Оросын энхийг дэмжин сахиулах хүчин 8-ны өдөр Өмнөд Оссети болон Авхазиийн ойролцоох "аюулгүйн бүс "-ээс бүхнээрээ гарна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 8-ны өдөр Францын Евианд болсон Олон улсын бодлогын хурал дээр мэдэгдэв. Оросоос Гүржийн Өмнөд Осетийн мөргөлдөөний районд байрлаж байсан энхийг дэмжин сахиулах хүчний командлагч Марат Кулакметов ч мөн өдөр, Оросын энхийг дэмжин сахиулах хүчин Өмнөд Осетийн мөргөлдөөний "аюулгүйн бүс"-ийн 6 заставаас гарч эхэлсэн бөгөөд гарах үйл ажиллагаа мөн өдөр дуусна гэж гэрчилсэн байна. Оросын талын үйл ажиллагааг Европын холбоо нотолсон бөгөөд сайн үнэлэлт хийсэн байна. Оросын цэрэг гаргахаа журамлан сахисан нь Европтой хамтын ажиллагааны шинэ байдлыг дахин эхлүүлэх болно гэж шинжээчид үзэж байна.
Энэ жилийн 9-р сарын 8-д ерөнхийлөгч Дмитрий Медведев Европын холбооны дарга орон, Францын ерөнхийлөгч Н. Саркозитай Москвод хэлэлцээ хийсэн бөгөөд Өмнөд Оссетийн мөргөлдөөнийг зохицуулах 6 зүйлт зарчмын төлөвлөгөөний 2 нэмэлт арга хэмжээ тохиролцсон байна. Тухайлбал, Европын холбоо Авхазийн эсрэг Гүрж хүч хэрэглэхгүй гэсэн баталгаа хийсний дараа, 7 хоногийн дотор Орос Потигоос Сенакки хүртлэх ажиллагчийн 5 заставаас цэргээ гаргана, 10-р сарын 1-ний өдөр Европын холбоо Өмнөд Осети болон Авхазид 200 гаруй ажиллагчийг байрлуулсны дараах 10 хоногийн дотор Өмнөд Осети болон Авхазийн ойр хавиас Орос цэргээ бүхнийг гаргана гэгсэн болно.
Орос хэлсэн үгээ залгиагүй. Дээрх хэлэлцээр тохиролцсны 1 сарын дараах 10-р сарын 8-ны өдөр цэрэг гаргах амлалтаа хугацаанд нь хэрэгжүүлсэн энэ үйл ажиллагаа нь Европын холбооны үнэлэлт, сайшаал дэмжлэгийг хүлээсэн байна. Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Солана мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Оросын цэрэг гаргасан мэдээг Европын холбооноос Брюссельд суугаа ажиглагчдын групп гэрчилсэн байна, Орон нутаг болон Оросын цэрэг бүтээлчээр хамтран ажилласан гэж тэмдэглэсэн байна. Солана Оросын цэргээ гаргасан үйл ажиллагаанд баярлаж байгаа ба дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Цэрэг гаргахаа Оросын журамласан үйл ажиллагаа нь сүүлийн үе тааруухан байгаа Европ, Оросын харилцааны хөгжлийн шинэ байдлыг бий болгож болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Юуны өмнө, Орос цэрэг гаргахаа журамлан сахисан нь Европын холбооны итгэлийг дахин олсон байна. Францын ерөнхийлөгч Н.Саркози Өмнөд Осетийн мөргөлдөөний тухай илэрхийлсэн байр суурьт тодорхой "эргэлт" гарсан байгааг Олон нийт анхааралдаа авав. Өмөнд Осетийн асуудлаар, Орос Гүржийн эсрэг хэтэрхий хүч хэрэглэсэн байна. Гэвч Гүрж үнэнхүү зэвсэгт түрэмгийлэл хийсэн байна, энэ нь буруу юм Саркози үзэв.
Хоёрдугаарт, Дэлхийн банк санхүүгийн хямрал өдөр ирэх тугам хэцүүдэж байгаа нь Европ, Оросын харилцаанд шинэ боломж олгосон байна. Одоогийн улам гаарч байгаа банк санхүүгийн хямралын өмнө дэлхийн олон орон зохицуулах арга хэмжээнүүд авч байна. Европын холбоо болон Орос ч тойрч гарч чадахгүй юм.
Орос цэрэг гаргахаа журамлан сахисан нь Европын холбооны итгэлийг олсон байна. Одоох дэлхийн банк санхүүгийн донслолт ихтэй байдалд, хямралыг даван, хүндрэл бэрхшээлийг хамтаар ялах талаар Европын холбоо болон Орос нь нэн олон хамтын үг яриатай болсон нь ч Европ, Оросын харилцаанд шинэ боломж авчирсан байна. Гэвч, Европ, Орос нь урт хугацааны турш олон хорсол гомдол, санал зөрөлдөөнтөй байж ирсэн ба дахин дээрээс нь ээдрээн ихтэй олон улсын байдлаас болж, Орос, Европын холбоо хоорондын харилцаа нь санал маргаанаа тавьж, итгэлцэлээ сэргээж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ байдлыг бий болгож чадах эсэхийг цаашид бас ажиглах хэрэгтэй байна гэж шинжээчид үзэж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|