Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы Байсэ хот дэд халуу бүсний улиралын салхины цаг агаартай байж, нийт жилдээ нарын илч хүрэлцээтэй, бороон хур элбэг байж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл их сайн юм. Сүүлийн жилүүдэд Байсэ хот орчин үеийн шинжлэх ухаан техник болон мэдээлэлийн үйлчилгээгээ, мессеж, өндөр хурдтай интернэтийн сүлжээ зэргийг ашиглан хөдөө аж ахуйг хөгжүүлж, тариачид гэрээсээ гаралгүй үйлдвэрлэл, борлуулалтын мэдээлэлийг авч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, тариачдын орлогыг нэмэгдүүлж байна.
Байсэ хотын Южянь дүүргийн Юнжинь тосгонд очихад замын хажуугар нишингэ тарисан харагдлаа. Замаар яваж байхад тариачин Хуан Жүнюнтай уулзахад, тэрээр манайх энэ жил нэг га нишингэ тарисан, 100 гаруй тонн ургалт авахаар байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдлээ гэсэн үг.
Шинжлэх ухаан техникийг ашиглахгүй хуучин маягаар ажиллавал гарах замгүй юм. Бордоо хангах газар надад бордоог хангаж өгсөн юм. Азот, фосфор, калий хэдүй хэрэглэхийг бүгд тов тодорхой болгосон гэжээ.
Бордоог хэрхэн хэрэглэх нь тариачидад тулгардаг хамгийн түгээмэл техникийг асуудал болох юм. Тухайн орон нутгийн засгийн газар үүний төлөө тусгайлан бордоо хангах станц байгуулж, нишингэ таридаг тариачдад шинжлэх ухаанчаар бордоо хэрэглэх аргыг зааж өгсөн байна.
Южянь дүүргийн хариуцлагтай хүн Янь Жянь жүнь танилцуулж хэлэхдээ, нишингийн тариачидад бордоо тааруулж өгөхдөө бид хөрсний байдалтай танилцаж, үлгэр авч шинжилгээ хийгээд бордоо тааруулан нийлүүлж өгдөг. Эдгээр мэдээлэлийг бид тариачдад хангаж өгдөг юм гэжээ.
Тухайн орон нутгийн нишингийн гаргалтыг дээшлүүлэхийн төлөө Южянь дүүргийн засгийн газар шинэ сорт зээлдэн оруулахын зэрэгцээ мэрэгжилтэн томилж тариачдад дамжаа эрхэлдэг байна. Нишингийн гаргалт нэмэгсний дараа тариачдад туслан тээвэрлэх, худалдах нь орон нутгийн засгийн газар болон чихрийн үйлдвэрийн бодолхилох асуудал болжээ.
Тариачин Хуан Жүнюн хэлэхдээ, орон нутгийн засгийн газар аж ахуйн нэгжтэй холбоолон мессежийн мэдээлэлийн үйлчилгээ хангаж, тариачдад дөхөм үзүүлсэн банйа. Манай нишингэ боловсорсон байхад би хурааж хадах өдөр хоногоо тогтоод чихрийн үйлдвэрт мессеж илгээж, гаралт нь хэдүй байх, хэзээ хурааж хадах гэх мэдээг өгдөг юм. тэд миний мессэжийг олсны дараа ямар машинээр авахаар ирэхээ хэлэж өгдөг. Тэд нишингийг авсны дараа мөн мессежээр олсноо мэдэгдэж, мөнгө төгрөгийг банкны дансанд хийснийг мэдэгдэдэг юм гэжээ.
Гар утасгүй тариачдад туслахын төлөө орон нутгийн засгийн газар бас тусгай нөхбөрийн мөнгө гаргаж, тариачин өрөх бүхэн нэг юань тушаавал холбогдох салбараас нэг гар утас авч болдог юм. ингэснээр тариачид нишингээ тээвэрлэх борлуулах гэж сэтгэл зовох учиргүй болжээ.
Одоо Байсэ хотод мэдээлэлийн үйлчилгээг нишингэ, манго, банана зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд өргөнөөр ашиглаж байна. Хөдөө аж ахуйн мэрэгжилтэд мессежээр цаг уурын өөрчлөлт, хорхой шавжаас сэргийлэх зэргийг анхаарахыг тариачдад мэдэгдэж байдаг. Олон тариачид гэртээ өндөр хурдтай интернэтийн сүлжээ ашиглаж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник мэрэгжил сурч байдаг. Байсэ хотын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хариуцсан албаны хүн Вий Шяо шинь танилцуулж хэлэхдээ, Байсэ хотод одоо олон зэргэлэлийн орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн мэдээлэлийн сүлжээтэй байж, шинжлэх ухаан техникийн мэдээлэл нь тухайн орон нутгийн тариачдын орлогоо нэмэгдүүлэх зангиласун нөхцөл болсон байна гэжээ.
Орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн мэдээлэлийн сүлжээ нь орчин үеийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн мэдээлэлээр хангаж, шинэ бүтээгдэхүүн, шинэ техникийг танилцуулж байдаг. Тариачид эдгээр мэдээлэлийг ойлогсноор, энэ жил юу тариах, ямар техник ашиглах, хааш борлуулах зэргийг мэддэг. Ингэснээр тэд төлөвлөөгөө тогтоож, харалттай болдог юм гэж тэрээр бас илэрхийлжээ.
2003 оноос одоод хүрч иртэл Байсэ хотын тариачдын цэвэр орлого хоёр оронт тоогоор нэмэгдэж, Байсэ хотын тариачид шинжлэх ухаан техникт түшиглэн баян чинээлэг болох замаар замнаж байна.
|