтай танилцаж хүн хүч сонгож авсан юм. Жянши мужийн сурагч Ван Вэньхуаг уралдааныг дуусгахаас нь өмнө нь хэд хэдэн аж ахуйн нэгж түүнтэй харилцаж ажилд авах хүсэлт тавьсан байлаа. техникчид дутагдаж байгаа болохоор, их олон аж ахуйн нэгж сургуулиуд урьдчлан "захиалга" өгч байгаа аж. Жан Вэйг ажилд орсны дараа, түүний ажиллаж байгаа нисэх онгоцны засварын компанид түүний хэдэн хамт сурагч нь ирж ажиллажээ. "Ажилд орсны дараа, бидний чадвар их дээд сургуулийн үндсэн анги төгссөн хүмүүсээс дооргүй гэдгийг ойлголоо" гэж тэд ярьж байсан. Жан Вэй хэлэхдээ, "өөрийн гэсэн онцгой эрдэм мэргэжил"-тэй болсон тул, өөрийн ирээдүйдээ бид өөдрөг сэтгэлгээтэй байна гэлээ.
|