• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 17:39:31    
Бүгд Найрамдах Мальт Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 316 хавтгай дөрвөлжин км. 5 арлаас бзрдэж, түүний дотор Мальт арал нь хамгийн том, 246 хавтгай дөрвөлжин км байж, олон сайхан байгаалийн гарамтай байдаг.

      Хүн ам: 2005 оны байдлаар 401 мянга 200. Гол гь Мальтчуу байж, нийт хүн амын 90 хувийг эзэлдэг. Бусад нь Арабчууд, Италичууд, Англичууд зэрэг байна. албаны хэл нь Мальт хэл болон Англи хэл. Төрийн шашин нь Катулик шашин, хүн амын 98 хувь нь тус шашныг шүтдэг.

      Нийслэл: Валлета, 2005 оны байдлаар 7137 хүн амтай. Жилийн дундаж агаарын хэм 18,9 хэм, хангийн халуундаа 29 хэм, хамгийн сэрүүндээ 10 хэм.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Н.Е.Др.Едвард Фенеш Адами, эрх баригч Националист Нам нэр дэвшүүлж, парламентаар батлуулан 2004 оны 4-р сарын 4-ний өдөр тушаалд оров.

      Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр -- 9-р сарын 21-ний өдөр.

      Ерөнхий байдал: Газрын дудндад тэнгисийн төв хэсэгт байдаг арлын улс, "Газрын дудндад тэнгисийн зүрэх" гэсэн нэртэй. Хамгийн том арал Мальт арлыг багтаасан таван арлаас бүрдэж, нийт 180 км урт тэнгисийн эргийн шугамтай. Завсарын халуун бүсийн Газрын дуднда тэнгисийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм 21,3 хэм, хамгийн халуундаа 40 хэм, хамгийн сэрүүндээ 5 хэм. Жилийн дундаж хур тундасны хэмжээ 560 мм.

      Манай эрнээс өмнөх 10 – 8-р зуунд Поенижичууд энд нутагшив. Манай эрний 218 оноос Ромчуудын ноёрхолд оров. 9-р зуунаас хойш Арабчууд, Норсеменчуудад эзлэгдэв. 1800 онд Англичуудад эзэлэгдэж, 1814 онд Английн колони болов. 1947 – 1959 он болон 1961 онд тодорхой хэмжээнд өөртөө засаж, 1964 оны 9-р сарын 21-ний өдөр албан ёсоор тусгаар тогтнож, Английн холбооны гишүүн орон болов. \М.Цэцэн бэлэтгэв\