Оросын тэнгисийн цэргийн командлагчийн туслах хуранда Игори Дейгало 5-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан " Их хаан Петер" нэрэмжит цөмийн хөдөлгүүрт том оврын пуужинт хэрэх хөлөг онгоц тэргүүтэй Оросын тэнгэсийн цэргийн салбар флот мөн өдөр Гибралтарын хоолойгоор дамжин Газрын дундад тэнгист оров. Оросын флот Газрын дундад тэнгисийн зарим орнуудын далайн боомтоор айлчлах бөгөөд дараа нь Караибын тэнгист очиж, 11-ний өдөр тэнд болох Орос, Венесуэлийн тэнгисийн цэргийн нэгдсэн сургуульд оролцох болно гэж мэдэгдэв.
Сүүлийн нэг хугацааны турш, Оросын цэргийн сургууль хийх үйл ажиллагаа олширсон бөгөөд тэгнис агаарын цэрэг тэрчлэн пуужинт цэргийн ангийн стратегийн шилдэг хүчнээ хөдөлгөсөн байна. Гэтэл Орос, Венесуэлийн нэгдсэн цэргийн сургууль нь зөвхөн Оросын цэргийн бодит хүчнээ харуулахын нэг төдий юм. Оросын цэргийн хүчнээ ихээр харуулж байгаа үйл ажиллагаа нь олон нийтийн анхаарлыг татсан байна.
Өнөө " тогтвортой –2008" их цар хэмжээтэй цэргийн сургуулийн өөр нэг бүрэлдхүүн хэсэг нэг сарын хугацаатай цэргийн сургууль Орос, Белорусийн олон районд болж, тэр нь зэвсэгт хүчний стратегийн байршилаар сургуулиах зорилготой юм. Түүний гурван цогцыг уялдуулсан цөмийн хүчний байрлуулалт нь Оросын хилийн орчмын далд заналхийлалд чиглэж байгаа юм. 60 мянга гаруй цэрэг, 1500 танк болон хуягт тээвэрлэгч, хуурайд баазтай болон шумбагч хөлөг онгцоноос хөөргөх цөмийн пуужин нь эхний үе шатны сургуульд оролцсон байна. Үүнээс гадна, Оросын алс дорнодын агаарын цэрэг болон номхон далайн флот нь алс дорнодын номхон далайн районд цэргийн сургууль хийж байна. Баруун нутгийн Балтын тэнгисийн флот саяхан уг районд хийсэн цэргийн сургуулиа дуусгасан байна. Гэтэл Хар тэнгисийн флотын хөлөг онгоц Хар тэнгис болон Газрын дундад тэнгист байрлаж, НАТО-гийн фолттой өөд өөдөөсөө харан сөрөн зогсож бий. Сүүлийн үед Оросын цэргийн үйл ажиллагаа олон болсон нь дараах хэдэн шалтгаантай гэж шинжээчид үзэж байна.
Юуны өмнө Орос, Гүржийн мөргөлдөөнтөй холбоотой. Оросын "Независикий сонин"-ы мэдээлснээс үзэвл, Орос, Венесуэлийн нэгдсэн цэргийн сургуууль нь аль эртээс хийх төлөвлөгөөтөй байсан боловч Орос, Гүржийн мөргөлдөөн гарсны дараа уг төлөвлөгөөнд ихээхэн өөрчлөлт гарсан байна. Урьд нь Орос зөвхөн Номхон далайн флотын 4 хөлөг онгоцоо илгээн айлчлуулах төлөвлөгөөтөй байснаа харин өнөө умрадын фолтын командлах хөлөг онгоц " Их хаан Петер" нэрэмжит цөмийн хөдөлгүүртэй том оврын пуужинт хэрэх хөлөг онгоц, цөмийн шумбадаг хөлөг онгоц болон хол зайн бөмөгдөгч ниэх онгоцыг оролцуулсан стратегийн ихээхэн хүчин болгон өөрчилсэн байна. Сургуулийн "хүндийн жин" –ээ ихээхэн нэмэгдүүлсний агуулга нь маш тодорхой юм.
Хоёрдугаарт, Оросын талын цэргийн сургууль хийх газрыг нарийн сонгосноос харахад, зориуд Америкт тодорхой дохио өгч байна. Өөрөөр хэлбэл Орос хангалттай нөөц баялаг, хүчин чадлаар дэлхийн эдийн засгийн хямралыг даван гарч чадахын зэрэгцээ дэлхийд цэргийн хүчнээ хөгжүүлэх, нөлөөний хүрээгээ өргөтгөх хүчин чадалтай гэснээ Америкт үзүүлж байна.
Гуравдугаарт, нэн гүн талаас авч хэлбэл, Америк тэргүүтэй НАТО тасралтгүй зүүн тийш өргөжиж, Оросын стратегийн орон зай өдөр ирэх тутам шахагдаж, үндсний аюулгүй байдал болон язгуур ашиг сонирхол нь заналхийлалд учирсан байна. Энэ жилийн 8-р сард Орос, Гүржийн цэргийн мөргөлдөөн нь харин Оросын удирдагчдын цэргийн хүчнээ хөгжүүлэх тулгам эрэл хүслийг нэмэгдүүлсэн билээ. Зэвсэгт хүчнээ ихээр хөгжүүлэх нь Оросын барууны заналхийлалд хандах стратегийн сонголт болжээ. Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медвэдев энэ оны 9-р сард Оросын цэргийн Урал нурууны районд болсон цэргийн сургуулийг сонирхосныхоо дараа генарелуудад хандан үг хэлэх үед, нөхцөл байдалд зохицохын төлөө бид эрхбиш зэвсэгт хүчнээ ихээр хөгжүүлэх хэрэгтэй. 2020 оноос өмнө цөмийн шинэ хамгаалалтын систем байгуулж, шинэ зэвсэг судлан үйлдэхээ түргэтгэнэ. Үүнд агаараас эсэргүүцэн хамгаалах болон сансрын зэвсэг тэрчлэн цөмийн шумбадаг хөлөг онгоц болон олон хэрэглээтэй шумбадаг онгоц багтаж байна гэж тэмдэглэсэн байна. Тун саяхан Оросын Ерөнхий сайд В. Путин ирэх жил цэргийн төсвөө 27 хувиар нэмэгдүүлж, 50 гаруй ам. долларт хүргэнэ гэж мэдэгдсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|