Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 24-нд Нью-Йорк дэх НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий ассамблейн 63-р чуулганы ерөнхий шүүмжлэлд оролцож, Бээжингийн олимпийн наадмын дараа, Хятад улс мөн энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно гэж илэрхийлжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байх чиг шугмыг цаашид баримталж, бие дааж өөрөө эзэн мэдсэн энх тайванч дипломат бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлнэ. Хятад улс нь мөн хөгжиж байгаа орон юм. Үйлдвэрлэх хүчин хөгжингүй бус байдал үндсэнээсээ өөрчлөгдөөгүй, орчин үеийн хөгжилтэй болгох зам мөн урт байсаар юм гэж онцолжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, Хятад орон нь эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр, бүх улс оронтой найрсаг харилцаа хөгжүүлж, үзэл баримтлал болон нийгмийн тогтолцоогоор ялгабарлахгүй. Хятад орон нь бусад орон хооронд түүхнээс үлдэгдэж ирсэн асуудлууд болон санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ хийх, зөвшилцөх хэлбэрээр зохицуулахыг баримталдаг. Хятад улс өнөө жанжлахгүй, ирээдүйд ч жанжлахгүй. Хятад улс зохих хэмжээний цэргийн хүчнээ хэвээр хадгалж хөгжүүлэх болно. Энэ нь улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө юм гэжээ.
Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, өнөөгийн мөнгөн гүйлгээ, эрчим хүч, үр тарианы зэрэг 3 том хүнд асуудлыг зохицуулахын төлөө, Хятад орон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|