• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-08 14:25:48    
Банк санхүүгийн салбарт туслах үйл ажиллагаагаа зохицонгуй байлгахыг Европын холбоо уриалав [Радио]

CRI

      Банк санхүүгийн салбарын хямрал ширүүн байгаа байдалд, Европын Холбооны 27 гишүүн орны Сагийн сайд нар 7-ны өдөр Луксембургт хурал хуралдуулж, банк санхүүгийн салбарын хямралд авах арга бодлогын асуудлыг зөвшин хэлэлцсэн байна. Сангийн сайд нар хэдийгээр банк санхүүгийн салбарт туслах явцад үйл ажиллагаа зохицонгуй байлгахыг зөвшөөрсөн боловч, олон орны Засгийн газар ямар оролцлого хийх арга хэмжээгээ өөрсдөө шийднэ гэж онцолсон байлаа. Европын Холбооны онцгой чанараас шалтгаалан, хямралын явцад нэгдэлтэй зохицонгуй байхыг олон оронд шаардахад нэлээд бэрхшээлтэй байгааг энэ нь харуулж байгаа юм.

      Сүүлийн өдрүүдэд Америкаас үүсэлтэй банк санхүүгийн хямрал нь аажмаар Европ тивийг хамарч, Европын их олон том банкнууд хүндрэлтэй байдалд орсноор, олон орны Засгийн газар аргагүйн эрхээр их хэмжээний хөрөнгө мөнгө нийлүүлэх юм уу төрийн өмчийн болгох хэлбэрээр оролцлого хийж, тэдгээрийг дампууралд хүрэхээс сэргийлж байна. Эдгээр арга хэмжээг хэдийгээр Европын Холбооныхан хүлээн зөвшөөрч байгаа боловч, тэр нь зөвхөн ганц нэг юм уу хэдхэн орны өөрөө авч байгаа арга хэмжээ болохоос биш харин Европын Холбооны бүх нийтийн үйл ажиллагаа биш юм. Үүнээс улбаатай "ганц талын үйл ажиллагаа" нь чухам "урьдаар шийдэж дараа нь мэдүүлсэн" зүйл болсон юм. Ирландаас эхлэн, олон орон банк санхүүгийн зах зээлийг тогтвортой болгох гэсэн нэрээр банкны хадгаламжийн баталгааны хэмжээгээ өрсөлдөн дээшлүүлсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Европын Холбоог улам их сэтгэл түгшихэд хүрүүлсэн юм. Европын Холбооны давхаргын хэмжээнд хямралыг хамтаар аргацаах арга хэмжээ байхгүй учраас Европын Холбооны хувьцааны бирж энэ 7 хоногт ажилласны дараа, хувьцааны үнэ нь мөн үргэлжлэн унасаар байна. Европын Холбооны банк санхүүгийн зах зээлийн урт хугацаанд тогтвортой байхад бат итгэх хөрөнгө оруулагчид байхгүй байгааг энэ нь харуулж байна.

      Банк санхүүгийн салбарын хямралд олон орнууд нэгдэлтэй арга хэмжээ авхуулахын тулд, Европын Холбооны даргалагч орон Франц Америкийн 700 тэрбум ам.долларын туслах төслийг дуурайн олон гишүүн орон хамтаар хөрөнгө гаргаж 350 тэрбум еврогийн хөрөнгө бүхий Европын Холбооны хувьцааны биржид туслах сан байгуулахыг санаачилсан бөгөөд энэ сарын 4-ний өдөр Франц, Герман, Их Британи, Итали 4 орны удирдагчдын хийх Европын Холбооны дээд уулзалтаар авч хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэвч Герман, Их Британи эрс татгалзсан болохоор, уг төлөвлөгөө нь биелэж чадсангүй. Европын Төв Банкны ерөнхийлөгч нь "бидэнд холбооны нэгдсэн төсөвгүй байна, иймээс Америкийн дууриасан банк санхүүгийн салбарыг хямралаас авран туслах арга авах нь Европын улс төрийн бүтцэд тохирохгүй юм"гэж хэлсэн байна.

      Хувьцааны биржид туслах "Европын Холбооны маяг"-ийн уриа их боловч ажиллагаа багатай хүчин чармайлт нь 7-ны өдрийн Сангийн сайд нарын бага хуралд хүртэл үргэлжилжээ. Хямралыг аргацаах өнөөгийн үйл явцад гарсан зүйл зүйлийн асуудлуудад чиглүүлэн, олон орны Сангийн сайд нар хувьцааны биржид туслах тухай олон орны арга хэмжээтэй холбогдуулан цуврал "удирдах зарчим" дэвшүүлсэн боловч, олонхи орны Засгийн газраас авах оролцлго хийх үйл ажиллагааг олон орон өөртөө шийдэхийг онцолсон юм. Зөвхөн "олон орон харилцан үйл ажиллагааны зохицуулгаа нэгтгэн, тухайн улс орны үйл ажиллагаанаас бусад оронд өгөх нөлөөг бодолцох ёстой" гэсэн болно.

      Энэ сарын дунд арав хоногт болох Европын Холбооны тэргүүн нарын энэ оны хамгийн эцсийн бага хурлаар байдлыг тодорхой таньж, хувьцааны биржид туслах Европын Холбооны сайн аргыг ажилч хэрэгч үзэл санаагаар судлан дэвшүүлэхийг талууд хүсч байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\