• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-26 17:56:45    
Хятад улс "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг хөөргөв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Хятад улс 25-ны орой баруун хойд нутгийн Жючуаний дагуул хөөргөх төвөөс "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг хөөргөж, Хятадын 3-р дахь нисэгчтэй сансарын хөлөг хөөргөх үүргээ хэрэгжүүлсэн байна. Нисэгчтэй сансрын энэ хөлөг нь гурван нисэгчтэй бөгөөд Хятадын сансрын нисэгч анх удаа задгай сансарт гарч ажиллах болно.

        Бээжингийн цагаар 25-ны өдрийн оройн 9 цагт баруун хойд нутгийн Жючуаний дагуул хөөргөх төвийн нисэгчтэй дагуул хөөргөх талбайгаас дагуул хөөргөх тушаал буулгамагц, 60 метрийн өндөр пуужин "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг ачиж, агаарт хөөрч гарсан байна.

        Сансрын хөлөг хөөрснөөс 20 менутын дараа, Хятадын нисэгчтэй сансрын хөлгийн төслийн ерөнхий командлагч Чан Ваньнянь Жючуаний дагуул хөөргөх төвд, нисэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөж, тойрог замдаа орсныг зарласан байна.

        Энэ бол Хятад улс 2003 оноос хойш гурав дахь удаагаа нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөж, Хятадын олон этгээдийн анхаарлыг татаж байна. Хятад улсын Дарга Хү Жиньтао мөн өдөр "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлөг хөөргөхөөс өмнө, Жючуаний дагууль хөөргөх төвд тусгайлан хүрч, сансрын нисэгчидтэй уулзсан байна. Сансрын хөлгийг хөөргөсний дараа, Дарга Хү Жиньтао Жючуаний дагуул хөөргөх төвд сансрын хөлгийг амжилттай хөөргөсөнд баяр хүргэжээ. Тэрээр хэлэхдээ:

        "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөсөн явдал нь энэ удааны нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх үүрэг анхны ялалтад хүрснийг харуулж байна. Энэ удаа сансрын хөлгийг хөөргөсний дараа, Хятадын сансрын нисэгчид анх удаа задгай сансарт гарч ажиллах учраас, энэ үүргийн техникийн бэрхшээл нэн их, шаардлага нэн өндөр, байдлын хувиралт нэн олон, үүргийг зохион байгуулж хэрэгжүүлэхэд нэн өндөр баримжаа дэвшүүлсэн байна. "Шэньжөү 7-р" сансрын хөлөг амжилттай тойрог замдаа орсны дараа, нөхдүүд маань ажлаа суларшгүй сайн хийж, "Шэньжөү 7-р" сансрын хөлгийг хөөргөх үүргээ бүх талаар ялалтад хүрүүлэхийг хүсч байна" гэжээ.

        "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийг бол Чанжэн 2-р F хэлбэрийн зөөгч пуужингаар сансарт хөөргөсөн юм. Зөөгч пуужингийн системийн ерөнхий зохион бүтээгч Жин Мучүнь хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилд, тегникийн өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу зөөгч пуужин нэн их найдвартай болсон байна гэжээ.

        "Шэньжөү 7-р" сансрын хөлөг нь тойрог замын бүхээг, буцах бүхээг, түлхиц өгөх бүхгээс бүрдэж, нийт урт нь 9.19 метр, нийт хүндийн жин нь 8 тонн, тойрог замд 3 хоног аялаж болох бөгөөд 5 хоног нисэх хүчин чадалтай юм.

         Төлөвлөөгөө ёсоор, ирэх хэдэн хоногт "Шэньжөү 7-р" сансрын хөлгийн нисэгчид бүхээгээс гарч ажиллах бөгөөд задгай сансарт аялахын зэрэгцээ, задгай сансарт шинжлэх ухаан техникийн туршилт хийх болно. Эдгээр үүргийг биелүүлсний дараа, сансрын хөлөг нь Хятадын умард нутагт газардах юм. \Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\