• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-14 09:11:59    
Хүнтянь цүний хамт нийтийн ой модны эрхийн өөрчлөлт амжилттай боллоо

Хятадын Олон Улсын Радио

      1978 оны сүүлчээр, Хятадын Аньхүй мужийн Фэнянгийн Шяоган тосгон нь Хятадын хөдөө тосгоны тариан газрыг айл өрхүүдэд гэрээгээр даачлуулан өгөхөөр гол болгосон газар нутгийн өөрчлөлт хийсэн анхны тосгон болсон юм. 20 жилийн дараа, Фүжянь мужийн Юнань хотын Хүнтянь тосгон нь Хятадын "уул довуудыг айл өрхүүдэд гэрээгээр дачлуулсан анхны тосгон" болсон байлаа. Энэ хоёр тосгоны өөрчлөлтийн овъект нь адилгүй боловч бүр хөдөө тосгоны газар нутгийн үндсэн эзэгнэлтийн дүрмийн өөрчлөлт болох бөгөөд адилхан тариачдын газар нутгийг эзэгнэх гол цогц болох байр суурийг нотлон тогтоосон юм.

      Тухайн үед Хүнтянь тосгон нь Фүжянь мужийн баруун хойд хэсгийн уулархаг районы бойд зэлүүд бөгөөд цаасанд нэргүй цасанд мөргүй жижиг тосгон байсан юм. Энэ газрын тариачид Хятадын бусад нутгийнхтай адилаар тариан газар хувьдаж олоод, ургацыг өрхөд даачлуулах дүрэм хэрэгжүүлсний дараа аажмаар баяжиж ирсэн юм.

      1998 онд, тосгоны удирдлагууд хамт нийтийн өмчийн уулын ойгоо дачлуулахыг судалж, уулаа, эзэгнэх эрхээ, ашгаа тэнцүүртэй хуваах бодлого авсан байлаа. Ингээд ойт районы эзэгнэх эрх болон ой модыг өмчлөх эрхийг айл өрөх болгонд зохих харьцлаар хувааж өгөв. Ингээд ганц жил өнгөрөхөд уулан газар нь тачир түжгэр харагдахаа больсон төдийгүй дур таваараа мод огтлох үзэгдэл ч гарахаа больсон байлаа. Хүнтянь тосгон нь ингэж Хятадад ой модны эрхийн дүрмийн өөрчлөлтийг эхлүүлсэн бөгөөд Хятадын энэ жил ой модны эрхийн дүрмийн бүх талын өөрчлөлт хийхэд туршлага хангасан байлаа. Үүнийг нь Хятадын төрийн зөвлөлийн шинжилгээний хэсэг ч үнэлэн нотолсон юм.

      Хүнтянь тосгон хамт нийтийн ойн район, ой модны өмчийн эрхийг анх хуваахдаа, айл өрхүүдэд гэрээгээр эзэгнүүлэх аргыг хэрэгжүүлж, энэ эрхийг айл өрөх болон өрхийн гишүүн бүхэнд эрх тэгшээр эдлүүлсэн байлаа. Ингэж хүний тоогоор хуваарлаж, энэ тосгон нэг их удалгүйгээр баяжиж эхэлжээ.

      2003 онд Хүнтянь тосгоны туршлагыг бүх Фүжянь мужид дэлгэрүүлж, бүх мужийн ойт районы га бүрийн модон материалын гаралт 7.4 шоо метрээр өсөн нэмэгдэж, ойн бүрхэлтийн хэмжээгээрээ бүх Хятадад түрүүлсэн байлаа. Үүний зэрэгцээ уулархаг районы тариачдын орлого ч ихээхэн нэмэгдсэн байлаа.

      Бүртгэлээс үзэхэд, тариачдын орлогын тал хувь гаруй нь ойн аж ахуйн үйлдвэрлэлээс ирж, уулархаг районы тариачид орлогоо нэмэгдүүлж, баяжих зам олж, уулархаг нутгийн эдийн засаг хөгжиж, улс орон ард түмэнд ач тусаа өгсөн байна.