• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-06 09:41:20    
"Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ" ажиллаж эхлэв

CRI

      Өвөр Монголын Өдрийн Сонины хороо болон Өвөр Монголын Мөнх Гал Софтын бүрэн бус хариуцлагтай компанийн хамтран байгуулсан Хятадын Монгол хэлний сонин мэдээний хамгийн том сүлжээ – "Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ" Хятадын үндэсний баяраас өмнөхөн албан ёсоор ажиллаж эхлэв. 9-р сарын 28-ны өдөр болсон "Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ"-г албан ёсорр ажиллулах ёслолд Өвөр Монголын Өөртө Засах Районы Намын хорооны байнгын гишүүн, Ухуулах хэлтэсийн дарга Улаан оролцож, маузыг дарж, сүлжээг ажиллуулав.

      Хятадад Монгол үг хэл үсэг бичгийн мэдээллийн үйлчилгээний сүлжээ байхгүй байсан байдалд чиглүүлэн Өдөр Монголын Өдрийн Сонины хорооны Монгол найруулах хэлтэсийн сурвалжлан найруулах хүчин болон Өвөр Монголын Манх Гал софтын бүрэн бус хариуцлагтай компанийн тэргүүний мэргэжилд түшиглэн, дотоодын газар бүхний сонин хэвлэлийн сонин мэдээг Монгол үсэг бичгээр дэлхий дахинд уламжлан, Монгол түмний нийгэмд бүх Хятадын, цаашлаад дэлхийн хөгжил дэвшлийн байдлыг цаг тухайд нь танилцуулах гэж уг сүлжээг ажиллуулж байгаа юм байна.

      "Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ"-нд цаг төр, эдийн засаг, хууль дүрэм, нийгмийн амьдрал, боловсрол, эрүүл мэнд, соёл тамир, зугаа цэнгэл, зургийн сан зэрэг 10 суваг, 600 грауй булантай. "Хятад улсын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ" нь суртал ухуулга, сонин мэдээ, үйлчилгээ, мэдлэг зэрэг шинж чанартай бөгөөд цаг үеийг харуулсан, шуурхай мэдээлэл өгдөг давуулагтай, Монгол үндэстний онцлогийг товойлгон, намын үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийн тухай бодлогыг хэргжүүлж, үндэстний соёлыг өвлөн уламжилж, нэвтрүүлэн дэлгэрүлэх хүнд үүргийг хүлээсэн сүлжээ болно.

      Өвөр Монголын Радио Кино Телевизийн хэвлэл мэдээллийн тооны хэрэгслийн төвийн барилгын суурь тавих ёслол мөн үндэсний баяраас өмнөхөн Хөх-хотод болло.

      Өвөр Монголын Радио Кино Телевизийн хэвлэл мэдээллийн тооны хэрэгслийн төв нь Чингис хаан гудамжинд байрлах бөгөөд газар эзэлсэн талбай нь 225 мянга 500 квадрат метр, барилгын нийт талбай нь 149 мянган 500 квадрат метр байж, бичилгийн бүс, техникийн бүс, радио хороо, телевиз хороо, мэдээллийн сүлжээний компани зэрэг олон бүстэй юм байна. Өвөр Монголын Радио Кино Телевизийн хэвлэл мэдээллийн тооны хэрэгслийн төв байгуулагдах нь Өвөр Монголын радио кино, телевизийн ажитл үйлсийн матеарилаг баазыг бэхжүүлж, тооны техникийн түвшнийг дээшлүүлж, хөтөлбөрийн яс чанарыг сайжруулах зэрэг талаар чухал ач холбогдолтой юм байна.