• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 13:15:10    
Дэлхийн Оюуны Спортын Анхдахь Их Наадам боллоо

CRI

      Бээжин хотод маань Зуны олимп, Пара-олимп зохиогдоод спортын уур амьсгал дүүрэн үргэлжилж байсанаа энэ өдрүүдэд "Соёл боловсоны эх булаг, Оюун ухаанд хязгаар байдагүй" гэсэн уриатай Дэлхийн Оюуны Спортын Анхдахь Их Наадам болж байна. Ингээд өнөөдрийн 34 минут нэвтрүүлэгээрээ "спорт-дэлхий" булангаар спорын сүүлийн үеийн мэдээ, "спортын мэдээлэл" булангаар Оюуны их наадмын талаарах мэдээлэл, "спортын амьдрал" булангаараа Фан хүн хийгээд Самаранчын олимпийн найрсаг үлгэр зэрэг агуулгыг хүргэхээс гадна спортын ая дуу бэлдээд байгаа юм. Манай нэвтрүүлэгтэй хамт байхыг урьж байна. Уртнасан та бүхэнтэй хамт байх болно.

     "спорт-дэлхий": энэ булангаар спортын шинэ мэдээллээс хүргэе.

     *Дэлхийн Оюуны Спортын Анхдахь Наадам Бээжинд болж байна. 10-р сарын гурванаас 18-ны өдрүүдэд үргэлжлэх Дэлхийн оюуны спортын их наадамд 143 орны 2900 тамирчид оролцож байгаа. Даам, Го даам, шатар, хятад шатар, Бридж гэсэн оюуны спортын таван тєрлєєр тамирчид авхаалж самбаагаа сориж байна. Монгол улсынхан тамирчид, дасгалжуулагч, албаны хvмvvс зэрэг 80-аад хvний бvрэлдэхvvнтэйгээр Дэлхийн Оюуны Спортын энэ их наадамд оролцож байна.

     *Өнгөрсөн бямба гаригт 20 бартаат жуулчин, Химилийн уулны 6666 метрийн өндөр бэлнээс шүхрээр нисэн бууж ирсэн байна. Ерөөс болж байсангүй энэ наадмыг Ангилийн нэгэн аялал жуулчлалын компани зохион байгуулж, наадамд оролцсон хүн бүр 24 мянган долларын бэлтгэл сургуулилалтын зардал тушаажээ. Үүлний дотуур чөлөөтэй хөвөн дэгдэж, дэлхийн ноён оргилын үзэмжийг сонирхох энэ бартаат наадам маш сайхан болсон, Жомоглунмаагийн үзэмж сайхан байна гэж Австралын жуулчин Ханикс сэтгүүлчид хэлсэн байна.

     *Фаранц хэл хэргэлдэг улс орнуудын Биеийн тамир спортын наадам жилийн өмнөөс хуангли тоолж эхэллээ. Ливаны Ерөнхийлөгч Сулайман 5-ны өдөр Ерөнхийлөгчийн ордондоо 2009 онд Ливанд болох Фаранц хэл хэргэлдэг орнуудын биеийн тамир спортын 6 дахь наадам ирэх хуанглийг эхлүүлжээ. Тэрээр хэлсэн үгэндээ, тамирчид спортын зориг санааг бадруулан, өрсөлдөх ухамсараа бадрааж, тэмцээний талбайг үнэ цэнэ болон хамтмын ажиллагааны өргөн тавцан болгохыг тамирчдад хандан уриалсан байна. Франц хэл хэргэлдэг орнуудын биеийн тамир спортын 6 дахь наадам ирэх жилийн 9-р сарын сүүл долоон хонгоос 10-р сарын эхний долоон хонгуудад Бейрутад явагдаж, 68 улс орны тамирчдыг урьж оролцуулахаар байна.

     *Норве улсынхан 2018 оны өвлийн олимпийн зохион байгуулах эрхийн төлөө цаашид өрсөлдөхгүй гэж мэдэгдэжээ. Норвегийн Биеийн тамир спортын ерөнхий газар 6-ны өдөр тогтоол баталж, зардал санхүүжүүлэлт нь урьдчилсан төсвөөс хол давдаг учраас Норвеийн хойд нутгийн Troms хотынхон 2018 оны Өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахаар өрсөлдөхгүй гэсэн байна. Норвеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Норвеийн биеийн тамирын ерөнхий газарын энэхүү шийдэр нь Өвлийн олимпийг зохион байгуулахад хэргэлэх зардал хэт өндөр байдгаас болсон гэж үзэжээ. Troms хотынхон хэрэв 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион багуулах гэвэл наандаж 29 тэрбум Норве крона, даруй 4 тэрбум 900 мянган ам.доллар зарцуулах бөгөөд энэ нь урьдчлан тооцоолсноос хоёр дахин илүү болох юм гэж Норвеийн засгийн газрын хариуцалгатан илэрхийлжээ. Норвегийн Афтанпорстен сонины игэдийн дунд хийсэн санал асуулгын дүнд 66 хувийн Норве иргэд Troms хот өвлийн олимп зохиохыг эсэргүйцэж, 19 хувь нь дэмжсэн байна.

     Troms хот нь өнгөрсөн онд өрсөлдөөнийг өнгөрөөгөөд 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотуудын нэгээр сонгогдоод байсан юм. Гэтэл Норвеийн засгийн газарTroms хотын өрөгдлөө дэвшүүлсэн төлөвлөгөөг зөвхөн Норвеийн биеийн тамир спортын салбарынхан бүрэн дэмжсэн нөхцөлд засгийн газраас санхүүгийн баталгаа хангана гэсэн байна. 6-ны өдөр Troms-д болсон хурал дээр 9 дэмжсэн, 3 татгалзсан санлаар Troms хот өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах өрөгдөл төлөвлөөгөөг цуцалжээ.

     Олон улсын олимпийн хорооны тогтоолоор 2011 оны 7-р сард 2018 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хотыг батлана. Эх сурвалжаас үзвэл Казакистан, Өмнөд Солонгос, Герман, Америк хийгээд Францын зарим хотууд өвлийн олимпийг зохион байгуулах сонирхолтой байгаа юм байна.

     *Испаны хөл бөмбөгийн тэмцээн Spain La Liga-гийн оны шилдэг тамирчнаар Real Madrid кулубд тоголдог Iker Casillas тодорч, харин Баселона багийн тамирчид энэ жил шагналын тайзнаа хэн нь ч үлдэж чадсангүй. Даваа гаргийн орой Испаны хөл бөмбөгийн нэр цуут хүмүүс Мадрид хотоо цугларч, Мака сониныхны зохион явуулсан 2007-08 оны Испаны хөл бөмбөгийн тэмцээн Spain La Liga-гийн шагнал гардуулах ёслолд оролцжээ. La Liga-гийн энэ удаагийн шагналд, Daniel Guiza шилдэг довтлогч, орон нутийн шилдэг тамирчинаар тодортч, Iker Casillas хаалга сахигчын дээд шагналаар, Manuel Pellegrini шилдэг дасгалжуулагчаар шалгарсан бол Megía Dávila хянамгай шүүгчийн шагнал тосчээ . Энэ арга хэмжээний үеэр 2008 Европын цом тэмцээнд аваргалсан Испаны үндэсний хөл бөмбөгийн багийнханд тусгай шагнал гардууж, Casillas, Xavi, Villa, зэрэг тамирчид алдартан боллоо.

     *Шанхайд болсон Дэлхийн сноокорын мастеруудын аврага шалгаруулах тэмцээний финал Их Британы хоёр тамирчний дунд дэгдэж, Ricky Walden 10:8-аар Ronnie O'Sullivan-г хожиж 2008 дэлхийн сноокерийн Шанхайн тэмцээний аврага боллоо.

     *Ирэх жилийн эхээр Хятадын Хабин хотод болох Дэлхийн Оюутадын өвлийн спортын 24 дэх наадамд 50 гаруй улс орон бүс нутгийн оюутад оролцох төлөвтэй байна. Тэмцээний олонхи талбай заалууд баригдаад бэлэн болсон бөгөөд энэ сарын дотор багтаан бүх ордон талбайг барьж гаргах юм байна. Энэ наадамд 3000 сайн дурынханы хүмүүс ажиллаж, тэдний дотрох 100 сайн дурынхан нь зуны олимпд сайн дурынханаар ажилласан туршлагтай сайн дурынхад байж олон хүмүүсийг заан дагуулж, наадмын үеэр бас Харбины 100 мянган хотын сайн дурынхад ажиллах юм байна.

     *5-ны орой өндөрлөсөн STUTTGART WTA – газрын тенисийн тэмцээнд Сербийн Jelena Jankovic аврага болж хамгийн шинэ загварын Porsche машнаар шагнагджээ. Тэрээр эцсийн финалд 2:0 Оросын Petrowa-г хожлоо.

     *2008 Хятадын дун бага сругуулын сурагчдын хөнгөн атлетикийн тэмцээн У хань хотод тус саяхан өндөрлөлөө. Уг наадам нь Хятадын дун бага сургуулын хүүхдүүдийн хөнгөн атлетикийн хамгийн дээд наадам болох бөгөөд энэ жил 25 муж, хот, өөртөө засах районы 97 дунд бага сургуулын 1397 тамирчид оролцож, уг наадмын түүхэнд хамгийн олон тамирчдыг оролцуулсан нэг удаагийн наадам болж өнгөрлөө.

     *2009 дэлхийн F1-гийн шагналт тэмцээний Канадад болох тэмцээнийг хасч, бүлхий дэмцээний ээлжт өртөөг 18 болгосон байна. Канадад болох тэмцээн ирэх жилийн 6-р сарын 7-ны өдөр болох байсан юм, гэтэл өөрчлөлт оруулсан тэмцээний хуваарын дагуу Канадад болох тэмцээнийг хасчээ. Ирэх жилийн 8-р сард Туркд болох тэмцээн харин өмнөшлөөд 6-р сарын сард болж, Хятадад явагдах тэмцээн нь 10-р сарын 18-нд болох юм байна.