Сүүлийн үе Хятадын үндэстний цөөнхийн хэрэг эрхэлсэн улсын хороо Бээжин хотно "гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах" үндэстний цөөнхийн шилдэг мэдээ мэдээллийн шагнал гардуулах ёслолыг зохион явуулж, Рэнь минь ри бао сонины хороо, Синь хуа агентлаг, Хятадын төв телевиз, Хятадын үндэстний цөөнхийн сонины хороо зэрэг 19 байгууллага нэгж, хувь хүнд шагнал гардуулсан байна.
Энэ оны 5-р сарын 12-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Сьчуань мужид хүчтэй газар хөдлөлт болсоны дараа өргөн олон хэвлэл мэдээллийн ажилтад тэр даруйд нь гамшигт өртсөн районд хүрэлцэн очиж, нам болон ард түмэнд дээд хэмжээний хариуцлагат овоор хэвлэл мэдээллийн ажилтдын дархан үүргийг гүйцэтгэсэн байна. Тэд нар хүчир зовлонгоос айхгүй, нэн ч амь насны аюулгүй байдал, хувь хүний гарз хохирлыг хайхралгүйгээр хүнд гамшигдсан тухайн газар дээр нь очиж, гамшгийн байдал, гамшигтай тэмцэж гамшгаас авран туслах ажлын ахиц тэрчлэн олон үндэстний ард түмний гамшигтай тэмцэх баатарлаг үйл хэргийг цаг тухайд нь, нэн даруй мэдээлсэн байна. Үүний доторхи зонхилох мэдээ мэдээлэл нь үндэстнүүдийн эвлрэл нэгдэл, харилцан тусалж хамтран ажиллах цус махны харилцааг харуулахаар гол агуулга болгож, үндэстний эв найрамдлыг гүнзгийрүүлж, байгалийн гамшигтай тэмцэж, гэр орноо сэргээн байгуулах ард иргэдийн итгэл зоригийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
1 2
|