• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 11:31:18    
Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв саруул уудам байна

CRI

      2008 оны Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт саяхан Гуаншигийн Бэйхай хотод өндөрлөв. Үүнд Хятад, Сингапур, Филиппин, Вьетнам зэрэг улс орны төрийн тэргүүн, эрдэмтэд, аж ахуйн нэгжийн эзэд 600 шахам хүн оролцсон байна. Тэд нар нь Хятад—АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн хүрээнд завсрын шинэ бүсийн хамтын ажиллагаа хийх асуудлыг судалж, Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв саруул уудам байна гэж үзсэн байлаа.

      Умардын булан гэж Хятадын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы тэнгис дагуу район, Гуандүн мужийн Лэйжөүгийн хойг, Хайнань мужийн баруун хэсэг болон Вьетнамын зүүн хойд хэсгийг хамардаг юм. Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд Хятад, Вьетнам, Малайзи, Сингапур, Энэтхэг, Филиппин, Бруни зэрэг улс орон багтдаг. Энэ нь Хятад—АСЕАН-ны чөлөөт худалдааны бүсийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулахын төлөө 2006 оноос эхэлж, Хятадын Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах районы засгийн газар нь төв засгийн газрын холбогдох салбар, нэгж, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай хамтран, жил болгон нэг удаа Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулж байгаа юм.

     Өнөө Хятад болон АСЕАН-ны эдийн засгийн хамтын ажиллагаа урагштай хөгжиж байгаа бөгөөд бие биедээ худалдааны 4-р том түнш болсон байна. Хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түргэн хөгжиж ирснээр, Хятад болон АСЕАН-ны орнуудад харилцан ашигтай хамтаар хөгжих ач холбогдол үр өгөөж хүртээж, 2007 онд Хятад болон АСЕАН-ны худалдааны нийт хэмжээ 202 тэрбум 550 сая ам долларт хүрч, 2006 оны мөн үеийнхээс 25.9%-р нэмэгдэж, 2010 онд хүрэхээр төлөвлөж байсан төлөвлөгөөгөө 3 жил урьдчилан биелүүлжээ.

     Эдийн засгийн даярчлал түргэн хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд, бүс нутгийн болон завсрын бүсийн эдийн засгийн интеграцчлал тасралтгүй эрчимжиж, Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагаа нь ч явах тусмаа олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, олон улсад орон зайгаа тэлж байгаа юм. "еврог үүдэгч" Америкийн Коломбо их сургуулийн эдийн засгийн ухааны профиссор Роберт А.Мунделл энэ удаагийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, Бүх Умардын булангийн эдийн засгийн хамтын ажиллагааны цаашид гүнзгийрэхийг дагалдан, үүнд оролцогч талууд дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олох болно гэжээ.