• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 13:08:18    
Олимпийн төв цэнгэлдэх шувууны үүрээс холбогдлоо

CRI

     Эрхэм та бүхэн сайн байцгаана уу, сайхан намаржиж байгаа уу, саяхан Хятадын олон улсын радиогийн монгол хэлний нэвтрүүлэг та бүхэндээ Пара олимпийн нээлтийн тухай олимпийн төв цэнгэлдэх шувууны үүрээс холбогдож Пара олимпийн хаалтын ёслолын талаар мэдээлж байсан билээ. Хэдийгээр Бээжинд болсон хоёр олимпийн төгөсгөл болсон тэр томоохон үйл явдлыг шууд нэвтрүүлж чадаагүй боловч шувууны үүрээс та бүхэндээ мэдээлэл хүргэх үнэхээр гайхамшигтай сайхан санагдаж байлаа. Тэр шөнө өдүүгээ өнгөрөн одоод хэсэг хугацаа болсон боловч зуны олимп, Пара олимпийн сүүл хураасан, хураах хураахдаа хөгжлийн бэрэхшээлтэй ахан дүүсийн баяр бахдалаар хураасан нь онцгой ач холбогдолтой санагдаж байлаа. Ер нь 2008 оны зунаас эхлээд та бүхэнтэйгээ Бээжин 2008 нэвтрүүлгээр үргэлж хамт байж байсан сэтгүүлч бидний хувьд тэр мөч сонсогч та бидний зайг улам ойртуулсан наньдан мөч байлаа.

      Грекийн Афен хотоос олимпийн гал бамбарын сорыг залснаас эхлээд гал бамбар дагаж бидний сэтгэл зүрх дүрэлзэж байв. Бээжинд-Алмата-Истабул-Санкт Петербург гээд дэлхийн таван тивээр аялсан гал бамбарыг дагаж түүний айзмыг дагаж бид олимп руу төхөж байсан. Хараж байтал олимп нээгдэж, нээлтээсээ аваад уралдаан тэмцээн, зохион байгуулалт зэрэг талаар гайхалтай сайхан боллоо. Энэ Хятадын тамирчид анх удаагаа алтан медалийн тоогоороо олимпд тэргүүлж Хятадын ард түмэн баясан бахархаж байсан, тэгэж байтал Монголын тамирчид ч түүхэнд алтан медаль хүртэж дотоны харилцаатай бидэнд баяр дээр баяр бяслаг дээр тос нэмэж өгсөн юм. олимпийн сүлд дуунд бичсэн мэтээр та бидэн хоёр нэгэн дэлхийдээ ахан дүүс мэт амьдарч баяр жаргалаа хуваалцсан билээ.олимп бидэнд мартагдашгүй мөчүүдийг үлдээсэн бөгөөд хүн төрлөхтний хоорондын зайг улам ойртуулж, 1 тэрбум 300 сая хүн ард бидний дэлхий дахинтай болсон гүн зузаан найр сэтгэлийг харуулсан юм. бид шувууны үүрээс Монгол улсын сонсогчидод нэвтрүүлэг бэлтгэж уул уулаараа уулзаж ус усаараа залгалдаж байгаагаа өчүүхэн хоромд багтааж илэрхийлсэн гэж өнөөдөр итгэж бодож байна.

     Бээжинд 2008 нэвтрүүлэг удалгүй зогсч шинэ нэвтрүүлэг түүний оронд явах болсон энэ агшинд шувууны үүрээс ниссэн цэнхэр шувуудынхаа тухай өнөөдөр дурсан өгүүлбэл ийм байна.