• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-09 16:23:12    
Хятад улс хувь хүний хадгаламжийн мөнгөний ашгийн татвар татахаа больжээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төв банк—Хятадын Ардын Банк 8-ны өдөр бүх дэлхийн гол гол банкуудын хүүг бууруулах нэгдсэн ажиллагаанд оролцож, зээлийн мөнгөний хүүг 0.27 хувиар, хадгаламжийн бэлтгэл мөнгөний хүүг 0.5 хувиар тус тус бууруулсан байна. Хятадын эдийн засагч хэлэхдээ, Хятад улс ингэж хийж байгаа нь дотоодын эдийн засгийн өсөлтийн хандлагыг хэвээр хадгалах зорилгоотой бөгөөд бас Хятад улс бүх дэлхийн олон оронтой олон улсын банк санхүүгийн хямралд хамтаар хандаж байгааг харуулж байгаа юм гэлээ.

      Өдөр ирэх тусмаа гаарч байгаа банк санхүүгийн хямралаас бүх дэлхийн эдийн засагт өгөх цохилтыг арилгахын тулд, Америкийн Холбооны Нөөцийн Зөвлөл, Европын Төв Банк зэрэг дэлхийн 6 том банк 8-ны өдөр хамтаар мөнгөний хүүг ихээр бууруулсан юм. Хятадын банк санхүүгийн системд өнөө хир уг хямралд үндсэндээ нөлөөлөгдөөгүй боловч, экспорт нь хилийн чанадын эрэлт хэрэгцээ доор байгаа байдалд нөлөөлөгдөж, эдийн засгийн ерөнхий өсөлтын хэтийн төлөвд тогтворгүй чанар маш их оршиж байна.

     Хятадын Гадаад Эдийн Засаг, Худалдааны Их Сургуулийн Банк санхүүгийн дээд сургуулийн орлогч захирал Пин Жиже хэлэхдээ, иймэрхүү байдалд Хятадын төв банк бүх дэлхийн гол гол банкуудтай нэгдэлтэй үйл ажиллагаанд оролцох нь голцуу вальютын гүйлгээг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө мөнгөний нийлүүлэлтийн өртгийг бууруулж, эдийн засгийн өсөлтийн хандлагыг хэвээр хадгалахын төлөө юм гэлээ.

     "Зээлийн мөнгөний хүүг бууруулах нь аж ахуйн нэгжийн хөрөнгийн өртгийг бууруулахад ашигтай, хадгаламжийн бэлтгэл мөнгөний хүүг бууруулах нь аж ахуйн нэгжийн хөрөнгө олох чанарыг нэмэгдүүлэхэд ашигтай юм. Энэ хоёр талаас үзвэл, энэ нь ирээдүйд аж ахуйн нэгжийн эрхлэлт сайжрахад ашигтай, энэ оны дээд хагасаас нааш аж ахуйн нэгжийн ашиг буурсан байдлыг өөрчлөхөд ч ашигтай юм" гэж тэр тэмдэглэжээ.

      Хадгаламжийн мөнгөний хувь хүний ашгийн татвар татахаа түр тасалдуулна гэж Хятадын Засгийн газар 8-ны өдөр бас мэдэгдсэн байна. Энэ нь хадгаламжийн мөнгөний хүг бууруулснаас болж, мөнгө хадгалуулагчдад учрах ашгийн хохиролыг арилгах юм.

      Хадгаламжийн хүүг буруулах болон хадгаламжийн мөнгөний хувь хүний ашгийн татвар татахаа түр тасалдуулах нь иргэдийн хадгаламжийн мөнгөнөөс хүүгийн зохих ашиг олоход ашигтай, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд нэн ч чухал ач холбогдолтой юм гэж Хятадын Ардын Их Сургуулийн Банк санхүү болон үнэт цаасны институтын профессор үзжээ.

      "Хадгаламжийн мөнгөний хүүг бууруулах нь чухамдаа хэрэглээг нэмэгдүүлэхийг хүссэн явдал юм. Хэрэглээ нэмэгдвэл, эдийн засгийн өсөлдтийн хөдөлгөх хүчин нэмэгдэн, эдийн засгийн тогтуунаар түргэн хөгжихөд ашигтай байдаг" гэж тэр тэмдэглэжээ.

      Бүх дэлхийд зуун жилд нэг л удаа тохиодог банк санхүүгийн хямралын тухай Хятадын төв банкны хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлэхдээ, Америкийн талтай зохицуулгаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байгаа бөгөөд санаа сэтгэл, хүч чадлаа нэгдгэн, хүндрэл бэрхшээлийг ялан давж, олон улсын банк санхүүгийн зах зээлд тогтвортой байдал хангахыг дэлхийн олон оронд бас хүсч байна. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Банк санхүүгийн институтын эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Шяньжүн хэлэхдээ, Хятадын төв банкны энэ сонголтыг хийсэн болон бүх дэлхийн гол гол банкууд хамтаар мөнгөний хүүг бууруулсныг эдийн засгийн тогтуун бус байдалд хамтаар хандах гэсэн бүх дэлхийн олон орны арга хэмжээний нэгэн хэсэг юм гэжээ.

      "Хятадын Засгийн газрын авч байгаа арга хэмжээны зорилго нь дэлхийн олон оронтой зохицон ажиллаж, банк санхүүгийн хямралаас сэргийлэн түүнийг хориглон зогсоох гэсэнд оршино" гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\