Хятадын Ханчжөүгийн Шихү нуурыг Швейцарын Женев нууртай зэрэгцүүлэн дэлхийн зүүн баруун талын хоёр гэрэлт сувд гэдэг байна.
Ханчжөү бол 2200 гаран түүхтэй хот. Хятадын соёл иргэншлйин үүсэж хөгжсөн газрын нэг. Ханчжөүд Хятадын түүхэнд хоёр төр нийсэлж байжээ. Хятадын эртний 7 том нийслэлийн нэг болно. 13-р зууны Италийн жуулчин Марко Поло Ханчжөүгээр аялан жуулчилж байжээ. Түүний өөрөө хэлж бичүүлсэн "Марко пологийн жуучлалын тэмдэглэл" номд энэ хотыг "тэнгэрийн хот" хэмээн нэрлэж, "дэлхийд хамгийн үзэмжтэй тансаг хот" гэмээн магтан сайшаажээ.
Хүмүүс Ханчжөүг ихэд сонирхдог нь ихэнх хэмжээнд Шихү нуурын өнгө үзэмжинд болж байгаа юм. Шихү нуур нь Ханчжөүгийн сүнс гэж хэлж болно. "Хорвоо дохь 36 Шихү нуураас Ханчөжүгийн Шихү нуур хамгаас гойд сайхан" гэж хэлдэг юм. Нарлаг тунгалаг өдөр, хуртай бороонтой үед, ээлжлэн солигдох дөрвөн урлиралд гэсэнгүй Шихү нуур тансаг сайхан үзэмжээ гайхуулсаар байдаг. Шихү нууранд нэг уул, хоёр далан, гурван арал байдаг. Уул гэдэг нь Гүшань уулыг зааж бий. Гүшань уул нь Шихү нуурын усан мандал дээрх цэцгийн титэм шиг уран нарлиг, зохицонгуй харагдана. "Хоёр далан" гэлэг нь Байти далан болон Сүти далан болно. Хоёр далан дээр 4 урлирлаараа янз янзын цэцгүүд өнгө булиалдан дэлгэрнэ.
Ноднины 3-р сараас жуулчид өдөр нь Шихү нуураар аялан жугаалж, оройдоо Шихү нуурын түүх соёл, байгалийн өнгө үзэмжийг харуулсан тансаг сайхан тоглолт сонирхдог болжээ.
Шихү нуурын бас нэгэн онц гаралт гэвэл дэлхийд алдартай Лүнжин цай болно. Шихү нуурын Лүжин цай нь өнө удаан түүхтэй, Тан улсын үеэс авч хэлж болох юм.
Шихү нуурын шилдэг чанарын Лүнжин цай нь түүж хурааж үйлдвэрлэх технологиос бүрэлддэг байна. Шихү нуурын Лүжин цай нь нуур тойрсон ууланд ургадаг байна. Цайны чанар сайн нь ургасан байгалийн орчин ахуйтай маш их холбоотой. Лүнжин суурин нь зөөлөн дулаан уур амьсгалтай, дөрвөн улирал тод, хур тундас элбэг, элсэрхэг хөрсөнд нь агаар нэвтэрч ус нэвчдэг болохоор цайны модны ургацад сайнаар нөлөөлдөг байна.
Шихү нуурын Лүнжин цай нь "ногоон өнгөтэй, тансаг үнэртэй, сайнхан амттай, гоё хэлбэртэй"-гээрээ алдаршжээ.
Шихү нуурын Лүнжин цай Хятадад өнө удаан түүхтэй. Лүнжин цай ингэж их нэрд гардаг нь нэгд Лүнжин цайны чанар сайн, хоёрт өөрийнхөн түүх соёлын гүн зузаан эх үүсэлтэй нь холбоотой. Иймээс Лүн жин цайд зөвхөн цайныхан үнэ цэнэд нь төдийгүй мөн ч түүх соёлын агуулга багтаж байгаа юм.
|