Сэтгүүлч Хятадын ТӨЗР-ны Газар хөдлөлтийг хэмжих товчооноос ойлгосноор 6-ны өдрийн 16 цаг 30 минутад Лхас хотын Дан шюн шяний нутагт 6.6 баллын газар хөдөлж, газар хөдлөлтөд байшин барилга нураж сүйрсэн, хүн хар бэртэж шархадсан мэдээлэл гараад байна. Түвдийн Лхас, Риказ, Шань нань зэрэг газарт цэцэрхийлэл мэдэгджээ.
Лхас хотын Дан шюн шянаас ойрхон үүссэн газар хөдлөлтөд нурсан гэр байшин болон шархадсан хүний тоог өнөө эхний шатанд бүртгэж байгаа юм байна. Газар хөдлөлтийн төв нь Лхас хотоос 76 км зайтай байж, 30 сикунт үргэлжилсэн цэцэрхийлэл нь Лхас хотод хүчтэй мэдрэгджээ.
Сэтгүүчлийн ойлгосноор Дан шюн-д газар хөдөлсний дараа Лхас хотын сургууль эрт хичээл тарсан бөгөөд ТӨЗР-ныхон тал бүрийн арга хэмжээ авч гамшгаас авран тусалж байна.\Уртнасан орчуулав.\
|