10-р сарын 9-ний өдрөөс 12-ны өдрүүдэд ХКН-ын 17-дахь удагаа сонгогдсон Төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд боллоо. Хүмүүсийн төсөөлж байсан шигээр Хятадын хөдөө тосгоны өөрчлөлтийн асуудал нь энэ бүгд хурлын авч хэлэлцэсэн гол асуудал болсон байна. Бүгд хурлын дэвшүүлсэн 2020 он хүртлэх хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийн үндэсэн зорилт үүргт хот хөдөөгийн эдийн засаг нийгмийн хөгжлийн интеграцлалын системийн механизмыг үндсэнд нь тогтоох, улс орны үр тарианы аюулгүй байдал болон хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний хангамжийг үр ашигтай батлах, тариачдын хүн тутмын цэвэр орлогыг хоёр дахинаар нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.
30 жилийн өмнө Хятадын өөрчлөлт хийж, нээттэй бодлого хэргжүүлэх ажил үйлс хөдөө тосгоноос эхэлсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын хотуудтай харьцуулбал хөдөө тосгоны хөгжил тодорхой хоцрогдсон байна. Хөдөө тосгоны хөгжлийг түргэтгэхийн төлөө уг бүгд хурал нь хөдөө тосгоны тогтолцооны байгуулалтыг эрчимжүүлэх, орчин үеийн хөдөө аж ахуйг нааштай хөгжүүлэх, хөдөө тосгоны олон нийтийн ажил үйлсийг түргэн хөгжүүлэх зэрэг гурван талаар байршуулалт хийсэн байна.
Хятадын хот хөдөөгийн эдийн засгийн бүтэц адилгүй байгаагийн гол илрэл бол хотын эдийн засаг нь орчин үеийн их аж үйлдвэрээр гол болгож, хөдөө тосгон бол харин хөдөө тосгоны жижиг эдийн засгаар гол болгосон явдал болно. Энэ зөрчил нь хөдөө тосгоны, цаашлаад нийт улс орны хөгжлийг боогдуулж байна. Хот хөдөөгийг интеграцчилах нь бүхүйл улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжилд нааштай ач холбогдолтой юм гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн судалгааны төвийн Хөдөө тосгоны хөгжлийн газрын орлогч дарга Шюй Шяочин үзэж байна. Тэрээр хэлэхдээ,
Манай улс бол үйлдвэржилт, хотжилт, орчин үеийн хөгжил бүрэн төгөлдөр болоогүй орон юм. Хөдөө аж ахуй бол чухал үндэс суурь, манай хүн амны ихээнх нь хөдөө тосгонд байгаа бөгөөд хот хөдөөгийн эдийн засгийн бүтэц тодорхой адилгүй байна. Ийм нөхцөл байдалд 3-р бүгд хурлаас хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийг түргтгэх асуудлаар энэ шийдвэрийг гаргасан юм, энэ бол маш сайн боломж юм гэжээ.
Хот хөдөөгийн оршин суугчдын нийгмийн хамгааллыг эдлэх талын зөрүүг багасгаж, хот хөдөөгийн эдийн засгийн адилгүй бүтэцийг бүрмөсөн эвдэхийн төлөө, олон нийтийн санхүүгийн хөдөө тосгоны бүрхэлтийг өргөтгөж, эмчилгээ, боловсрол, соёл зэрэг талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө тосгоны оршин амьдрах нөхцөл боломжийг сайжруулна гэж бүгд хурал шийдвэрлэсэн байна.
2020 онд хөдөө тосгоны хүн тутмын цэвэр орлогыг 2008 оныхоос хоёр дахинаар нэмэгдүүлж, хэрэглээний түвшнийг ихээр дээшлүүлж, нэн ядуу байдлыг үндэсэнд нь арилгана гэж 3-р бүгд хурал дэвшүүлжээ. Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хөдөө тосгоны хөгжлийн судалгааны газрын эрдэм шинжилгээний ажилтан хатагтай Ли Жингийн үзэж байгаагаар,
Газрын зах зээлд адил газар адил үнэтэй байж, тариачдын газар нь хотын газартай адил үнэтэй болох юм бол тариачдын санхүүгийн орлогыг ихээр нэмэгдүүлэх болно. Үүний дээр хот орж аижллаж байгаа тариачдын цалин хөлсийнг дээшлүүлж, тэд нарыг хотын ажилчидтай адилхан байр суурьтай болгох юм бол цалин хөлсийг дээшлүүлэх боломж маш их байгаа юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг өсгөж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бэлэтгэн нийлүлэх үнийг нэмж, тариачдын орлогыг ихээр дээшлүүлэх юм бол 2020 онд тариачдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой юм гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|