Хятадын нүүрс болон эрчим хүчний шинэ аж үйлдвэрийн 2-р яармаг 4 хоног явагдаад 19-нд Хятадын умард нутгийн Шаньши мужийн Тайюань хотод өндөрлөлөө. Сэтгүүлчийн мэдээлснээр, эрчим хүчний хангамжийг тэнцүүртэй байлгахыг ахиулахын төлөө Хята улс нь салхины эрчим хүч, нарны энерги зэргийн цэвэр эрчим хүний хангамжийн байгуулалтаа эрчимжүүлж, өнөөгийн хэрэглээнд нүүрсэнд дэндүү түшиглэж байгаа байдлыг өөрчлөхөөр байгаа аж.
Үндэсний хэмжээний нүүрс болон эрчим хүчний шинэ аж үйлдвэрийн яармаг болсны хувьд уг яармагт Америк, Герман, Япон болон Хятадын дотоодын 800 гаруй аж ахуйн нэгж оролцсон байна. Үүний зэрэгцээ, яармагт оролцсон дотоод гадаадын албаны хүмүүс, мэргэжилтэн нар нь бас 21-р зууны эрчим хүчний орчин ахуйн зохицонгуй хөгжил болон цэвэр эрчим хүчний салбарыг шинэ хөгжилтэй болгох зэрэг дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж, эрчим хүч хэмнэн бохирдууллыг багасгах, шинэ эрчим хөгжүүлэхийг ахиулах зэрэг гол асуудлуудыг судлах болно. Хятадын худалдааны яамны орлогч сайд Гао Хүчэн холбогдох нэг чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятадад нээж ашиглаагүй усан цахилгааны маш их нөөц байгаа бөгөөд цөмийн цахилгаан, салхины хүчний цахилгаан, био технологиор цахилгаан гаргах зэрэг ажил төрөл нь дөнгөж эхэлж байгаа тул хөгжлийн маш их боломж тохиол байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад орон арбич гамтай байхыг тэргүүн чухлаар үзэж, дотооддоо уллан, олон ургалчтай хөгжиж, байгаль орчноо хамгаалж, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны эрчим хүч хөгжүүлэх чиг шугам хэрэгжүүлэхээ эрчимжүүлж, эрчим хүч хэмнэхийг бүх талаар ахиулж, эрчим хүчний техникийн дэвшлийг бүх талаар түргэтгэж, эрчим хүч болон байгаль орчны зохицонгуй хөгжлийг ахиулж, эрчим хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, эрчим хүчний салбарын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар их олон арга хэмжээ авч, эрчим хүчний тогтвортой хөгжлөөр эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжнэ гэжээ.
Эрчим хүчний тогтвортой хөгжлийг ахиулахын төлөө Хятад улс нь "Нөхөн сэргэх эрчим хүчний дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө" боловсруулан тогтоож, ус салхин, нарны энерги зэргийн нөхөн сэргэх эрчим хүчнийг ихээр хөгжүүлж, 2010 он гэхэд нөхөн сэргэх эрчим хүчний хэрэглээний хэмжээг эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээний 10%-д хүргэж, 2020 он гэхэд, үүнийг 15%-д хүртэл нэмэгдүүлнэ. Үүнээс гадна, Хятад улс бас эрчим хүч хэмнэх болон байгаль орчноо хамгаалахыг төрийн бодлого болгон хэрэгжүүлж, эрчим хүчний эх баялгийг хэмнэх болон экологи байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн бүтэц бүрдүүлэхийг түргэтгэх болно. Хятадын төрийн зөвлөлийн баталсан холбогдох төслийн дагуу, 2010 он гэхэд, Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний нэгжийн эрчим хүчний зарцуулгыг 2005 оныхоос 20 орчим хувиар багасгана. Өнөө Хятад орон уг зориглтоо биелүүлэхийн төлөө, нүүрсээр цахилгаан гаргадаг аж ахуйн нэгжүүдийн хүхэр хүчлийн хий гаргахыг цэгцлэн засах, хоцрогдсон үйлдвэрлэлийн хүчнийг шигшигдүүлэх зэргийн олон арга хэмжээ авч байна.
Хятад улс бол эрчим хүч үйлдвэрлэдэг, хэрэглэдэг том орон юм. Өнөөгийн Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцэд, нүүрс 60%-г эзэлж байна. Энэ удаагийн нүүрсний яармагийн нэг чуулга уулзалт дээр, Хятадын инженерийн академийн академич Ше Кэчан хэлэхдээ, Хятад орон нь нүүрс, нефть зэргийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хурд болон ерөнхий хэмжээг хязгаарлаж, нүүрсийг цэвэр өндөр үр ашигтайгаар ашиглахыг гол болгосон нүүрс бага хэрэглэх эрчим хүчний техник хөгжүүлэх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад орон нь нефть, нүүрс, байгалийн хий зэргийн хязгаартай эрчим хүчнийг хэрэглэх үр ашгаа дээшлүүлж, эдгээр эрчим хүчний хэрэглээний хугацааг уртатгаж, үйлдвэрлэл, хэрэглээ, хувьруулах явцад эрчим хүчний экологи байга орчинд хохирол үүсгэхийг багасгаж, нүүрсний эрчим хүчнийг хэрэглээнд ашиглах хэмжээг аажмаар багасгах хэрэгтэй гэжээ.
|