Өвөр Монголын Өөртөө Засах Районы Бугт хотын Ай шинь Эд Бараа Худалдааны Бүрэн Бус Хаируцлагатай Компанийн захирал Шэнь Фүцайг дурдвал хүмүүс эрхий хуруу гарган магтдаг билээ. Шэнь Фүцай бол хараагүй хүн юм. Гэтэл тэр хайр халамжийг нийгмийн эмзэг бүлэлг хүмүүст хүргэж, олон жилийн турш, хөгжлийн бэрхшээлтэй юм уу амьдрал нь ядуу айл өрх тэрчлэн сургууль завсардсан хүүхдэд тус дэмжлэг үзүүлж иржээ.
Энэ жил 57-тай Шэнь Фүцай компанийнхаа зүүн өмнө өнцөгт байрлах 50 ам метр хүрэхгүй жижиг өрөөнд амьдарч байна. Энэ нь мөн ч тэр болон түүний эхнэр Жя Шүжэний хөгжлийн бэхшээлтэй хүмүүсийг хүлээн авч уулзах зочны өрөө мөн. Хэдэн сая хөрөнгөтөй аж ахуйн нэгжийн захирал ийм ёозгүй амьдрана гэж хэн санах билээ.
Шэнь Фүцай бол гэрийн эзэн, бид 1 юань зарах гэвэл тэр бидэнд 1 юань өгдөг, хоёр юань зарцуулах гэвэл 2 юань өгдөг. Гэтэл тэр хэнд хандивлах гэвэл түүнд хандивлаж, хэчнээн хандивлах гэвэл төдийг хандивладаг гэж түүний эхнэр Жя Шүзэнь хэлж байлаа. Энэ үгнээс нөхөртөө гомдолтой байгаа нь мэдэгдэж байлаа. Гэлээ хэдэн арван жилийн турш тэр нөхрийнгөө эргэлзээгүй дэмжиж ирсэн хүн.
1982 онд Шэнь Фүцай эхнэр хүүхдийн хамт Бугт хотод ирж ажил үйлс эрхэлсэн юм. Тэрээр шаргуу хөдөлмөрлөж, Бугт хотын аж үйлдвэр барилгын компанийн барилгын ангийн даргаар ажиллав. Гай газар дороос гэдэгчлэн 1987 онд Шэнь Фүцай ажил хийж байгаад нүдээ гэмтээж хараагүй болжээ. Хожим нь тэр амьдрахын төлөө жижиг дэлгүүр эрхлэв. Хараагүйгээс болж бусадад үргэлж мэхлэгдэг байжээ. Мөн энэ үеэс эхлэн тэр худалдаа наамайгаа заавал сайн хийж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тус болохоор зориг шийдсэн юм.
1997 оны 7-р сард өөрийн орон сууцаа 50 мянган юанаар зарж, Цай Фүда бүрэн бус хариуцлагатай компани байгуулав. Гэвч туршлага дутуугаас комнани нь алдагдалтай болжээ. Хожим нь Бугт хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дэмжлэгтэйгээр 2001 онд комнаниа Бугт хотын эд бараа худалдааны бүрэн бус хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дайчлан ажил үйлсээ хөгжүүлж ирсэн байна.
Хэдэн жилийн хугацаанд, олноороо хатуужилтай тэмцэн , итгэл найдвартай эрхлэлт хийж ирснээр Шэнь Фүцай хэдэн сая юаний хөрөнгөтөй компанийн захирал болжээ. Гэлээ тэр Засгийн газрын түүнд үзүүлсэн тусламж дэмжлэгийг ерөөс мартаагүй. Өөр бусадын аж ахуйн нэгжтэй адилгүй нь миний аж ахуйн нэгж Засгийн газрын бодлогын дэмжлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тумламжаар хөгжиж ирсэн. Иймээс ашиг орлогынхоо ихээнх хэсгийг нийгэмд эгүүлэн өгч, тушаах ёстой татвараа тушааж, орчин тойрондоо байгаа нийгмийн эмзэг бүлэг хүмүүст тусламж үзүүлэх бол миний тэмцэх зорилт мөн гэж Шэнь Фүцай хэлж байдаг. Тэрээр Бугт хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонд хандан хожим 1 юаний ашиг олбол 50 мөнгийг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламжид зориулна гэж амлалт хийсэн байна. Тэр ингэж хэлж, мөн ингэж хийж гүйцэтгэж ирсэн байна. 2002 онд пара олимпийн хүндийн өргөлтийн аварга Лүэ Жичянд хараагүй хүний массажийн газар ажиллуулахад 1500 юанаар туслав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ван Жүмэйгийн хаягдмал төмөр хурааж авах пүүс ажиллуулахад нь 2000 юанаар туслах зэрэгээр олон хүнд тус хүргэж, хүндрэл бэрхшээлийг нь шийдэж өгчээ.
2007 онд Шэнь Фүцай мөнгө гаргаж, Бугт хотын хөгжлийн бэрхшээлтэй олон ирэдийн эрүүл мэндийн шалгалт хийхэд нь туслаж, тэднийг өндөр насны болон ажил үгүйдлийн даатгалд хамруулсан бөгөөд хожим жил болгоны энэ зардлыг нь тэр даасан байна. Тэр бас Бугт хотын ядуу амьдралтай 120 хүүхдийн хичээл сурлагаа дүүргэхэд нь тусласан байна. 2002 оноос өнөөг хүртэл, Шэнь Фүцайгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуу амьдралтай хүмүүст тусласан хөрөнгө мөнгө сая юанаас давжээ. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаад нийгмийн эмзэг бүлэг хүмүүсийн төлөө олон сайн ажил хийснээр 2007 онд Шэнь Фүцай "Хятадын буяны үйлсийн тэргүүний сайчуул"-аар сонгогдсон байна.
Асрамжийн аж ахуйн нэгжийн хувьд улс орны бодлогын дагуу татвар төлөхгүй юм. Гэтэл Шэнь Фүцай жил бүр улс оронд 600 мянган юаний татвар тушааж бий. Өнөө түүний компани нилээд цар хэмжээтэй болж, 50 ажилтан ажилчинтай. Үүний 32 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Компани нь өдөр ирэх тутам хөгжиж байгаагаас Шэнь Фүцай хөгжлийн бэрхшээлтэй өндөр настайчуудыг асрах газар байгуулах нэн их төлөвлөгөөтөй ажиллаж байна. \Урангоо орчуулж бэлтгэв\
|