Хятад улсын Дарга Хү Жиньтао 25-ны өдөр Хятадын Жючуаний дагуул хөөргөх төв орж, Шэньжөү 7-гийн нисэгчдийг үдэн мордууллаа.
Дарга Хү Жиньтао Шэньжөү 7-гийн нисэгч Жай Жиган, Лю Бөмин, Жин Хайпэнд хандаж хэлэхдээ, та нар улс орныхоо нисэгчтэй сансарын хөлгийн 3 дахь нислэгийн үүргийг биелүүлэхээр мордох гэж байна. Энд би юуны өмнө Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл, Цэргийн Төв Зөвлөлийн өмнөөс, мөн бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний өмнөөс та нарыг үдэн мордуулж байна.
Амжилт хүсье. Шэньжөү 7-гийн нислэг бол Хятад орны нисэгчтэй сансарын нислэгийн төслийн хоёр дахь шатны анхны нислэг мөн. Та бүхэн өөрийн орны судлан бүтээсэн сансарын хувцасаа өмсч, задгай сансарт анх удаагаа гарах болно. Энэ нь манай орны сансарын техникийн нэг чухал хөгжил юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|