• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-24 19:30:23    
Монгол улсын сэтгүүлч Хятад оронд ирж хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн сургалтад хамрагдлаа

Хятадын Олон Улсын Радио

    Монгол улсын TV9 Телвизийн сэтгүүлч Отгонжаргал болон Улаанбаатар Телвизийн мэдээний албаны хүн Халиун нар Хятад оронд ирж хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн сургалтад хамрагдалаа.

    Хоёр сэтгүүлч, 98 ороноос хүрэлцэн ирсэн олон сэтгүүлчдийн хамт Хятад оронд арваад хоног айлчлах юм байна. Тэд нар хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн сургалтад хамрагдахын дагуу Хятадын олон газруудаар явж эдийн засаг, түүх соёл, хот тохижилт зэргийг хараад Хятадын олон салбар дахь хөгжил цэцэглэлийг маш их гайхан сайшаж байлаа. Хэнань мужийн Жэнжөү хотод хүрч Шоулины сүм жич Хэнаний радио телвизтэй танилцаж, мөн Бээжингийн түүх дурсгалын нэрт газруудаар жуулчилан, Хятадин Радио Телвизийн Үндэсний газар, Хятадын Олон Улсын Радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тойрон үзэхдээ сэтгэгдэл нь маш өндөр байлаа. Отгонжаргал хэлэхдээ, Хятад улс эдийн засаг, бизнес, хот тохижуулалт зохион байгуулах, шинэ шинэ барилга баригдах зэрэг олон талаар маш хурдтай яваж байна. Ялангуя хэвлэл мэдээллийн салбар нь энэ бүхнийхээ дунд хамгийн үсрэнгүй хөгжиж байна, бид нар тусгай сургалтаас олж чаддагүй олон зүйлийг тойрон үзэхийн дунд ойлгож мэдлээ гэж хэлж байлаа.

    Бээжингийн олимпийн 29-р наадам өндөрлөсөн хэдий ч үзэсгэлэнт сайхан өнгө үзэмж, өнөр баялаг түүх соёлоороо Хятад орон сая түмэн хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа билээ. Хоёр сэтгүүлч маань ч Хятад орны өнгө үзэмжийг сонирхон урт цагаан хэрмээр аялаж явахдаа түүний цаана хадгалагдаж бий түүх соёлыг биеэрээ ойлгож мэдэрч явсандаа сэтгэл ханхлуун байлаа.

    Сэтгүүлч Отгонжаргал хэлэхдээ, "Би Бээжингээр олон удаа ирж байсан, гэхдээ өмнө нь Бээжингийн саарал агаар, хүнд өнгөтөй барлигууд нь нэг их таалагддаггүй байсан бол энэ удаа харин Хятад улс үнэхээр их таалагдсан, ер нь олимп гэдэг өөрөө маш сайхан зүйл байдаг. Хятадын ард түмэн үнэхээр сэтгэл гарган гайхамшигтай олимпийг зохион байгуулсан гэдэг нь Бээжингийн хүн ард, зам харилцаа, хот барилга, эдийн засаг зэрэг бүх зүйлээр мэдрэгдэж байна." гэлээ.

    Улаанбаатар Телвизийн мэдээний албаны хүн Халиун Хятадад байсан сэтгэгдлээ ярихдаа, уг хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн сургалт нь 98 орны сэтгүүлчдийг хамруулсан учир Хятад орны түүх соёл, эдийн засаг энэ 98 орон руу цацагдах болно гэсэн явдал юм, Хятад орон их нээлттэй болсон байна, дэлхий дахинд мэдрэгдсэн хүн бүхний хүсэл мөрөөдөлийн орон болох болтугай хэмээх сайхан ерөөлөө дэвшүүлье гэлээ.\Алтанхуар редакторлов\