Хятадын эмэгтэйчүүдийн 10-р их хурал энэ 10-р сарын сүүлчээр Бээжинд болох гэж байна. Сүүлийн жилүүдэд холбогдох салбар хууль дүрмийг боловсронгуй болгох, эмэгтэйчүүдийн хөгжлийг тэтгэн дэмжих, сургалт зохион байгуулах, нийтийн халамжийн төсөл хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээгээр Хятадын эмэгтэйчүүдийн үйлсэд тус дөхөм үзүүлж, Хятадын эмэгтэйчүүд эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтад улам чухал үүрэг гүйцэтгэх болж байна гэж Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны орлогч дарга Хуан Чин-и тун саяхан хэллээ.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн түвшин бол нийгмийн хөгжлийн чухал үзүүлэлт, мөн нийгмийн дэвшлийг хэмжих хэмжүүр юм. Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны орлогч дарга Хуан Чин-и хэлэхдээ, Хятадын эмэгтэйчүүд Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалт болон нийгмийн хөгжилд оролцон, өөрийн хүчин чадал, мэдлэг боловсорлоо дээшлүүлж, сайн сайхан хөгжиж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөө Хятадын ажлаар хангагдсан хүн амын дотор эмэгтэйчүүд 45.4 хувийг эзэлж байна. Эмэгтэйчүүдийн ажлын бүтэц сайжирч, ажлын зэрэглэл байнга дээшилж, дунд жижиг аж ахуйн нэгжээр гол болгосон аж ахуйн эмэгтэй эзэд Хятадын аж ахуйн эздийн нийт тооны 20 орчим хувийг эзэлж, ажил үйлс бүтээж байгаа эмэгтэйчүүд ил тод нэмэгдэж байна. Эрэгтэй эмэгтэйн боловсрол эзэмших талын зөрөө цаашид багсаж байна гэжээ.
Хятадын эмэгтэйчүүдийн хөгжил болон эмэгтэйчүүдийн тухай ажилд нүүрлэж байгаа асуудал, өрсөлдөөн сорилтод чиглүүлэн, Хятадын шат бүрийн эмэгтэйчүүдийн байгууллага мөн зохицонгуй арга хэмжээ авч байна. Жишээлбэл, Хятадын эмэгтэйчүүдийн хөгжилд оршиж байгаа хот хөдөөгийн болон бүс нутгийн ялгаа зөрөөний асуудал бол Хятадын эмэгтэйчүүдийн ажлын нэг чухал асуудал болно. Үүнд Хятадын шат бүрийн эмэгтэйчүүдийн байгууллага олон арга хэмжээ авч, хот хөдөө, бүс нутаг, адил бусын эмэгтэйчүүдийн хөжлийг нэгдэлтэй төлөвлөж байна. Орлогч дарга Хуан Чин-и танилцуулан хэлэхдээ, өнгөрсөн таван жилд Хятадын шат бүрийн эмэгтэйчүүдийн байгууллага бэлэтгэл сургалтын 260 мянга гаруй бааз байгуулан эмэгтэйчүүдэд үйлчилж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
120 сая эмэгтэй төрөл бүрийн бэлэтгэл сургалтад хамрагдаж, ажил үйлс бүтээх болон ажиллах хүч шилжүүлэх талаар 13 сая гаруй эмэгтэйг дайчилж, Жүжян мөрөн, Хөхмөрний сав газар, Бөхай тэнгисийг тойрсон нутаг зэрэг 6 бүс нутагт эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны байгууллага байгуулан хөгжүүлсэн байна гэжээ.
Үүний зэрэгцээгээр Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбоо нь баруун бүсийн эмэгтэйчүдийг туслан ус дутуугаас бий болсон ядуурал болон хоцронгуй байдлыг арилгах "Эхийн усан зоорь", сургууль завсардсан эмэгтэй хүүхдийг сургуульд нь буцаан оруулах "Хаврын цоморлог төлөвлөгөө" зэрэг нийтийн халамжийн төсөл хэрэгжүүлж, 1 тэрбум 200 сая гаруй юаний хөрөнгө мөнгө, эд бодис цуглуулж, ядуу нутгийн эмэгтэйчүүд хүүхдэд тустай ажил хийсэн байна.
Нийгэм нийтийн анхаарлыг улмаар татаж байгаа гэр бүлийн хүчиирхийллийн асуудлаар шат бүрийн эмэгтнйчүүдийн байгууллага холбогдох хууль тогтоомжийг нааштай дэмжив. Хятадын шинээр өөрчлөлт оруулан тогтоосон "Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль"-д гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга нэмж, Хятадын 25 муж район хот ч гэр бүлийн хүчирхийллийг сэргийлэн хориглох хууль боловсруулан тогтоосон байна.
Хятадын олон газрын эмэгтэйчүүдийн 1500 орчим төлөөлөгч энэ сарын сүүлчээр болох Хятадын эмэгтэйчүүдийн их хуралд оролцож, өнгөрсөн таван жилийн турших эмэгтэйчүүдийн ажил үйлсийн хөгжлийн туршлагыг нухцтай дүгнэж, ирэх таван жилийн Хятадын эмэгтэйчүүдийн хөгжлийн зорилт, үүргийг төлөвлөх болно. Хятадын эдийн засаг нийгмийн цаашидын хөгжлийн дагуу, Хятадын эмэгтэйчүүдийн эрх ашиг улам баталгаажиж, эмэгтэйчүүд хөгжлийн нэн саруул уудам ирээдүйтэй болох болно гэж Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны орлогч дарга Хуан Чин-и хэллээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|