Бээжингийн Олимпийн 29-р наадам 2008 оны 8-р сарын 24-ний өдөр Бээжинд бүрэн дүүрэн амжилттай өндөрлөө. Хятадын нэрт хүүхдийн зохиолч Чинь Вэньжюнь саяхан өгүүлэл нийтэлж, уг наадмаас хятад хүүхдүүдэд өгсөн чухал том ач холбогдлыг танилцуулан тэмдэглэсэн байна. Бээжингийн Олимпийн 29-р наадам нь биеийн тамир спортын уралдаан тэмцээний ур дэм, авхаалж самбаа, сүс зориг, хүч тамирыг сорьсон хамгийн өргөн их цуглаан болсны хувьд хүний амь нас, хүсэл мөрөөдөл болон зориг сүсний талаарх танилт ойлголт бялхам байсан билээ. Хятад хүүхдүүдийн хувьд Олимпийн энэ наадам нь тэдний эрүүл саруулаар өсч хүмүүжихэд ер бусын чухал их ач холбогдлоо өгсөн юм гэж тэр бичижээ.
Хүүхдийн өсөн хүмүүжихэд гэрван "үйл ажиллагаа" маш чухал байдаг гэж би үзэж байна. Энэ нь тухайлбал: үйл ажиллагаа, хөдөлмөр болон биеийн тамир спорт болно. Эдгээр нь хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдалд шууд нөлөөлж, үүний зэрэгцээ бас хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдалд ч маш их дэмжлэг туслалцаа болдог. Эрүүл чийрэг бие махбод нь эрүүл саруул сэтгэцийг бүрдүүлдэг байна гэж Чинь Вэньжюнь өгүүлэлдээ тэмдэглэжээ.
Гэрван "үйл ажиллагаан"-д биеийн тамир спорт нь хүмүүсийн оюун санааны хэрэгцээ шаардлага болон өвөрмөц эрх чөлөөгөө зорилготой хангах нэг зүйлийн хэлбэр, амьдралын тухай үзэлт ойлголтыг харуулах амьдралын хэлбэр болдог байна. Биеийн тамир спортын ажиллагаанд ухаалаг самбаатай, зориг сүстэй, идэвх чармайлттай байх явдал шаардагдана. Хүүхдүүд биеийн тамир спортын ажиллагаанд оролцож, хожих хожигдохыг сурч, бэрхшээл саадыг зоригтой давах, түүнд зоригтой хандахыг сурч болно. Биеийн тамир спортын ажиллагаанд нийтийн хүч болон багийн хүчээр хамтран ажиллах явдал шаардагдаг учраас энэ нь хүүхдүүдийг харилцан зоригжуулах, хамтран ажиллах үзэл санаа ба ур чадавхад сургадаг байна гэж тэр бичижээ.
Өрнөдийн их олон орнууд хүүхдийн биеийн тамир спортын ажиллагаанд оролцохыг маш чухалд үзэж, эрэгтэй хүүхдийг "эр зориг"-тай, эмэгтэй хүүхдийг эрс шуурхай зан араншинтай болгоход тун их анхаардаг юм.
Биеийн тамир спортын ажиллагаа нь зориглог зан чанарыг бүрдүүлж өгөх бөгөөд уг ажиллагааны дунд хүүхдүүд баяр цэнгэл эдэлж, эрүүл саруул амьжиргааны хүчнийг бадраадаг, энэ нь хүүхдийн өсч хүмүүжихэд маш чухал зүйл болно. Биеийн тамир спортын уралдаан тэмцээний гайхамшиг нь Олимпийн үзэл санааны гэрэл цацрангуй зүйлүүдийг Хятад улсад уусган шингээж, үндэсний боловсролд уусган шингээж, ялангуяа биеийн тамир спортын боловсролд уусган шингээсэн явдал юм. Иймэрхүү үр нөлөө нь урт хугацааны, зайлшгүй мөртөө бас мэдэгдэхгүйгээр өөрчлөлт өгөх зүйл юм гэж Чинь Вэньжюнь тэмдэглэсэн байлаа.
|