Нутаг дэвсгээр: 25713 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2003 оны байдлаар 2 сая 20 мянга. Македон нь олон үндэстэн ястантай орон, гол үндэстэн нь Македон үндэстэн (64,18 хувь), Албани үндэстэн (25,17 хувь), Турк үндэстэн (3,85 хувь), Гипсей үндэстэн (2,66 хувь), Серби үндэстэн (1,78 хувь) байдаг. Албаны хэл нь Македон хэл. Оршин суугчдын ихэнх нь Үнэн алдартны шашин шүтэж, цөөн хүн нь Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Скопле, 247 мянга орчим хүн амтай. Хамгийн халуундаа 43,2 хэм, хамгийн хүйтэндээ хасах 25,6 хэм. Жилийн дундаж агаарын хэм 12,2 хэм.
Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Бранко Срвенковски, 2004 оны 4-р сард сонгогдов, бүрэн эрхийн хугацаа нь 5 жил. Чухал баяр дурасгалын өдөр: Үндэсний баяр – 9-р сарын 8-ны өдөр.
Ерөнхий байдал: Европын Балканы хойгийн төв хэсэгт оршдог. Баруун тийш Албанитай, өмнөш Гректэй, зүүн тийшээ Болгаритай, хойд зүгтээ Серби болон Монтенегротай тус тус хөршилж байна. Цаг агаар нь дулаан бүсийн эх газрын цаг агаараар голлож, ихэнх тариарах нутгийн зун нь хамгийн халуундаа 40 хэмд хүрч, өвөл хамгийн хүйтэндээ хасах 30 хэмд хүрдэг. Баруун хэсгийн нутаг нь Газрын дундад тэнгисийн цаг агаарын нөлөөгөөр зуны дундаж агаарын хэм 27 хэм, жилийн дундаж агаарын хэм нь 10 хэм байдаг.
Славянчууд 7-р зуунд Македон районд нүүж ирээд 10-р зууны сүүлийн хагсаас 1018 он хүртэл Славян хүний анхны Македон улс байгуулсан байна. 14-р зуунаас эхлэн Македон район нь урт хугацааны турш Бизантиум болон Туркийн ноёрхолд байв. 1912 оны Балканы 1-р удаагийн дайн дууссаны дараа Серби, Болгари, Грекийн цэрэг Македон районыг эзлэв. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Сербид харьяалагдсан Македон нь Серби–Хорват — Словений вант улсад (1929 онд Югославын вант улс гэж өөрчлөв) нэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Холбооны Бүгд Найрамдах Югаслав Ард Улс (1963 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югаслав Улсгэж өөрчлөв) байгуулагдаж, Сербийн харьяанд байсан Македон нь тус холбооны улсын нэг гишүүн болж, Бүгд Найрамдах Македон Улс гэж нэрлэгдэв. 1991 оны 11-р сарын 20-ны өдөр Македон тусгаар тогтносноо албан ёсоор мэдэгдэв. 1993 оны 4-р сарын 7-ны өдөр Македон нь "Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс" гэсэн түр нэрээр НҮБ-д элсэв. \М.Цэцэн бэлэтгэв\
|