• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 15:47:56    
Зах зээлийн итгэлийг сэргэхийг уриалав [Радио]

CRI

      Олон улсын валютын сангийн байгууллага болон Дэлхийн банк ойрд Вашингтонд жил тутмын хурлаа хийж, зарим хөгжсөн оронд тулгарч байгаа банк санхүүгийн хямралыг зохицуулах арга хэмжээг хайн хээллцэх гэж байна. Дэлхийн эдийн засаг ноцтой буурч байна гэж жил тутмын хурлаа хийхээсээ өмнө олон улсын энэ хоёр байгууллага 9-ний өдөр сэрэмжлүүлэн хэлсэн байна. Хүчин төгөлдөр бөгөөд зохицонгуй арга хэмжээ авч, зах зээлийн итгэлийг сэргээж, байдал цаашид муудхаас сэргийлхийг тэд нар улс орнуудад хандан уриаллаа.

      Олон улсын валютын сангийн байгууллагын Ерөнхий захирал Доминикуе Страусс-Кахн 9-ний өдөр Вашингтонд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дэлхийн эдийн засгийг буурлаас зайлуулах явдал нэгэнт хожимдсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Уг хямрал хөгжсөн орнуудын эдийн засгийн хяналт удирдлага алдагдснаас, банк санхүүгийн байгууллагын эрэсдлийн удирдлага алдагдснаас, зах зээлийн өөрийгөө хянах механизм алдагдснаас болсон нь маш тодорхой байна гэжээ.

      Банк санхүгийн хямрал аажмаар гаарсны дараа их олон орон энэ хямралыг зохицуулах төлөвлөгөө тогтоон хэрэгжүлж байна. Америк банк санхүүгийн авран туслах нийт хэмжээ нь 700 тэрбум ам.долларын төлөвлөгөө боловсруулсан бөгөөд сүүлийн хоёр хоногт 21 орны төв банк зэргээр хадгаламжийн хүүг бууруулах арга хэжмээ авч, эдийн засгийг хөгжөөх хүсч байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь өнөө үр ашгаар тун муу байна гэж тэрээр хэлээд, эдийн засгийн арга хэмжээг үр дүнд хүргэхийн угтвар нөхцөл бол зах зээлийн итгэлийг заавал сэргээх явдал мөн гэж тэмдэглэжээ.

      2008 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2007 оны 5 хувиас 3,9 хувь болон эрс буурч, 2009 онд 3 хувь болон буурч, мөн жилийн сүүлийн хагсаас эхлэн аажмаар сэргэх болно гэж Олон улсын валютын сангийн байгууллагын нийтлэсэн "Дэлхийн эдийн засгийн төсөөлөл"-ийн шинэ дугаарт төсөөлсөн байна. Страусс-Кахн хэлэхдээ, ирэх жил дэлхийн эдийн засгийн өсөлт голдуу хөгжиж байгаа орнууд болон шинээр хөжиж байгаа зах зээлийн орнуудад түшиглэх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      2007 онд хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гурваны хоёр хувийг эзэлсэн байна. 2009 онд, наад захдаа эхний хагас жилд хөгжсөн орнуудын эдийн засгийн өсөлт тэгд дөхөх болно гэж бид төсөөлж байна. 3 хувийн өсөлтийн хэмжээ гэж төсөөлж байгаа нь голдуу хөгжиж байгаа орнууд болон шинээр хөжиж байгаа зах зээлийн орнуудын өсөлтөд тулгуурлаж байгаа юм. Гэвч хөгжиж байгаа орнуудын эдийн засаг ч гэсэн банк санхүүгийн хямралын нөлөөнд эхлэн нөлөөлөгдөж байгаа учраас ирэх жилийн өсөлтийн хэмжээ нь сүүлийн хэдэн жилээс хол дор байх болно гэдгийг тэмдэглүүштэй байна гэжээ.

     Банк санхүүгийн энэ хямрал нь орон бүхэнд адил бус хэмжээгээр нөлөөлөх бөгөөд хөгжиж байгаа хэсэг орон ноцтой нөлөөлөгдөх болно гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Зоеллик ч сэтгүчдэд ярилцлага өгөхдөө хэлэв.

      Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв бүрхэгдүү байгаа боловч, энэ нь гарах замгүй боллоо гэсэн хэрэг биш юм гэж Олон улсын валютын сангийн байгууллагын Ерөнхий захирал Доминикуе Страусс-Кахн үзэж байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\