• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-07 16:30:35    
Хятад улс өндөр настныг хүндэтгэн халамжилж, өндөр настай хүмүүс олширч байгаа байдалд нааштай бйна [Радио]

CRI

     7-ны өдөр нь Хятадын уламжлалт билгийн улирлын 9-р сарын 9-ны настайчуудын баяр юм. Хятадын олон газарт настайчуудыг хүндэтгэх, настайчуудад туслах төрөл бүрийн үйл ажиллагаа зохиож байна. Өнөө,Хятад улс нэгэнт настайчууд олширсон нийгэмд ороод байна. Олон сая настайчууд нь хөгжиж байгаа Хятад оронд хүнд сорилт болж байгаа юм. Хятад улс энэхүү сорилтод нааштай хандаж, настай хүмүүсийг өтлөө насыг нь ая тухтай өнгөрүүлж байна.

     Билгийн улирлын 9-р сарын 9-ны настайчуудын баяр нь Хятадын хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт баяр юм. Энэ өдөр хятадын хүн ард энэ өдөр гадагш явж өнгө үзэмж сонирхон, уулан оройд гарч алсыг бараалан, удвал цэцэг сонирхох зэрэг үйл ажиллагаа зохиодог. 1989 онд Хятадын Засгийн газар билгийн улирлын 9-р сарын 9-ны баярыг настайчуудын баяр болгохоор тогтож, тэр нь бас настайчуудыг хүндэтгэн, настайчуудад туслах эрхэм дээд ёс суртахууны өдөр болжээ.

     Түүх соёлын баялаг өвтөй Бээжингийн Күнзын сүмд, "билгийн улирлын 9-р сарын 9-ны баяраар настайчуудыг хүндэтгэн мөргөл үйлдэх ажиллагаа" 7-ны үдээс өмнө болов.

     Ёслолын ахмадын жолоодолгоор бүх зочид настайчууддаа Хятадын уламжлалт ёсоор мөргөж, настай хүмүүст удвал цэцэг хүргэн, насан баярын тоор зэргийг хүргэлээ.

     Бээжин дэх Күнзын сүмд настайчууддаа мөргөл үйлдэх ажиллагааг хоёр дахь удаа хийж байгаа нь энэ билээ. Уг үйл ажиллагааг зохиосон хүний нэг болох ноён Шэнь Зичян танилцуулж хэлэхдээ,

     "Ачлал журам бол манай Хятадын соёлын хамгийн үндсэн зүйл мөн, ачлал журмын нэг чухал тал нь гэр бүлдээ заавал настандаа ачлалтай явх хэрэгтэй явдал байдаг. Бид энэ ажиллагаагаар дамжуулан, нийгэм дээр, настайчуудаа хүндэтгэх төр улс, түмэн олны зан суртлыг буй болгохын төлөө юм" шэжээ.

     Бээжинд ийм үйл ажиллагаа зохиосоноос гадна, Хятадын олон газарт настайчуудаа хүндэтгэн асрах агуулгатай маш олон төрлийн үйл ажиллагаа зохиосон байна.

     Уламжлалт үзлийн нөлөөгөөр Хятадын 98%-ийн настан гэр бүлдээ өтлөө насаа өнгрөөж байна. Энэ нь настай хүний бие сэтгэлийн эрүүл мэндэд маш тустай байдаг. Тэхдээ үр хүүхэд нь ажил ихтэй, байнга хажууд нь байж харж харгалзаж чадахгүй зэрэг асуудал ч оршиж байна. Ийм байдалд, оршин суугчдын хороолол нь настайчуудын гэр бүлд хүрч, тэдэнд тулгарч бий бэрхшээлтэй асуудлыг нь шийдвэрлэн өгч, тэдэнд тус хүргэж байна.

     Хятад улсад настайчууд өөрийн гэр бүлдээ сууж өтлөө насаа өнгөрөөж байгаагийн зэрэгцээ, Хятад улс бас өндөр настныг асрах байгууллагын байгуулалтаа цаашид эрчимжүүлж, Засгийн газраас нөхвөр өгөх, нийгмийн хүчнийг ашиглан байгуулахыг урамшуулах зэрэг арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ, Засгийн газар бас өндөр настай хүмүүсийн өндөр насны даатгал, эм эмнэлэг, соёл цэгүүдийн тоног төхөөрөмжийн байгуулалт зэрэг талаар хөрөнгө мөнгөний оруулалтаа нэмж байгаа юм.

     Хятадын Засгийн газрын нийтэлсэн өндөр настаны ажил үйлсийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу, Хятад улс нь Засгийн газар, нийгэм, гэр бүлийн нөөц хүчнийг нэгтгэж, настайчуудын нийгмийн баталгааны тогтолцоонд алахм алхмаар бүх настайчуудыг хамруулж хөгжүүлэх болно. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав\