Бүхээгээс гарах үүрэг гүйцэтгэсэн Жай Жиган бол мөн ч сансрын уудамд аялсан анхны Хятад хүн юм. 42 настай тэрээр 10 жилийн өмнө Хятадын сансрын анхны бүлэг нисэгчдийн нэг болж, "Шэньжөү 7-р" сансрын нисэгчдийн багт сонгогдож орохоос өмнө нисэгчтэй сансрын үүрэг гүйцэтгэгэх сансрын нисэгчдийн багт 2 удаа шилэгдэн орсон байлаа. Хятадын сансрын анхны нисэгч, Хятадын Сансрын нисэгчдийн судалгаа шинжилгээний төвийн орлогч захирал Ян Ливэй Жай Жиганг өндрөөр үнэлсэн байна.
"Жай Жиган цэцэн сэргэлэн, сайхан араншинтай, технологийг маш сайн эзэмшсэн байна. 'Шэньжөү 5-р','Шэньжөү 6-р' нь түүнд бэлтгэл сургуулилал болсон. 'Шэньжөү 7-р'-ын үүргээ биелүүлэх явцад маш сайн ажиллаж чадна гэдэгт итгэж байна" гэж тэр тэмдэглэжээ.
"Шэньжөү 7-р"-ын нислэгийн төлөвлөгөөний дагуу, сансрын нисэгч бүхээгээс гарч ажиллах ажиллагаагаа дуусгасны дараа, сансрын хөлөг нь дагалт жижиг дагуул нисгэх бөгөөд энэ жижиг дагуул нь сансрын хөлгийн зураг авах, ведиогоор хянах үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв энэ дагалт жижиг дагуулын туршилт амжилттай болох юм бол, Хятад улс нь дэлхийд сансрын уудамд жижиг дагуул тавьж нисгэх, тойрон нисэх нислэгийн техник эзэмшсэн гурав дахь орон болно. Үүнээс гадна, "Шэньжөү 7-р" нь бас "Тяньлянь 1-р" дагуулын өгөгдөл дамжуулах туршилт хийнэ. \Г. Сайн-Өлзий, Гэрэлт, О.Дарамбазар нар орчуулж, О.Дарамбазар, Урангоо нар хянав.\ 1 2 3 4
|