• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 15:37:29    
Ерөнхий сайд Вэнь Жябао мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний хуралд оролцлоо [Радио]

CRI

     Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао тухайн орон нутгийн цагаар 25-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтын дээд хэмжээний хуралд оролцон үг хэлэж, Хятад улсын гадаадад тусламж үзүүлэх шинэ арга хэмжээнүүдийг дэвшүүлж, Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг биелүүлж байгаа тэрчлэн өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа холбогдох байдлаас танилцуулж, дэлхийн олон орны хөгжлийн бэрх асуудалыг зохицуулах, мянганы хөгжлийн зорилтыг тал бүрээр найдваржуулах талаар санаачилга гаргасан байна.

     "Мянганы хөгжлийн зорилт"-ыг НҮБ-ын нийт гишүүд 2000 онд санал нэгтэй батлаж, 2015 оноос өмнө дэлхийн ядуурлын төвшнийг 1990 оныхоос тал хувиар хасагдуулах гэсэн зорилт тавьсан юм. Сүүлийн жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэг энэхүү зорилтыг биелүүлэх талаар зохих ахиц хийсэн боловч, товлосон хугацаанд нь биелүүлэхэд үүрэг хүнд байгаа юм. Иймээс НҮБ мянганы хөгжлийн зорилтын тухай дунд хугацааны үнэлгээ хийсэн байна. 90 гаруй улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнүүдийг оролцуулсан 150 гаруй улс орны төлөөлөгчид энэ удаагийн хуалд оролцжээ. Хурлын нээлтийн ёслол дээр, НҮБ-ын Ерөнхий нарин бичгийн дарга Бан Ги Мун үг хэлж, дэлхийн олон орнууд идэвхтэй оролцож, тулгарч байгаа өрсөлдөөн сорилтыг аргацаан, мянганы хөгжлийн зорилтод хүрэхийн тулд хүчин чармайлт гаргахыг уриалсан банйа.

     "Бид зөв замаар урагшилж байна. Гэвч бидний үйл ажиллагаа удаан байна. Бид нэн даруй үйл ажиллагаа авч одоогийн тулгараад байгаа өрсөлдөөн сорилтыг аргацааж, дэлхий нийтийн нэгдэлтэй хөгжлийн зорлитыг биелүүлэхэд шинэ хүчин сэлбэх хэрэгтэй" гэжээ.

      Ерөнхий сайд Вэнь Жябао дөхөмхөн үг, нарийн бодит тоо баримтаар Хятад улсын ядуурлыг бууруулах салбарт олсон амжилтуудыг танилцууллаа. Үүний дотор, хамгийн чухал нь 30 жилд Хятад улс ядуу хүн амыг 230 саяар хасагдуулсан явдал болно. Үүнээр ч зогсохгүй, Хятад улс бас дэлхийн ядуурлыг бууруулах үйлст хувь нэмэр оруулсан байна. Хятад улс их өртэй 49 орон болон хөгжлөөр хамгийн таруу орнуудыг 24 тэрбум 700 сая юаний өр төлөхөөс чөлөөлж, тэдэнд төрөл бүрийн тусламжийн мөнгө 206 тэрбум 500 сая юань олгосон байна. Мөн ч олон арга хэлбэрээр Африкийн өөрөө хөгжих хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн юм. Хятад улс мянганы хөгжлийн зорилтыг найдваржуулж байгаа байдлын тухай ярих үед, Ерөнхий сайд Вэнь Жябао тэмдэглэхдээ,

     "Хятад улс нь хариуцлагтай хөгжиж байгаа орон болсны хувьд их баян биш ч гэсэн, Мянганы хөгжлийн тунхагт хийсэн амлалтаа биелүүлж, дэлхийн хөгжлээр хамгийн таруу орнуудад боломжийн хирд туслалцаа олгосон байна" гэжээ.

      Дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон болсны хувьд, Хятад улс хүн ам, нөөц баялаг, байгаль орчны даралтад тулгарч байгаа хэдүй ч, хот хөдөөгийн эдийн засаг, нийгмийн хөгжил тэнцүүргүй байгаа, орлого бага хүн ам олон байгаа зэрэг асуудлуудад тулгарч байна. Гэвч Ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө, Хятад улс гадаадад туслах арга хэмжээнүүдийг авсан. Үүнд Хятад улс хөгжлөөр хамгийн таруу улс орнуудыг энэ оны жилийн сүүлчээр хугацаа нь дууссан боловч төлж чадаагүй байгаа хүүгүй зээлийг төлөхөөс нь чөлөөлсөн, хөгжлөөр хамгийн таруу орнуудын 95 хувийн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн, Хятад улс НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагад 30 сая ам.доллар хандивлаж итгэмжийн сан байгуулсан, хөгжиж байгаа орнуудад туслан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нь дээшлүүлсэн, үр тариа дутагдаж байгаа орнуудад экспорт болон тусламжаа нэмэгдүүлсэн, ирэх 5 жилд хөгжиж байгаа орнуудад хөдөө аж ахуйн техникийн үлгэр жишээ төв байгуулах, гадаадад хөдөө аж ахуйн мэрэгжилтэн, техникийн мэрэгжилтэн илгээх тоог дахин нэмэгдүүлэх, хөгжиж байгаа орнуудад 100 жижиг оврын усан цахилгаан станц, нарны эрчим хүч, намгийн хий зэрэг бага оврын цэвэр эрчим хүчний төсөл туслан хэрэгжүүлэх, хөгжиж байгаа орнуудад Хятадад ирж хөдөө аж ахуйн курс дамжаанд оролцох нэн их боломж хангах, хятадад ирж суралцагсадын сургалтын тэтгэлгийг нэмэгдүүлэх, Африкийн орнуудад багш, эмнэлгийн ажилтан бэлтгэн хүмүүжүүлж, эм эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэн өгөх зэрэг багтаж байна гэжээ.

     Хөгжиж байгаа орны хүн ам нь дэлхийн хүн амны 4/5 хувийг эзэлж байна. Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх нь санал зөрөдөөнөө тэвчиж, харш саадыг ялан давж, нэн эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахыг харуулж байна гэж Ерөнхий сайд Вэнь Жябао үзжээ. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\