Хятадын хэмжээний анхны бартаач уралдаан бол 1984 оны 1-р сарын 14-ний өдөр Гуншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Наньнин хотод болсон Бүх Хятадын бартаач гүйлтийн уралдаан болно. Энэ уралдаанд Бээжин, Тяньжинь, Ляонин, Сычуань, Хөх-нуур, Гуанши зэрэг 20 муж, хот, өөртөө засах район болон Чөлөөлөх арми, Бух тэргэний спортын нийгэмлэг зэрэг нэгжийн холын гүйлтийн эрэгтэй, эмэгтэй 200 гаруй тамирчин оролцсон байна. Энэ уралдаанд эрэгтэйчүүдийн 15 километр, эмэгтэйчүүдийн 5 километр болон 10 киломещтрийн зэрэг төрөл хуваасан байна. Юньнань мужийн эрэтэй тамирчин Жан Гүөвэй болон Хэнань мужийн эмэгтэй тамирчин Лю шөүцүнь тус тус 44 минут 56 скунд болон 16 минут 57 скундын амжилтаар эрэгтэйчүүдийн 15 километр болон эмэгтэйчүүдийн 5 километрын уралдаанд аваргалж, Юньнань мужийн нэгдүгээр баг болон Шаньдүн мужийн баг тус тус эрэгтэйчүүдийн 15 километр болон эмэгтэйчүүдийн 5 километрын уралдааны багийн аварга болсон байна.
Азийн эмэгтэйчүүдийн 3000 метрын рекорд амжилыг тогтоосон Хятадын анхны тамирчин: 1984 оны 6-р сарын 18-ны өдөр Жан Шиүюнь Наньжинд болсон Олон улсын хөнгөн атлеткийн тэмцээнд 9 минут 05 скунд 57-гийн амжилтаар Азийн эмэгтэйчүүдийн 3000 метрын гүйлтийн 9 минут 11 скунд 95-ын рекорд амжилтыг шинэтгэж, Азийн эмэгтэйчүүдийн энэ төрлийн тэмуээний рекорд амжилтыг шинэтгэсэн Хятадын анхны тамирчин болсон байна.
"Фэй Лүн (нисдэг луу) шагнал" шалгаруулах анхны арга хэмжээ: Хятадын "Фэй Лүн (нисдэг луу) шагнал" шалгаруулах анхны арга хэмжээ бол 1984 онд Бээжингийн оройн сонин, Шинэ оройн сонин, Шинь Минь оройн монин, Ян Чэн ороыйн сонины хамтран зохион байгуулсан юм. Энэ арга хэмжээний агуулга бол жилийн Бүх хятадын хамгийн шилдэг эрэтэй эмэгтэй тамирчин тус тус нэг хүнийг шалгаруулах явдал болно. Энэ шагналын анхны шалгаруулалтаар эрэгтэй тамирчн Жү Жяньхуа, эмэгтэй тамирчин Жан Рүнфан тодорсон байна.
Хамгийн их цар хэмжээ бүхий хол зайн гүйлтийн уралдаан: Хятадын хамгийн их цар хэмжээ бүхий хол зайн гүйлтийн уралдаан бол 1985 оны 4-р сард Бээжинд болсон 10 мянган хүн оролцсон марафон гүйлтийн уралдаан болно. Энэ уралдаанд аижлчин, оюутан сурагчид, багш, чөлөөлөх армийн офцер дайчид зэрэг нийт 10 мяанга гаруй хүн оролцсон байна. Бээжингийн энэ 10 мянган хүний марафон гүйлтийн уралдааныг Олон Улсын Олимпийн Хороо ивээн тэтгэж, Бээжин хотын Биеийн тамир спортын салбар нийгэмлэг зохион байгуулсан юм. \М.Цэцэн бэлэтгэв\
|