• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-23 18:24:33    
Хятадын үндсэний номын сангийн шинэ ордон байгуулагдан ашиглалтанд оров

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байцгаана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Саяхан, Хятадын үндсэний номын сангийн шинэ ордон байгуулагдаж ашиглалтанд орсон байна, энэ нь Бээжин хот дэлхийн 3-р том номын сантай болсон гэдгийг харуулж бий.

        Хятадын үндэсний номын сан нь Бээжингийн баруун хэсгийн их дээд сургуулиудын нягтран төвлөрсөн газарт байрлаж, тэрээр хамаг анх 1909 онд байгуулагдаж, тэр үедээ Бээижгийн номын сан гэж нэрлэгдэж байсан, 1998 онд нэрийг нь албан ёсоор үндэсний ном сан гэж өөрчилсөн, олон жилийн турш, элбэг баялаг ном материал нь олон хүмүүсийн дор сонирхолыг татдаг аж. Хятадын Соёлын Яамны сайд ноён Сай Ү үндэсний номын сангийн шинэ ордон ашиглалтанд орох ёслол дээр хэлэхдээ:

       "1909 онд байгуулагдсан үндэсний номын сан нь, байгуулагдсан тэр цагаасаа иргэдийн оюун ухааныг гэгээрүүлж, соёл боловсныг уламжлахаар өөрийн үүргээ болгож, дотоод гадаадыг холбож, эрт эдүгээг нэвтрүүлэх соёлын гүүр болсон байна. Өнөө, уг номын санд 26 сая ширхэг ном материал хадгалагдаж, дэлхийн үндэстний номын сангүүдын дотор 5-р байранд жагсгагдсан байна" гэжээ.

        Хятадын үндэсний номын сан нь 99 насны баярын үеэрээ, 1 тэрбум 300 сая юань санхүүжүүлж байгаад шинэ ордон байгуулж, бүхүйл номын сангийн ерөнхий талбайг 250 мянган хавтгай дөрвөлжин метр болгож, цар хэмжээгээрээ Америк болно Францийн үндэсний номын сангийн л дараа орох болсон байна.

       Хятадын үндэсний номын сангийн дарга Жань Фүрүйгийн танилцуулснаар, шинээр байгуулагдсан номын ордонд 3000 суудал тохируулж, өдөрт давхардсан тоогоор 8000 хүнийг хүлээж авч болох бөгөөд, үндэсний дижитал номын сангийн системаар дамжин номын сангаас гаднах уншигчидад үйичилгээ хангаж болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

       "Бид уламжлалт үйлчилгээний арга хэлбэр болон дижитал номын сангийн системийн үйлчилгээг уялдуулсан тэргүүний үйлчилгээний хэв загварыг ашиглан, улсын дотоодын уншигчидад өвөрмөц онцлогтой, нарийн хянуур, хүмүүнээр гол болгосон үйлчилгээ хангахаар барахгүй, үндэсний дижитал номын сангийн системаар дамжин, мондог их дижитал бичиг материалыг Хятад тэрчилэн дэлхийн олон газрын уншигчидад хангаж, Хятадын өнө удаан түүхтэй гэрэл цацрангуй соёлыг олонтой хуваалцах болно" гэжээ.

        Орчин үеийн номын сангийн онцлогийг бүрдүүлэхийн төлөө, үндэсний номын сангийн шинэ ордонд утасгүй сүлжээний төхөөрөмж угсарч, хүмүүс өөрийн нотбоок компютараараа уг ордныг дурын нэг хэсэгт бүр сүлжээнд холбогдож болдог байна, үүний зэрэгцээ бас 460 компютар угсарч, уншигчид дижитал материал хайхад нь туслах болгосон байна. Үүнээс гадна, уг ордонд бас замчлах систем тохируулж, хүмүүс түүнээр дамжин номын сангийн аль хэсэгт нь ямар ном байдаг, эсвэл ямар ном хаа нь байдаг зэргийг их амархан олж мэдэж болох юм байна.

        Уг номын сангийн ажилтаны танилцуулснаар, хүмүүс Хятадын үндэсний номын сангийн виб сайтанд холбогдож, уг шинэ ордоны дүр төрхтэй танилцаж болох юм байна. /Хүчит редакторлон бичив/