• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 17:20:59    
Америкийн сансар судлалынхан Шэньжөү 7-г хөөргөхийг маш их анхаарч байна [Радио]

CRI

      Хятад орон Шэньжөү 7 гэдэг нисэгчтэй сансарын хөлгөө хөөргөхөд бэлэн болоод байна. Энэ нь Америкийн сансар судлалынхны анхаарлыг маш их татлаа. Америкийн олон улсын сансарын станцын анхны Хятад удамтай ахлагч Лерои Чиао болон саяхан сансарт аялаад ирсэн жуулчин Чарлес Симони манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Шэньжөү 7-г хөөргөх нь Хятад орны дэлхийн сансар судлалын 3 дахь том орон болох байр суурийг цаашид бататгах бөгөөд Хятадын нисэгчийн анх удаа сансарт алхан явах нь энэ удаагийн нислэгийн онцлог болж хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна гэж илэрхийллээ. Хятад удамтай сансар судлаач Лерои Чиао бол Америкийн сансар судлалын газарт сансарын нисэгчээр 15 жил ажиллаж байгаа хүн бөгөөд Америкийн олон улсын сансарын станцын анхны Хятад удамтай ахлагч, сансарт алхасан анхны Хятад удамтай сансарч юм.

     Тэрээр хэлэхдээ, Би Шэньжөү 5, Шэньжөү 6 нисэгчтэй сансарын хөлгийг хөөргөхөд маш их анхаарал тавьсаар ирсэн юм. Уг хоёр удаагийн хөөргөлт амжилттай болсон нь хүмүүст маш гүн сэтгэгдэл үлдээсэн юм. Энэ нь ч Хятадын дэлхийд сансар судлалын том орон болоход үндэс суурь тавьж өгсөн юм. Шэньжөү 7-д ч маш олон шинэ техник хэрэглэсэн гэж би сонссон юм. Америк болон бүх дэлхийн сансар судлалынхан энэ удаа Шэньжөү 7-д ашигласан шинэ техникийг маш их сонирхож байгаа юм гэжээ.

     Лерои Чиао хэлэхдээ, бөхөөгнөөс гарч алхах бол нисэгчтэй сансарын хөлгийн үйл ажиллагаан дахь маш будлиантай бөгөөд эрхбиш давах ёстой чухал техник юм. Сансарт алхах ажиллагаа амжилттай болох нь дараагийн алхамын хөгжилд шаардлагатай баталгаа мөн. Иймээс маш их анхаарал татаж байна гэжээ.

     Тэтээр хэлэхдээ, Хятад орон бол дэлхийд нисэгчтэй сансарын хөлөг хөөргөх чадал бүхий 3 дахь том орон мөн. Энэ удаа сансарын нисэгч нь задгай сансарт алхасны дараа Хятад орон нь мөн сансарт алхаж чадах 3 дахь том орон болно. Хятадын сансарын нисэгчийн сансарт алхах цаг богино боловч маш олон техникийн үүрэг хариуцлага хүлээж байгаа гэж би үзэж байна. Энэ нь Хятад орон сансарт алхах чадалтайгаа анх удаагаа харуулах тул бэлэг тэмдгийн чанартай юм. Үүний зэрэгцээ бас туршлага хуратлуулах маш сайн тохиол боломж мөн бөгөөд Хятадын сансар судлалын ажил үйлсийн хөгжилд маш сайн бэлтгэл болох юм гэжээ.

      Баян хөрөнгөтөн Чарлес Симони бол Микро суфт компанийн гол бүтээгдэхүүнийг зохион төлөвлөсөн хүн байж, "WORD-гийн хаан" гэж нэрлэгдсэн хүн юм. 2007 онд тэрээр сансарт аялж ирсний дараа бүх дэлхийн сансарт аялсан 5 дахь жуулчин болсон бөгөөд мөн ч хамгийн шинэхэн аялсан хүн болсон юм. Тэрээр хэлэхдээ, сансарт алхах нь сансарын нисэгчийн биеийн хүч тамир болон сэтгэцэд асар их сорилт болох юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Би Хоустоны сансар судлалын төвд сансарт алхахыг харуулсан бичлэг үзсэн. Үнэхээр гайхалтай юм. Харамсалтай нь сансарт алхахад тусгай ихээхэн зардал гаргах бөгөөд биеийн хүч тамир болон сэтгэцэд асар их сорилт болох тул туршиж үзсэнгүй. Би сансар судлалын төвд дасгал хийж байхдаа мэргэжлийн сансарчдын сансарт алхахын төлөө хэчнээн нүр их хөдөлмөр хүч гаргадагийг харсан юм. Үүнд бүрэн гүйцэд бэлтгэл хийх хэрэгтэй бөгөөд эрс хатуу шийдвэр зориг болон баялаг их дэм туршлагатай байх хэрэгтэй юм. Би энэ бүхнийг биелүүлж яаж чадахав дэ гэжээ.

     Чарлес Симони хэлэхдээ, Хятадын сансар судлал дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн тул хүн төрөлхтөний сансар огторгуйд хөгжлөө олоход хувь нэмрээ үзүүлж чадах юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Пэрлаймаа хянав\