• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-13 14:56:56    
Цагаан идээ борлуулан орлогоо нэмэгдүүлж байна

CRI

      Өрөм, шар тос, шүүмэл ааруул зэрэг цагаан идээ нь малчдын өөрийгөө хангах бүтээгдхүүн байснаа өнөө зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагалдан борлуулга сайтай бараа болж, малчин түмний орлогын чухал эх үүсвэр болж эхэлсэн байна. Өвөр Монголын Өөртөө Засөх Районы Ордос хотын Отог хошууны Сүмт сумын Баянбулаг гацааны малчин Со.Жаргалынхан бол цагаа идээгээ борлуулан жилийн цэвэр орлогоо 6000 юаниар нэмэгдүүлж байгаа айл юм.

      Налгар намрын 9-р сарын 20-доор сурвалжилагч малчин Со.Жаргалынд сурвалжлан хүрсэн юм. Цэвэр тухлаг гэр байшин, жигдрэн харагдах хороо хашаанаас нь энэ айл ажилсаг айл гэдэг нь илхэн харагдаж байлаа. Бүсгүй Сарандонал нь өөрийн хийсэн өрөм, шар тос, ааруул хуруудаа гаргаж биднийг дайлах зуур, манай малчин айлын цагаан идээ хөдөө нутгийн амтад идэгээн төдийгүй өнөө харин хот суурины хүмүүсийн гийчин зочноо угтан зочлох эрхэм пээп идгээн болж байна шүү. Манай хөдөөгийн хийсэн нэг тогоо хатаасан өрөм 25 – 30 юань, шар тос жиндээ (500 грам)30 – 40 юань, шүүмэл хурууд жиндээ 35 – 45 юаньд хүрч, манай малчдын орлогын бас нэг чухал эх үүсвэр болж байна гэж баяртай яриж байлаа. Эднийх саалийн 5 үнээ, 200 гаруй хоньтой, 3 га шахам сайн сортын өвс бордооны тариалангийн талбайтай юм байна. Жилдээ саалийн үнээ, хонио сааж, шар тос, шүүмэл хурууд, өрөм хийж, хошууны байгууллага, нэгж болон хот суурины хувь хшн, жижиг дэлгүүрт борлуулан худалдаж мөнгө болгодог юм байна. Гэрийн эзэн Со.Жаргал малын эмчийн ажилтай учраас нутаг усныхаа малын үүлдэр сайжруулах ажлыг гардан хийх завсартаа бас мал хонь арилжаалах үнэ засагч болдог гэнэ. Тэр бидэнд бүх жилийн орлогын байдлаа нарийн танилцуулсангүй, харин цагаан идээний орлогын байдлаа нарийн тоочиж өгсөн юм. "өрөм, шар тос, шүүмэл хурууд бол манай малчдын мах шөл, арьс нуусыг гаргавал малын ашиг шимийн гуравдугаарт ордог бүтээгдхүүн болно. Цагаан идээг эдшүүлэх явцад манай үндэстний зан үйл их шингэж байдаг юм шүү. Нутаг нутаг ч өөр өөр байдаг. Өнгөрсөнд манай малчид өөрийгөө хангах үүднээс цагаан идээгээ эдшүүлдэг байсан, одоо цаг жилийн сайхнаар зах зээлд гаргаж, цагаан идээгээсээ бага бусын ашиг хүртэж байна" гэж урамтай ярисан юм.

      Сүмт сумын ажилтан Далай сурвалжлагчид хандан, өнөө зах зээл дээр манай малчин айлын өөрөө хийсэн өрөм, шар тос зэрэг цагаан идээ нь хүмүүсийн таашаалыг их олж байна. Манай байгууллагаар авч үзхэд, олонх хүний гэр тэрэг нь хошуун төв дээр байгаа учраас ажлын цагт өдрийн гурван эрний хоолоо сумын хоолон гэрт иддэг. Бид ажилтны хоол бэлэтгэх болон гийчин зочноо цагаан идээгээр зочилдог болхоор манай байгууллага жилдээ их хэмжээний цагаан идээг малчин айлаас худалдаж авдаг юм гэж ярилаа. Сурвалжилж явах явцад бид Отог хошууны малчин айлын олонх нь цагаан идээгээ борлуулан орлогоо нэмэгдүүлж байгаа байдлыг ойлгож мэдсэн байна. \ "Өвөр Монголын Өдрийн Сонин"-ы сурвалжилагч Цогзолмаа мэдээлэв\