• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 13:10:38    
Спортын цэнхэр гариг

CRI

      Бээжинд болсон Олимпийн наадам, параолимпийн наадам та бидний сэтгэлд мартагдашгүй түүх болж үлдлээ. Олимпийн наадмын талаар мэдээлж байсан "Бээжин 2008" нэвтрүүлгийн оронд бид "спортын цэнхэр гариг" шинэ нэвтрүүлгээ хүргэж байгаагаа мэдэгдъе. Мөн 34 минут үргэлжилдэг Шинэ нэвтрүүлэг маань "спорт-дэлхий", "спортын мэдээлэл", "спортын амьдрал" гэдэг булангуудаар явагдахаас гадна сайхан ая дуугаар чимж байх болно. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн агуулгадаа орцгооё.

      "Cпорт-дэлхий": энэ булангаар спортын шинэ мэдээллээс хүргэе.

      1. China Open газрын тенисийн тэмцээн тун саяхан өндөрлөлөө. Бээжингийн пара олимпийн наадмын хаалтын 3 хоногийн дараа болсон энэ тэмцээн нь дотоод гадаадын маш олон спорт сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Хятад улс China Open энэ наадмыг хэдийгээр 5 дахь удаагаа зохион байгуулж байгаа боловч Бээжинд жил тутамд болдог хамгийн сонирхолтой спортын тэмцээний нэг болсон аж. Энэ наадам нь Бээжинд зохиогдсон хоёр Олимпийн наадамын сүүл залгаж өнгө нэмсэн гэж хүмүүс үнэлж байна.

     Газрын тенисийн төрлөөр дэлхийд эхний 10-д бичигддэг 8 тамирчин энэ удаагийн тэмцээнд оролцсоноос хүмүүсийн сайн мэдэдэг Roddik эрэгтэйн ганцаарчилсан төрөлд аваргалж, Jankovic эмэгтэйн ганцаарчилсан төрлийн аварга болсон байна. Үүнээс гадна өнгөрсөн жилүүдэд олон наадам тэмцээн давхацсанаас болсон бую бэртэлтэй байснаас China Open-д оролцож чадаагүй дэлхийн шилдэг тенисчид ирж оролцсон байна. Жишээлбэл Safenna, David Ferrer, Ivanovic нарыг жишээлхэд хангалттай.

      Олимпийн наадмын дараахан болсон China Open-аас гадна Бээжинд өөр ямар тэмцээн зохиогдох гэж байгаа гэвэл NBA-гийн наадам эхлэхээс өмнөх бие халаалтын тэмцээн Бээжинд эхлэх гэж байна. Зуны Олимпийн үеэр Америкийн "Мөрөөдлийн 8" баг, Испаны баг, Аргентины баг, мөн тэрчлэн Ё мин, И Жянь лян-г оролцуулсан Хятадын багийн тоглолт болж байсан Ву Кэсунгийн сагсан бөмбөгийн ордонд хамгийн хөгжөөнтэй тэмцээнүүд болж байсан. Одоо энэ ордоныг Хятадад NBA-гийн стандартын түвшинд байгуулсан анхны тэмцээний талбай болгож, жил болгон энд NBA-гийн зарим тоглолтуудыг урьж тоглуулахаар тогтжээ.10-р сарын 18-нд энд энэ жилийн NBA-гийн Хятад дахь тоглолт болж, Milwaukee Bucks-ынхон Golden State Warrior-той тоглох юм байна.

      Үүнээс гадна Бээжин хотод ирэх жилээс World Snooker-ийн Хятад дахь тэмцээн, Бээжингийн олон улсын хотын марафон гүйлтийн тэмцээн, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом унадаг дугуйн тэмцээн, таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын найрсаг хотуудын биеийн тамир спортын наадам зэрэг олон төрлийн наадам тэмцээнүүд болох юм байна.

     2. Хятадын тариачны биеийн тамир спортын 6 дахь наадмын бэлтгэл ажил эцсийн шатандаа орлоо. Бүх Хятадын 32 муж, район, шууд харъат хотынхон тамирчдаа оролцуулхаас гадна Тайваны тариачны биеийн тамир спортын багынхан ч энэ удаагийн наадмын зарим төрлүүдэд оролцоно. Өнөөгийн байдлаар тамирчид, дасгалжуулагч нийт 3534 хүн нэрээ бүртгүүлжээ.

      Хятадын тариачны биеийн тамир спортын 6 дахь наадам 10-р сарын 26-аас 11-р сарын 1-ний өдрүүдэд Зүүн өмнөд нутгийн Фу жянь мужийн Чуань жүө хотод зохиогдож, энэ нь Бээжингийн зуны олимп болон Пара-олимпийн наадмын дараа манай улсын зохион байгуулж байгаа бас нэгэн томоохон хэмжээний ерөнхийлсөн биеийн тамир спортын цугларалт болно.

      3. 2008 Davis цом-ын финалыг David Nalbandian-ны нутагт хийж болзошгүй байна. Аргентины Газрын Теннисын Холбооны тун саяхан мэдэгдсэнээр тэд Олон улсын газрын теннисны холбоонд хандан энэ жилийн Davis цом-ын финалыг Аргентиний төв нутгийн Кордоба хотод хийх санал дэвшүүлжээ. Кордоба хот бол Аргентины газрын тенисийн од David Nalbandian-ны нутаг бөгөөд финал тэмцээний талбайг энд сонгохын гол шалтгаан нь нөгөө хүчирхэг өрсөлдөгч Испаны багийн тамирчдыг нарийн судалсантай холбоотой юм байна. Davis цом-ын гол тэмцээнүүдийг Буйнос Айрос хотод хийсээр ирсэн юм. Эндхийн улаан талбайд явагдаж байсан тэмцээн нь Аргентины тамирчдад илүү ашигтай байсан төдий ч улаан талбайн теннист нэн гарамгай байдаг Надал, Феррер нарын тамирчидтай өрсөлдөхөөр байгаа тул тэднийг аргагүй тэмцээний талбайг өөрчлөн сонгоход хүргүүлсэн гэнэ. 2008 Davis цом-ын финал тэмцээн ирэх сарын 21-23-ны өдрүүдэд болно. Аргентин, Испаны багийнхан тус тус Орос болон Америкийн багийг хожиж финалд үлдсэн байгаа.

      4. Сүүлийн өдрүүдэд Их Британы The Sun сонин санал асуулгын дүнгээр "Өнөөгийн газрын теннисийн тавцан дахь хамгийн гоо үзэсгэлэнтэй 9 эмэгтэй тамирчин"-ийг жагсаан гаргажээ. Эцсийн дүнд Оросын тамирчин Kirilenko эхэнд нь бичигдэж, харин түүний дараа дэлхийн 1 номерийн тамирчин байсан Maria Sharapowa, Ana Ivanovic нар оржээ. Гоо тамирчны 4-р т Данын Caroline Wozniacki, 5-рт Чехийн Vaidsova, 6-рт Энэтхэгийн Senia Mirza, 7-рт Америкийн Ashley Harkleroad, 8-рт Аргентиний Dulko, 9-рт Австралын Samantha Stosur тодорчээ.

     5. Германы 9 хотод 2011 оны дэлхийн цомын эмэгтэйчүүдийнн хөл бөмбөгийн тэмцээн явагдахаар болжээ. 9-р сарын 30-ны өдрөөр бодоход 2011 оны дэлхийн цомын эмэгтэйчүүдийнн хөл бөмбөгийн наадам эхлэхэд 1000 хоног үлдээд байна. Энэ өдрийг тохиолдуулан Берлэнд байралдаг засгийн газрын ордонд 2011 онд болох Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээн явагдах 9 хотыг нийтэлсэн байна.
Германд зохион байгуулах энэ наадам 2011 оны 6-р сарын 26-ны өдөр Берлиний Олимпийн биеийн тамирын талбайд нээлтийн ёслолоо хийх бөгөөд салхи хагалах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Дараа нь үргэлжилсэн тэмцээнүүд Augsburg, Bochum, Dresden, Frankfurt, Leverkusen, Moenchengladbach, Sinshein, Wolfsburg зэрэг 8 хотод зохиогдож, энэ наадмын эцсийн аваргын төлөөх тэмцээн 2011 оны 7-р сарын 17-нд Frankfurt хотноо болох юм байна. Олон улсын хөл бөмбөгийн холбоо энэ жилийн сүүлчээр 2011 онд болох энэ наадмын 32 тэмцээний цагийн хуваарыг тогтоох болно.

      6. Дэлхийн Хятад хүмүүсийг оролцуулсан агаарын теннисийн 15-дахь наадам ирэх сарын 11-14-ний өдрүүдэд Күнь мин хотод болох гэж байна. Энэ удаагийн наадамд агаарын теннисийн энгийн төрлүүдээс гадна зарим өвөрмөц төрөл, жишээлбэл гэр бүлээрээ оролцох наадам, гурав гураваар өрсөлдөх, нас жилийг холилдуулсан төрөл гэх мэтийн олон төрлөөр нийт 172 алтан медаль тодрох юм байна. Өнөөгийн байдлаар Америк, Канад, Малайз, Индонез, Тайланд, Хятадын Шянган зэрэг улс орон бүс нутгийн 1200 гаруй хятад хүмүүс наадамд оролцохоор нэрээ бүртгүүлжээ. Энэ тооцоогоор наадамд оролцогсод 2000-с давах юм байна. Жил болгон нэг удаа болдог уг наадам нь дэлхийн олон орны агаарын теннисийн хорхойтой хятад хүмүүсийн дур бахтай оролцдог цуглаан болсон юм.\Спортын цэнхэр гариг нэвтрүүлэг. Уртнасан.\