
Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао Бээжингийн сансрын нислэгийн хяналтын төвд "Шэньжөү 7-р" сансарын хөлгийн газардах бүх явцыг сонирхож, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн баярын цахилгааныг тунхаглан уншиж, "Шэньжөү 7-р" нисэгчтэй сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилтанд хүрсэнд баяр хүргэв. Баярын цахилгаанд тэмдэглэхдээ, "Шэньжөү" 7-р нисэгчтэй сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилтанд хүрсэн нь манай улс орон дэлхий дээр бүхээгээс гарч, сансар огторгуйд ажиллах чухал техникийг эзэмшсэн гарав дахь орон болсоныг харуулж байна. Нисэгчтэй сансрын техникийг хөгжүүлж, сансрын уудмыг энхийн зорилгод ашиглах нь Хятадын ард түмний уйгагүй хайлт мөн гэжээ.

1 2 3
|