Амьдралын хэмнэл түргэн, ажлийн дарамт ихтэй хүмүүсийн хоол хүнс хэрэглэх жам журам нь алдагдсанаас болоод хоол боловсруулах системээ нөлөөлсөн нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн ходоод нь байнга өвдөж, ходоодны өвчинд амархан нэрвэгддэг байна. Тайбэй хотын нэгдсэн эмнэлэгийн хорооны хүнсний бүтээгдэхүүний шим тэжээл судлаач мастер Шюй Юньчинь Тайваний "Эрүүл мэнд" сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж, ходоодонд тустай 6 зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг онцлон танилцуулсан байна. Тухайлбал:
Нэг. Бөөрөнхий байцаа: Бөөрөнхий байцаанд хүнсний бүтээгдэхүүний ширхэглэг зүйл, эрдэс бодис, амин дэм С элбэг агуулагдаж байдаг бөгөөд нэн чухал нь амин дэм К1 болон амин дам u, шархлааг эсэргүүцэх гени байдаг тул дотор нэхдэсийн шархлааг анагаах, гэдэс ходоодны салиа бүрхэвчийг хамгаалах, ходоодны хэсэгт эвгүй байдал бий болохыг багасгадаг байна. Бөөрөнхий байцааны шүүсийг шахаж гаргаад уух нь ч сайн арга юм. Харин гэдэс хөөх өвчинтэй их хэрэглэхгүй байхыг анхаарна уу.
Хоёр. Лангуа: Лангуанд үлэмж хэмжээний жимс жимсгэнийн цавуулаг зүйл байдаг болохоор ходоодны ханыг хамгаалж, шархлааг багасгах үүрэг гүйцэтгэдэг байна. Анхаарах зүйл гэвэл, лангуагийн халис нь шингээлтэд муу тул ходоод муутай хүн хальсыг нь авч хаяад хэрэглэх хэрэгтэй.
Гурав. Гадирын жимс: Гадирын жимсний хүчиллэг эд нь уургийг задруулан хүлээн авахад тустай, шингээлт муудах болон ходоодны үрэвсэлд нэрвэгдэхээс зохих хэмжээгээр сэргийлдэг. Гадирын жимс нь бас дэлүү, ходоодыг сайжруулдаг тун ашигтай хүнсний бүтээгдэхүүн юм. Анхаарах зүйл гэвэл, гадирын жимс нь сэрүүн чанартай зүйл болохоор өлөн байсан цагт идэхгүй бол сайн.
Дөрөв. Төмс\урт төмс\: Дэлүү, бөөрний тамирыг нэмэгдүүлж, хоол боловсруулах системийг сайжруулдаг. Нялцгай эд нь ходоодны ханыг хамгаалах чадавхтай төдийгүй хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Ходоод муудаж, хоолны дуршил муудсан хүмүүс уг төмсийг ахиухан идэж байх сайн.
Тав. Цагаан гаа: Цусны эргэлтийг сайжруулж, хүйтэн уур амьсгалаас болж ходоод өвдөхөд тустай. Цагаан гаа нь уламжлалт хятад эмд ордог бөгөөд дур гутах, бөөлжхөд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг. Мөн ходоодны өвчинд нэрвэгдсэн хүнд тун тустай хүнсний бүтээгдэхүүн юм. Анхаарах зүйл гэвэл, ходоодны шархлаатай, улаан хоолойн өвчинтэй хүн хэрэглэхгүй юм уу бага хэрэглэх хэрэгтэй.
Наран цэцэг: Наран цэцгэнд төрөл бүрийн шим тэжээлийн бүрэлдэхүүн элбэг агуулагдаж байдаг. Түүний боловсрох хугацаанд нь бий болсон жимсний цавуулаг зүйл болон чихэрлэг зүйлээр бүрэлдсэн нялцгай эд нь ходоодны ханыг хамгаалдаг төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, өтгөн хатахаас сэргийлж, ходоод гэдсийг сайжруулдаг сайн хүнсний бүтээгдэхүүн юм. Анхаарах зүйл гэвэл, намрын наран цэцэг нь сэрүүн чанартай хүнсний ногоо тул ходоодны чадавх муутай, байнга чацга алдаад байдаг хүмүүс бага хэрэглэх юм уу хэрэглэхгүй байвал сайн.\Л.Буянтогтох орчуулав\
|