БНАСАУ-ыг "Терроризмийг дэмжигч орны нэрсийн жагсаалтаас" гаргасан гэж Америкийн тал мэдэгдсэнд, БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 12-ны өдөр сайшааж байгаагаа илэрхийлсэн байна, харин БНСУ болон Япон адли бус тусгал гаргасан аж. Олон нийтийн үзэж байгаагаар, гүшүүн байдал ороод байгаа Солонгосын хойгийн цөмийн асуудал чухал ахицтай болсоныг уг асуудлын хөгжил харуулсан байна гэжээ.
Америк болон БНАСАУ нь БНАСАУ-ын цөмийн төхөөрөмжийг шалгах асуудлаар нийтлэг ойлголтонд хүрсэн учраас, БНАСАУ-ыг "Терроризмыг дэмжигч орны нэрсийн жагсаалтаас" гаргахаар Америкийн тал шийдсэн байна гэж Америкийн төрийн дипуртаментийн хэвлэлийн төлөөлөгч Сеан Мккормак 11-ний өдөр мэдэгдсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ, БНАСАУ Йонбуонийн цөмийн төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгохын зэрэгцээ, Америк болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн цөмийн шалган байцаах ажилтад Йонбуод үргэлжлэн ажиллах болно гэжээ. Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Чристофер Хиллийн энэ сарын 1-ний өдөр БНАСАУ-д айлчлах үед БНАСАУ-ын талтай тохиролцсон хэлэлцээрийн дагуу, БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөг хянан шалгах цар хүрээнд, Плутонийн төсөл хийгээд уран баяжуулах болон төгөөн дэлгэрүүлэхтэй холбоотой бусад аливаа цөмийн ажиллагааг багтаан оруулсан байна. Америк болон БНАСАУ хоёр талын хүлээн зөвшөөрсөн урьдалд, зургаан талт хэлэлцээнд оролцох улс орнуудын мэргэжилтэд нийтэлсэн юм уу эсвэл нийтлээгүй цөмийн төхөөрөмжид орж болно. Хянан шалгах явцад загвар авах юм уу хуулийн эмчийн хянан шалгахыг хоёр тал бас хүлээн зөвшөөрсөн байна гэжээ. Сеан Мккормак хэлэхдээ, дээр дурдсан хэлэлцээр болон нийтлэг ойлголтыг зургаан талт хэлэлцээний бусад гишүүн орнуудад мэдээлсэн бөгөөд үүнийг зургаан талт хэлэлцээний гишүүн орнууд эцсийн бүлэгт батлан зөвшөөрөх гэж байгаа цөмийн төлөвлөгөөг шалгах хэлэлцээрийн үндэс баримт болох юм гэжээ.
БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 12-ны өдөр Сеан Мккормакийн хэлсэн үгэнд хариу болгож хэлэхдээ, Америк улс төрийн нөхвөрийн амлалтаа хэрэгжүүллээ, үүний зэрэгцээ "Цөмийн төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгох шатны шаардлагтай нийцсэн, төв голч шалган гэрчлэх механизм"-ийн тухай БНАСАУ болон Америк нийтлэг ойлголтонд хүрсэн байна, 2007 оны 10-р сарын 3-ны өдрийн зургаан талт хэлэлцээгээр дамжин тохиролцсон хэлэлцээр нь тал бүрээр хэрэгжигдэх л юм бол БНАСАУ "Цөмийн төхөөрөмжүүдийг ажиллагаагүй болгохоор зорилт болгосон шалгалт гэрчилгээ"-нд хамтран ажиллах байр суурь авах болно гэжээ.
БНСУ болон Япон нь 12-ны өдөр уг асуудлаар тус тус адил бус тусгал гаргаасан байна. Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Соок хэлэхдээ, "Террористыг дэмжигч орон"-ны нэрсийн жагсаалтаас БНАСАУ-ын нэрийг хассан Америкийн шийдвэрийг БНСУ-ын тал сайшааж байгаа бөгөөд зургаан талт хэлэлцээг ойрын хугацаанд дахин хийхийг БНСУ-ын тал хүсэн хүлээж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Америкийн энэхүү шийдвэр нь зургаан талт хэлэлцээ хэвийн замдаа эргэн орох болон БНАСАУ эцсийн бүлэгт цөмийн зэвсгээ орхихыг ахиулах боломж тохиол хэмээн БНСУ-ын тал үзэж байна гэжээ. Гэвч барьцааны хүний асуудлыг зохицуулаагүй нөхцөлд Америк БНАСАУ-ыг "Терроризмийг дэмжигч орон"-ны нэрсийн жагсаалтаас гаргасанд Япон баярлангуй биш байлаа. Японы гадаад хэргийн сайд Хирофуми Накасоне хэлэхдээ, холбогдох улс орнуудтай хамтран ажиллаж, бодитой шалган байцаах баримт бичигт эртхэн гарын үсэг зурахаар Японы тал чармайх болно гэжээ.
Солонгосын хойгийн цөмийн асуудал шинэ ахицтай болсныг БНСУ болон Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд хэсэг эрдэмтэн мэргэжилтэд адил бусын ойлголттой байгаа. БНАСАУ болон Америкийн нийтлэг ойлголтонд хүрсэн БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөний өргөдлийг шалган байцаах арга хэлбэрийн асуудлаар, хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар, Америк болон БНАСАУ-ын тохиролцсон холбогдох хэлэлцээр бол Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах чухал ахиц юм. БНАСАУ, Америк, БНСУ болон Японы байр сууриа илэрхийлснээс үзвэл, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээ нь удалгүй сэргэж, холбогдох талууд БНАСАУ болон Америкийн тохиролцсон хэлэлцээр болон нийтлэг ойлголтонд суурьлаж, эцсийн бүлэгт БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөний өргөдлийг шалган байцаах бодитой төслөөр нийтлэг ойлголтонд хүрэх болно. Энэ нь яг энэ оны 7-р сард болсон зургаан талт хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарийн бага хурлаар тогтоосон үүрэг байгаа юм гэжээ./Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав./
|