Болормаа бол Монгол улсын Шинжлэх ухааны акдемийн хэл зохиолын хүрээлэнд хорйод жил ажиллаж байгаа эрдэм шинжлгээний доктор юм.
Тэр бас волейбол тоглох талаар Монголын Эрчим багийн тамирчний хувар дотоод гадаадын тэмцээд олон явж байжээ. Сүүлийн жилүүдээс судулгааны ажил их байсан учир волейбол тоглохоо түр азнаж, Эрчим багийн дасгалжуулагчаар ажиллаж, спорт эрдэм шинжилгээ аль алинд нь ч гялалзуулж явана.
Тэрээр хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Төвийн үндэстны их сургуулийн монгол хэл уран зохиолын мэрэгжилийн бүх багшнартэй хамтран ажиллахаар энэ оны 8-р сарын адгаар бээжинд иржээ.
Энэ удаа тэр гол нь Төвийн үндэстны их сургуулийн монгол хэл уран зохиолын салбарын дарга Ван Мандах гуйтай Ядамсүрэнгийн төслөөр хоёр сар хамтран ажиллах юм байна.
Монгол улсын Шинжлэх ухааны акдемийн хэл зохиолын хүрээлэн нь Төвийн үндэстны их сургуультэй 2000 оноос эхэлж хамтран ажилласан гэдэг ч Болормаагийн хувьд анх удаа хамтран ажиллаж байгаа юм.
Гэхдээ 2002 онд тэр Хөх-хотонд ирж Өвөр монгол их сургуулийн монгол судлалын хүрээлэнгийн монгол уран зохиол судлаачидтай хамтран ажиллажээ, үүнд голдуу Б. Гэрэлт нартай хамтран цохолборлон биндлэх аргын жишээ болсон монгол зохиолчдын 1721---1945оны хоород бичиж туурбисан шүүмж өгүүлэлийг тайлбарлаж, кирилээр хэвлүүлжээ. Уг ном нь эртний уран зохиол учир Хятад үг ихтэй байжээ. Монголчуудад хүргэж тайлбарлахын тулд Хятад үг үсгийг тайлбарлаж, бас уг зохиолуудын зохиогчийн намтар, уран бүтээлийнхэнь тухай хавсралт маягаар номын ар талд оруулжээ. Энэ ном нь хоёр орны судлаачдын хамтын чармайлтаар маш сонирхолтой шинэ сэвүүн ном болсон байна.
Түүний судалгаа хийж байгаа бүтээлийн сэдэв цохолборлон биндлэх арга нь Хятадын эртний уран зохиолын шүүмжлэх аргын нэг зүйл болхоор тэр уг сэдвээр Хятад оронтой хамтран ажиллах болсондоо баяртай байлаа.
Одоо тэр Хятад оронтой монгол зохиолчид цохолборлон биндлэх аргаар уран бүтээл туурбиж байсан тухай ба ямар ямар зохиол бүтээл байгаа, ирээдүин хандлагын тухай, эдгээр сэдвээр хамтран ажиллаж бий.
Хятадын тухай дэлхийн сонирхол Хятадын асар их хөгжлийг дагалдан өссөөр байгаа юм. Үүний улмаар дэлхий дахинд Хятад хэл сурах халуу өрнөл гарсан. Ийм учраас тэд ч 2000 оноос хүүхдээ Хятад хэлний дунд сургуульд суралцуулсан байна.
Тэрээр Хятад Монгол хоёр орны соёл судалгааны харилцаа, хөгжлийн ирээдүйд итгэл дүүрэн байж, өнөөдөр өөрөө Хяттадад ирж хамтран ажиллаж байна, хойшид үр хүүхэд нь ч залгамжлах юу магад гэж байлаа.
Эрдэм Шинжилгээний ажилд ухаанаа шавхаж, Хятад Монгол хоёр орны харилцаанд найрамдалын элч болж яваа болормаад өндрөөс өндөр амжилт хүсье.
|