• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 16:28:36    
Райсын Азид хийсэн айлчлалын үнэн зорилго [Радио]

CRI

      АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс саяхан Энэтхэг, Казахстанд хийсэн айлчлалаа дуусгав. Түүний Энэтхэгт хийсэн энэ айлчлал нь Америк Энэтхэгийн иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах гэсэн гол зорилгодоо хүрч чадсангүй боловч тэрээр Америкийн цөмийн техникийн бизнесмэнчүүдийн ятгагч болсон байна. Райс Казахстанд байх хугацаандаа Америк Казахстантай хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа нь Оростой төв Азийн нутаг дахь нөлөөлөх хүчний талаар өрсөлдөж байгаа хэрэг биш гэж цохон тэмдэглэжээ.

     Райсын хэлэж байгаа үг нь түүний үнэн санаа биш юм. Түүний Ази тивд хийж байгаа энэ айлчлалын жинхэнэ зорилго бол Америкийн уг бүс нутаг дахь улс төр, эдийн засгийн ашиг сонирхолыг эрчимжүүлэхийн төлөө юм гэж шинжээчид үзсэн байна.

     Райсын Энэтхэгт хийж байгаа энэ айлчлалын гол зорилго бол АНУ-ын конгресс энэ сарын эхээр Америк Энэтхэгийн иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталсны дараа Энэтхэгийн засгийн газартай уг хэлэлцээрийг албан ёсоор байгуулж, бодит хэрэгжилтийн үе шатанд оруулахад дөхөм үзүүлэхийн төлөө юм. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш уг хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зураагүй учир Энэтхэгийн тал гарын үсэг зурах ёслолыг цуцалж, Райсыг гол үүргээ биелүүлж чадахгүйд хүргэжээ.

     Америк Энэтхэгийн иргэний хэрэглээний цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталснаар Америк Энэтхэгийн харилцаа маш адил бус давхаргад хүрсэн байна гэж Райс илэрхийлжээ. Хоёр талын найрсаг харилцаа урьд өмнө байгаагүй өндөр хэмжээнд хүрч стратегийн түншийн харилцаанд орсон байна гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Паранав Мүкхержее цохон тэмдэглэсэн байна.

    Райс Энэтхэгээс мордсны дараа Казахстан орож айлчлав. Казахстаны удирдагчидтай хоёр талын харилцаа, эрчим хүчний хамтын ажиллагаа, Афганистаны сэргээн босголт зэрэг асуудлаар хэлэлцээ хийсэн байна. Америк Оростой төв Ази дахь нөлөөлөх хүчний талаар өрсөлдөх санаагүй байна гэж Райс илэрхийлжээ. Москвагийн тал АНУ-ын албаны хүн хуучин Зөвлөлт Холбоот Улсын холбооны бүгд найрамдах улсуудаар айлчлаж байгаад маш эмзэг хандаж, барууны орнууд түүний уламжлалт холбооны орнуудад хүчний хүрээгээ өргөтгөхөөр оролдож байна гэж зэмлэж байсан юм. Америк төв Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхээр чармайж байгаа нь ямарч хүнд чиглэхгүй юм. Оросын төв Ази дахь урт хугацааны ашиг сонирхолыг эвдэх зорилгогүй юм гэж Райс илэрхийлжээ. Райсын энэ айлчлалын зорилго нь түүний хэлэж байгаа шиг биш харин Оросын энэ бүс нутаг дахь нөлөөг хязгаарлахын төлөө юм гэж Ассошиэйтэд прэсс агентлаг үзсэн байна.

     Орос Гүржтэй мөргөлдөөн үүсэгснээс хойш, Бушын засгийн газар нь Кавказ район болон төв Азийн орнуудтай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, тасралтгүй амлалт хийсэн байна. Өнгөрөгч сар АНУ-ын дэд ерөнхийлөгч Диск Чени нь Гүрж, Украин, Азербайжанд айлчилсан юм. Райсын энэ айлчлал нь Америк төв Азийн орнуудад нөлөөгөө эрчимжүүлж байна гэсэн төсөөллийг гүнзгийрүүлсэн байна.

     Үүнээс гадна Райсын Казахстанд айлчилсны нөгөө нэг гол зорилго бол төв Азийн энэ оронтой эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэсэн болно. Казахстаны стратегийн байр суурь нь барууны орнуудад авч хэлвэл тун чухал юм. Уг орон нь Каспийн тангисын районд хайн тодлоод байгаа нефтийн нөөцөөр хамгийн том орон бөгөөд байгалын хийн эх баялаг элбэг орон юм. Орос одоо Европ тив рүү эрчим хүч дамжуулах гол шугамыг ганцаар эзэмшиж байна. Казахстан харин нөгөө нэг шугам болж болох юм. Орос Гүржийн мөргөлдөөн нь Казахстаны чухал үүргийг нэн илт болгосон байна. Иймээс Райсын энэ айлчлал нь Америкийн төв Азийн бүс нутаг дахь улс төр эдийн засгийн ашиг сонирхолын төлөө юм. \Гэрэлт орчуулж, Буян хянав\