Шри Ланкын хойд нутагт 6-ны өдрийн үдээс өмнө амиа золиосолсон дайралт болж , наандаж 25 хүн амь насаа ладаж, 65 хүн бэртэж шархдсан байна гэж Шри Ланкын батлан хамгаалахын яам мөн өдөр мэдэгдэв.
Шри Ланкын батлан хамгаалахын яамны албан тушаалтан хэлэхдээ, орон нутгийн цагаар 8 цаг 30 минутын үед, амиа золиосолсон нэг дайрагч этгээд Анурадхапура суурины хуучин авто машны өртөөний ойролцоо биендээ авч явсан тэсрэх бодисыг дэлбэрүүлсэн байна. Хуурай замын цэргийн штабын экс дарга Жанака Перера гэргийтэйгээ хамт уг дайралтанд нас барж, өөр бас наандаж 18 хүн амь насаа алдсан байна гэжээ.
Шри Ланкын батлан хамгаалахын яам цааш нь хэлэхдээ, уг дэлбэрэлтийг засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин Тамил Ееламын догшин бар чөлөөлөх хөдөлгөөн үйлдсэн гэжээ. \Хүчит орчуулж, Урангоо хянав\
|