• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-06 08:59:34    
Баярын өдрүүдэд зүрх, тархины судасны өвчнөөс нэн илүү сэргийлэх хэрэгтэй

CRI

      Баярын өдрүүдийн үеэр бишгүй олон хүмүүсийн архи уух, тамхи татах, уураг элбэгтэй, өөх тос ихтэй хоол ундаа хэрэглэх нь харьцангуй их болдог байна. Үүнээс гадна, баярын өдрүүдийн үеэр хүмүүс завгүй ажиллаж, ядаргаа ихтэй болдог байна. Энэ мэтийн янз бүрийн шалтгааны улмаас хүмүүсийн зүрхний өвчин хөдлөх, цусны даралт өндөр нь болох шинж тэмдэг илт мэдэгддэг байна. Иймээс баяр дурсгалын өдрүүдийн хугацаанд өөрийн биеийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж доорхи 5 зүйлийг анхааран гүйцэтгэх хэрэгтэй байна.

      Нэг. Их ядарахаас зайласхийх:

      Баяр дурсгалын өдрүүдэд хүмүүс цагийн хэмнэлийг умартан наадаж тоглосноос ядаргаандаа дарагдан амарч унтах нь хасагдан зүрхний дарамт нь нэмэгдэн, зүрх нь базлан өвдөж улмаар зүрхний шигдээст нэрвэгдэх аюултай болдог байна.

     Хоёр. Идэх уухаа зохицуулах:

     Баяр дурсгалын өдрүүдэд ихээр идэж ихээр ууж, их хэмжээний өөх тостой хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол сайн. Ингэхгүй бол цус өтгөрөн, лугших нь удаашран зүрхний шигдээст нэрвэгдэж болзошгүй юм. Цусны даралт нэмэгдэхээс зайлсхийхийн тулд хэт шорвог хүнсний зүйл хэрэглэхгүй бол сайн.

     Гурав. Тамхи, архи, цайг цээрлэх:

     Тамхи архинд агуулагдаж байгаа үлэмж хэмжээний хорт бодис нь цусаар дамжин цусны судсыг таталжуулж, цусны даралтыг өндөр болгох юм уу, зүрх судасны өвчинд нэрвэгдүүлэх аюултай юм. Өтгөн цайнд элбэг агуулагдаж байдаг кофейн нь төв мэдрэлд сэдэлт өгч зүрхний өвчинг хөдөлгөж болзошгүй тул шингэн цай уух нь зөв.

     Дөрөв. Гүйцэд унтаж амарч чадсан байх:

     Баяр дурсгалын өдрүүдэд үдэш орой болтол наадаж тоглох нь зөндөө байдаг тул унтах нойрыг ноцтой нөлөөлдөг юм. Иймээс унтахаасаа өмнө аймшгийн кино, зурагт үзэхгүй байж, хөл хөдөлгөөн ихтэй газраас хол зайлж, шөнөжин хөзөр тоглох юм уу, хэт их наргиж наадахгүй байвал сайн. Оройдоо цагтаа ундаж, өдөр нь 30 минут унтаж байвал зүрхний өвчинтэй хүмүүст тун ашигтай юм.

     Тав. Эм бэлдмэлээ бэлэн байлгах:

     Баяр дурсгалын өдрүүдэд зүрх тархины судасны өвчинтэй хүмүүс цусны даралт бууруулах, судас тэлэхээс сэргийлэх эм бэлдмэлүүдээ байнга биедээ дайж явах хэрэгтэй. Хэрэв зүрх нь базлаж өвдөх юм уу, цусны даралт огцом өндөр болох үед нэн даруй түргэн тусламжийн эм бэлдмэл хэрэглэх юм уу, даруй түргэн эмнэлэгт хандан хориглож болшгүй үр дагавар гарахаас сэргийлэх хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\