Манай сонсогч, сүлжээ ашиглагч М. Мөнхтөр саяхан бидэнд мэйл ирүүлж, Шанхай хотын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн байна. Тэрээр захиандаа: "Сайн байцгаана уу? Юуны өмнө та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Би Шанхай хотын талаар судалгааныхаа ажилд тусгах гэж байгаа юм. Шанхай хотын эдийн засаг, бизнесийн орчин, соёл, аялал жуулчлалын талар дэлгэрэнгүй мэдээллийг өгч болох уу?" гэж бичсэн юм. Ингээд энэ сонсогчийн хүсэлтээр дараах мэдээллийг хүрэж байгааг хүлээн авна уу?
Шанхай хотыг товчлоод Хү гэдэг. Шанхай нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төв засгийн газрын дөрвөн шууд хариа хотын нэг бөгөөд Хятадын хамгийн том аж үйлдвэр худалдааны хот юм. Шанхай хот нь Хятадын зүүн нутгийн тэнгисийн эргийн мөрний цутгаланд оршисон газар зүйн таатай нөхцөлтэй бөгөөд нийт метрополи газар нутаг нь 20 гаруй сая хүнтэйгээрээ дэлхийн хамгийн том хотын бүсүүдийн нэг болдог.
Шанхай нь анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байж, эртний Тан, Сүн улсын үед аажмаар боомтын хот болж хөгжсөн боловч 19-р зуунаас байр суурьтай болж эхэлжээ. Үүний учир нь Шанхайн боомтын ашигтай байрлал болон 1842 оны Нанжингийн гэрээгээр гадаадтай худалдаа хийхийг зөвшөөрсөн хотуудын нэг болгосонд оршино. 1927 онд Дундад иргэн улсын засгийн газар Шанхайг онцгой хот болгосон бөгөөд 1930 одоогийн Шанхай гэдэг нэрийг өгсөн байв. Ийнхүү Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны төв болж хөгжсөн бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болсон байжээ. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай нь дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомт болсон байна.
Шанхай хотод Хятадын дөрчин дөрвөн үдэстний цөөнхийн хүмүүс амьдардаг. Yүн хан, хотон, манж, монгол, Жуань, солонгос, тужя, түвд, уйгар, мяо, дун, бай, и, бу и зэрэг үндэстэн байдаг юм. Шанхай хот нь одоо Пү Дүнгийн шинэ дүүрэг, Хуан Дү, Жинь Ан, Лү Вань, Шү Хуй, зэрэг 16 дүүрэг, Чин Фү, Фен Шиань, Нань Хүй, Чүн Нань зэрэг дөрвөн шянаар бүрэлдэж бий. Нутаг дэвсгэрийн хувьд, урагшаа хойшоо 120 км, барууншаа зүүншээ 100 км, нийт талбай нь 7823 хавтгай дөрвөлжин метр байж, хуурай газрын талбай нь 6340 хавтгай дөрвөлжин метр, хөх мөрний цутгалангийн усны талбай нь 1107 хавтгай дөрвөлжин км байна. Шанхай хот нь хөх мөрний сав газрын эхэнд байрлаж, зүүн талаараа дорнод тэнгис, өмнөд хэсгээрээ Ханжуугийн булан, баруун талаараа Жянсү, Жэжян хоёр мужтай залгаж, Хятадын өмнөд умардын зам харицааны шугамын төвд байршиж байдаг юм.
Шанхай нь мөн өсч буй аялал жуулчлалын төв бөгөөд Бунд, Шинтианди зэрэг түүхэн дурсгалт газрууд, орчин үеийн хөгжиж буй Пүдүн дүүргийн байшин барилга, соёл урлаг, дизайны төв гэдгээрээ алдартай. Өнөө үед Шанхай нь худалдаа арилжаа, санхүүгийн чухал төв болжээ. Шанхайг "ирээдүйн дэлхийн хот", дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн "үзүүлэн" хэмээн тодорхойлж байна.
|