• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 15:22:38    
"Шэнжоу 7", "Чан-э 1"

CRI

      "Шэнжоу 7" сансрын хөлгийг хөөргөсөн үйл явдал Хятадын нийгмийн өнгөрч буй 7 хоногийн гол сэдэв байв. Задгай сансарт гарч ажиллах 3 сансрын нисгэгтэй багийг сансарт хөөргөх үйл явцыг хятад орон төдийгүй дэлхий нийт сэтгэл түгшин харлаа. Өнгөрсөн Пүрэв гарийгийн орой 21.10 минутад сансарт хөөрсөн "Шэнжоу 7" хөлөг нь задгай сансарт гарч ажиллах анхны баг гэдгээрээ Хятадын сансар судлалын түүхнээ бичигдэн үлдэж байна. Хятад улс жил хүрэхгүй хугацааны дотор сансрын хоёр том төслийг хэрэгжүүлж чадлаа. Өнгөрсөн 11 сард "Чан-Э" нэртэй хиймэл дагуул хөөргөх төсал хэрэгжүүлж байсныг эргэн нэг саная.

     2007 оны 11 дүгээр сарын 24-нд саран дээр судалгаа хийх хятадын анхны хиймэл дагуул "Чан-э 1" сар луу хөөрсөн. "Чан-э 1" саран дээрээс авсан анхны зургуудаа эх газарт илгээж, тэр зургуудыг нь өнгөрсөн 11 дүгээр сарын 26-ний өдөр Хятадын Сансар судлалын Үндэсний газар олон нийтэд дэлгэн үзүүлсэн билээ. Анхны зургуудыг хүлээн авах ажлыг баяр ёслолын байдалтай зохион байгуулж олон нийт баярлан хүлээн авч нийт үндэснийхээ хэмжээнд баяр бахдалтайгаар тэмдэглэсэн юм.

      Улс үндэстний сүр хүчийг дэлхий дахинаа зарлах давхар боломж олгосон энэхүү үйл явдалд ард түмэн баярлах нь аргагүй. Энэ өдрүүдэд Орос, Америк, Япон зэрэг том гүрнүүд сансар судлалд оруулж байгаа Хятад Улсын хувь нэмэр, амжилтад албан ёсоор баяр хүргэцгээж, "Чан-э 1" хөлөг сансарт хөөрсөн нь Хятадын сансар судлалын үйл хэрэгт шинэ хуудас нээснийг дуу нэгтэй тэмдэглэцгээсэн. Үүнтэй зэрэгцэн Хятад улс сансар судлалыг хөгжүүлэхдээ сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах зарчмыг баримтлах болно гэдгээ дэлхий нийтэд хандан мэдэгдэж байгаа. Энэ удаагийн саранд хэмжилт, хайгуул хийж буй төсөлд цэргийн төхөөрөмж дагалдаагүй гэж Хятадын Батлан Хамгаалахын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн хорооны орлогч дарга Чэнь Чиүфэ албан ёсоор мэдэгдсэн байгаа.

     "Чан-э 1" хөлөг бүх нийтийн анхаарлыг татаж чадсан нь энэ хөлгийн нэртэй бас холбоотой шиг.

      Чан-Э бол саранд хүрсэн хятадын эртний домгийн хатны нэр билээ. Ургацын баяр буюу шинийн 5 дугаар сарын 5-ний баяр бол Хятадын хамгийн эртний түүхтэй, гурван том баярын нэгд тооцогддог. Энэ баяраар хүмүүс гэр хотлоороо цуглан ширээ тойрон сууцгааж жилийн элбэг ургацын дээжээрээ бэлтгэсэн хоол ундаа зооглон тэргэл сарыг ажицгаан дуулан бүжиглэдэг уламжлалтай.

     "Чан-э 1" хөлгийн ирүүлсэн анхны зураг нь сарны зүүн уртрагийн 83 градусаас зүүн уртрагийн 57 градус, өмнөд өргөрөгийн 70 градусаас өмнөд өргөрөгийн 54 градусын хооронох зайн зураг юм байна. Зураг дээр сарны өндөрлөг газрууд, том жижиг дов, хонхорхой, толбонууд зэргийг маш тод зураглан буулгасан байна. Зургийн урт нь 460 км, өргөнөөрөө 280 км байгаа юм.