• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-08 08:44:45    
У шугийн дасгал хийдэг мио үндэстний залуу Ван Фэйхунгийн үлгэр

CRI

      Хятадын үндэстний цөөнхийн соёлын дунд мио үндэстний соёл нь товойм онцлогтой байж, ялангуяа мио үндэстний уламжлалт у шуг дотоод гадаадын олон хүн сурч эзэмших сонирхолтой бөгөөд өргөнөөр дэлгэрсэн байдаг. Өнөөдөр бид мио үндэстний уламжлалт у шугийн төлөөлөч хүн Ван Фэйхунтай танилцъя.

      2006 онд, янз бүрийн оддыг шалгаруулах ажиллагаа өрнөн хөгжиж байсан үед Ван Фэйхун орон нутгийн телевизийн нэг тэмцээнд оролцож, түүний өөрөө найруулж өөрөө тоглсон хөтөлбөр нь эхний байранд шалгарсан байна. Мөн тэр үеэс эхлээд Ван Фэйхун Хятаддаа нэр нөлөөтөй у шугийн од болжээ.

      Ван Фэйхун Хятадын баруун өмнөд нутгийн Гүйжю мужийн Чянь Дүн Наний мио үндэстэн дүн үндэстний өөртөө засах жюгийн уулархаг районд төрж өссөн юм. Тэнд голцуу мио үндэстэн дүн үндэстэн зэрэг үндэстний цөөнхүүд амьдарч байдаг. Уулархаг нутагт төрж өссөн хүүхдүүдтэй адилаар Ван Фэйхун бага насандаа үхэр хариулж, түлээ чавчиж өнгөрүүлсэн юм. Долоон нас хүрээд тэрээр у шуд маш сонирхолтой болж, мио үндэстний уламжлалт у шуг сурч эхэлжээ. Арван тавтайдаа Ван Фэйхун, Ли Шиолунгийн киног үзээд нэн ч урамтай болж, мио үндэстний уламжлалт у шуг Ли Шиолунгийн үүдсэн нударган эрдэмтэй урнаар уялдуулсан байна. Ингээд бас хэдэн жил хатуу дасгал хийсний дүнд тэрээр орон нутгийн үндэстний дуу бүжгийн чуулгад элсэгдэн оржээ. Дуу бүжгийн чуулгад ажиллах хугацаанд Ван Фнйхун у шугийн дасгал хийхээс гадна дуу дуулах, бүжиг бүжих, хөгжим хөгжимдөх зэрэг олон мэргэжлийг эзэмшсэн байна.

      Гэвч дуу бүжгийн чуулгад ажиллах нь Ван Фэйхунгийн мөрөөдөл биш юм. Хоёр жилийн дараа тэрээр Бээжинг зориж очсон байна. Бээжинд анх ирэх үед Ван Фэйхун үйлчлэгч болж өнгөрсөн, мөн оймс зарах, машин сэлбэх, үндэстний цөөнхийн аялалын газарт жүжигчин болох зэрэг олон ажлуудыг хийж байсан юм. Сэтгэлийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд Ван Фэйхун өглөө бүр зургаан цагт босон у шугийн дасгал хийж, дараа нь өдрийн ажлаа завдуулдаг.

      Бээжинд байх хоёр жилийн хугацаанд Ван Фэйхун арван мянган юань цуглуулж өөрийнхөө тоглолтын бүлхэмийг байгуулсан байна. Тэрээр олон хөтөлбөрийг өөрөө найруулж, Хятадын дунд жижиг хотуудаар тоглон, үзэгчдийн халуун талархалыг хүлээжээ.

      Тоглолт нь амжилтад хүрснээр Ван Фэйхун биендээ нэн ч итгэлтэй болсон юм. 2006 онд тэрээр жил тутмын у шугийн одыг шалгаруулах ажиллагаад оролцож тэргүүн байранд шалгарсан байна. Нэг шөнийн хооронд Ван Фэйхун хятад даяар мэддэг у шугийн од болжээ. Хожим нь түүний зан ааль болон ур авьяас нь олон киноны найруулагчид таалагдаж, адил бусын олон ангит кинод гол дүр тоглсон байна.

      Өнөөдөр гэхэд Ван Фэйхунгийн мөрөөдөл нь бодит хэрэг болж өөрчлөгджээ. Гэвч хожимын өдрүүдэд тэрээр нэн их зорилтыг өвөрлөн ажиллах болно, тухайлбал мио үндэстний уламжлалт у шуг дэлхий дахинд дэлгэрүүлэх явдал болох юм.