• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-23 17:07:18    
Африкийн хөгжлийн хэрэгцээ дэлхийн хамтын амлалт [Радио]

CRI

     Африкийн хөгжлийн хэрэгцээний асуудлын тухай дээд хэмжээний хурал 22-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болж, 40 орны төр ба засгийн гарын тэргүүнийг оролцуулсан 160 гаруй орны төлөөлөгч уг хуралд оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун хурлын нээлтийн ёслол дээр үг хэлж, амлалтаа биелүүлж, Африкт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, Африкийн орнуудад туслан мянганы хөгжлийн зорилтыг нь биелүүлэхийг дэлхийн улс орнууд, ярангуяа хөгжсөн орнуудад уриалав.

      Энэ удаагийн хурал бол дэлхийн олон орны удирдах хүмүүс хуран цугларч, Африкийн хөгжилд хийсэн амлалтаа дахин нотолж, анхаарлаа эдгээр өрсөлдөөн сорилтод хэрхэн хандах дээр төвлөрүүлэх нэг боломж юм гэж тэрээр илэрхийлэв. Бан Ки Мун хэлэхдээ,

      Эдгээр өрсөлдөөн сорилтод хандах бол зөвхөн ёс суртахууны талын хэрэгцээ төдий биш юм. Дэлхийн тогтвортой байдал болон аюулгүй байдал бол хөгжиж байгаа орнуудын хөгжил цэцэглэлийн үндэс дээр тулгуурлагдаж байгаа гэдгийг сүүлийн үед гарсан хүнсний бүтээгдэхүүн болон байгалийн нөөц баялаг булаалдах явдлаас болсон их олон мөргөлдөөн харуулж байна. Энх тайван, хөгжил хийгээд хүний үндэсэн эрхийг хамгаалах явдал нь харилцан түшгэлцдэг юм гэжээ.

      Тэрээр хэлэхдээ, товлосон хөгжлийн зорилтоо цагт нь биелүүлхэд жил тутамд 72 тэрбум орчим ам.долларын тусламж хэрэгтэй байна гэж Африкийн орнууд тооцоолж байгаа. Энэ хөрөнгө мөнгө нь хэлэхэд маш их боловч хөгжсэн орнуудын чадлаас даваагүй бөгөөд хөгжсэн орнууд өмнө нь амлалт хийсэн зүйл юм. Одоо олон орны засгийн газар болон олон улсын байгууллагуудын хийх ажил бол шинэ амлалт хийх явдал биш, харин хийсэн амлалтаа бүх хүчин чадлаараа биелүүлж, улс төрийн уриаг ард түмний амьжиргааг сайжруулах жинхэнэ бодитой зүйл болгох явдал болно гэжээ.

      Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи мөн өдрийн хурал дээр хэлэхдээ, Африкийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг нэн чухалд үзэж, Африкийн орнуудын засгийн газар болон ард түмний хөгжлөө биелүүлэхийн төлөөний хүчин чармайлтыг дэмжиж, Африкт туслан дэлхий нийтийн чанартай өрсөлдөөн сорилтод хандах ёстой гэжээ. Хятадын тал Африкийн орнуудтой ойлголцолоо эрчимжүүлж, нягт хамтран ажиллаж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг цаашид хэрэгжүүлж, Африкийн хөгжлийг дэмжих үнэнхүү үр ашгтай арга эхмжээ авч, Хятад, Африкийн стратегийн түншлэлийн шинэ хэлбэрийн харилцааг лавдуун баттай ахиулах болно гэж Ян Жэчи илэрхийллээ.

     Тэрээр хэлэхдээ,  ирээдүйн таван жилд бид хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, эмчилгээ, цэвэр эрчим хүч зэрэг салбарт Афркийн орнуудад цаашид тусламж үзүүлэн дэмжих болно гэжээ.

      Францын Ерөнхийлөгч Н.Саркози хурал дээр үг хэлсэн бөгөөд Африкт туслан мянганы хөгжлийн зорилтыг нь биелүүлэх бодитой санаа оноо, арга хэмжээ дэвшүүлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, Африкийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлйин арга хэлбэрийг, ялангуяа гэр бүлийн хэлбэрийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өөрчлөн сайжруулах ёстой гэж би хамгийн түрүүнд санаж байна. Энэ талаар Африкийн хөдөө аж ахуй нь хоёр удаагийн ногоон хувьсгал хийж, байгаль орчныг эвдэхгүй байх үндэс дээр урагц хураалтаа нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэх хэрэгтэй гэжээ.

      Африкийн хөгжил нь дэлхийн хөгжлийн их байдалтай холбогдож байгаа учраас Африкийн нийгмийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэн, Африкийн эдийн засгийг бүх талаар хөгжүүлхэд олон улсын хамтын нийгэмлэг хамтран чармайх хэрэгтэй байна. Бан Ки Муны энэ хурал дээр хэлсэнчлэн улс орон нэгбүр хийсэн амлалтаа үнэнхү хэрэгжүүлэх юм бол Африкийн хөгжлийн зорилтыг биелүүлэх цаг холгүй юм. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\