• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-10 16:33:04    
30 жилд Хятадын боловсролын үйлс шат алгасан хөгжлөө [Радио]

CRI

      1978 оноос хойш, Хятадын боловсролын үйлс дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилтанд хүрч, хөгжсөн улс орны 100 жилд сая хүрэх зорилтод 30 жилийн хугацаанд хүрч чадсан байна. Өнөө, Хятад улс 9 жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлэх, залуу идэр насны хүмүүсийн бичиг үсэг үл мэдэх байдлыг арилгах зорилтоо биелүүлж, их, дээд сургуулийн боловсрол нь ч олон нийтийн болох тийш хөгжиж байна.

     Урт хугацааны турш, Хятадын Засгийн газар боловсролыг дээд хэмжээнд чухалд үзэж, хүний нөөцийн хүчирхэг улс байгуулахын чухал чанарыг онцолж ирсэн юм. Ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлсний дараа, эдийн засаг түргэн өсөн нэмэгдэхийн хирээр, Хятадын Засгийн газраас боловсролын үйлст оруулах оруулалтаа байнга нэмэгдүүлэн, боловсролын үйлсийн түргэн хөгжлийг ахиулсан байна.
Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс нааших Хятадын боловсролын хөгжлийн замналыг Хятадын Боловсрол Судалгааны Нийгэмлэгийн дарга Гү Юаньмин "Маш түргэн", "гайхамшигтай" гэж дүрслэн хэлсэн юм.

      "30-хан жилд Хятад улс соёлын талаар маш хоцрогдонгуй, хүн ам олонтой орон байснаасаа хүний нөөц ихтэй орон болж, түүхт хоёр хөгжил дэвшилд хүрсэн. Үүний нэг нь 9 жилийн заавал сургах боловсролыг бүх талаар түгэмэлжүүлсэн, нөгөө нь их, дээд сургуулийн боловсролыг олон хийтийн болгох тийш шилжин орсон явдал юм. Үүнийг хаймамшиг гэж хэлж болно" гэж тэр тэмдэглэжээ.

      1949 онд БНХАУ байгуулагдах үед, бичиг үсэг үл мэдэх хүн ам нь нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлж, бага сургуульд элссэн хэмжээ нь зөвхөн 20 хувьд, дунд сургуульд элссэн хэмжээ нь зөвхөн 6 хувь төдий байжээ. 1986 онд Хятад улс "Заавал сургах боловсролын тухай хууль" нийтэлж, 9 жилийн заавал сургах боловсрол хэрэгжүүлэн, сурах насны хүүхэд болон залуу багачуудын бага сургуулийн болон дунд сургуулийн боловсрол хүртэхийг баталгаажуулна гэж анх удаа тодорхой дэвшүүлсэн юм. Уйгагүй хүчин чармайлт гарган ажилласнаар, Хятад улс өнөө заавал сургах боловсролыг үндсэндээ түгээмэлжүүлсэн байна.

      Хятадын Боловсролын Яамны Үндсэн боловсролын нэгдүгээр хэлтсийн дарга Ван Динхуа хэлэхдээ, Америк, Япон зэрэг хөгжсөн улс орны 100 жил хэрэгсэж байж хүрсэн заавал сургах боловсролын зорилтод Хятад улс 30 жил хүрэхгүй хугацаанд хүрсэн юм гэжээ.

     "2007 оны эцсийн байдлаар, бүх Хятадын хэмжээнд заавал сургах боловсролын системд хамрагдсан хүн амын хэмжээ нь 99.3 хувьд хүрч, уг боловсролыг түгээмэлжүүлсэн хошуу шяний тоо нь бүх Хятадын нийт хошуу шяний 98.5 хувьд хүрлээ. Үлдсэн хошуу шяниуд нь 9 жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлэх зорилтод 2010 онд хүрэх болно" гэж тэр илэрхийлжээ.

      2006 онд нийтэлсэн "Заавал сургах боловсролын шинэ хууль"д тэмдэглэснээр, заавал сургах боловсролыг Хятадын үндэсний төсвийн баталгааны хүрээнд хамруулж, амьдрал ядуу гэр бүлийн боловсролын зардлын дарамтыг хөнгөрүүлэх ёстой аж. 2006—2010 онд Хятадын орон нутгуудын Засгийн газар нь хөдөө нутгийн боловсролын салбарт 270 тэрбум юанийг шинэ нэмж оруулах болно.

     "2007 онд бүх Хятадын хөдөө нутгуудад хөдөө нутгийн заавал сургах боловсролын шатны сурагчдыг сурлагын сул зардал болон сурах бичгийн төлбөр төлөхөс чөлөөлж, хөдөө нутгийн дунд, бага сургуулийн 150 сая шахам хүүхэд энэхүү бодлогын хөнгөлтөд хамрагдсан юм. Энэ оны 9-р сараас эхэлж, хотын заавал сургах боловсролын шатны хүүхдийг сургалтын сул зардлаас чөлөөлсөн байна" гэж Ван Динхуа илэрхийлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\