Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлсэн 30 жилд Хятад улс 188 улс орон, газар нутаг болон олон улсын 28 байгууллагатай боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, солилцооны харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 жилд Хятадын боловсролын салбарынхан болон олон улсын боловсролын салбарынхан хоорондын хамтын ажиллагаа, солилцоо улмаар эрчимжиж, бүх талаар олон давхаргат байдалд гадаадад нээлттэй боловсролын тогтолцоо үндсэндээ бүрдэж, боловсролын ажил төрлийн өөрчлөлтийн хөгжилд тус дөхөм үзүүлэх маш санй үндэс суурь тавьж өгсөн байгаа юм гэж 2008 оны 8-р сарын 16-ны өдөр Хятадын Боловсролын Яамны сайд Жан Шиньшэн Бээжингийн Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвд дотоод гадаадын хэвлэл мэдээллийнхэнд хандан илэрхийлжээ. Боловсрол бол Хятадын гадаадад нээлттэй байлгасан хамгийн анхны салбаруудын нэг нь юм. 1979 онд нөхөр Пэн Шяопин Америкт айлчилж гарсан үсэг зурсан нэгэн чухал хэлэлцээр оюутан илгээж суралцуулах, Хятад-Америкийн шинжлэх ухаан техникийн солилцоо, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр юм гэж сайд Жан Шиньшэн танилцууллаа. Тэр цааш нь хэлэхдээ, боловсролын өөрчлөлт, нээлттэй байх үйлс 30 жилийн хөгжлийн явцыг өнгөрүүлээд, бид олон орны боловсрол хөгжүүлсэн амжилттай туршлагаас суралцан, боловсролын тухай үзэл ойлголтын өөрчлөлт болон боловсролын тогтолцооны шинэчлэлийг биелүүлж, боловсролын дүр төрхөд шинэ байдал илсэн юм гэлээ.
Сайд Жан Шиншэн хэлэхдээ, 30 жил өөрчлөлт хийж нээлттэй байлгаж хөгжүүлснээр, Хятадын боловсролын салбарын гадаадад нээлттэй байх ажилд зарим шинэлэг онцлогууд буй болсон юм. Тухайлбал: Нэгд, боловсролыг дэлхий нийтэд хандсан чиглэлээр хөгжүүлэх нь Хятадын хот, хөдөөгийн шат бүрийн олон төрлийн сургуулиуд болон хичээл сургалтын өөрчлөлтийн чухал тал боллоо. Хоёрт, Хятад улс болон гадаад улс орон% газар нутаг хоорондын хамтын ажиллагаа, солилцоо нь 30 жилийн эхний үеэр голцуу гадаадаас суралцах, гадаадын туршлагаас суралцах ганц талын хэрэгцээ шаардлагатай байсан бол, аажмаар хоёр чиглэлтэй хэрэгцээ шаардлага тийш шилжих байдлаар хөгжиж ирлээ. Гуравд, боловсролын салбарын нээлттэй байх стратегийн тогтолцоо үндсэндээ бүрдэж, том гүрнээр гол тал, эргэн тойрны улс орноор тэргүүлэх тал, хөгжиж байгаа улс орнуудаар үндсэн тал, олон талт олон улсын байгууллагаар чухал тавцан болгосон нээлттэй тогтолцоо бүрдсэн юм. Энэ нь мөн ч албаны ба иргэдийн, хоёр талын ба олон талын, бүх талын, олон давхаргат, алхам дараатай, нээллтэй тогтолцоо юм. Дөрөвд, Хятадын Засгийн газрын боловсролын байгууллагууд болон гадаадын боловсролын байгууллагууд хоорондоо боловсролын зөвшилцлийн харьцангуй тогтвортой механизм тогтоож, хамтын ажиллагаа, солилцоо нь тогтолцооны болон механизмийн болох чиглэлээр цаашид хөгжиж байна. Тавд, олон оронд суралцуулж байгаа оюутнуудын тоогоороо Хятад улс үзүүр тэргүүнд явж байгаа юм. Үүнээс гадна, хятад хэлийг олон улсад нэвтрүүлэх ажил үйлс ч шинэ чухал ахицтай болж, хятад хэлний сургалт нь дэлхий нийтэд хүмүүсийн хамгийн их сонирхон сурч байгаа гадаад хэлнүүдийн нэг нь болсон байна гэлээ.
Сайд Жан Шиньшэнгийн танилцуулснаас үзвэл, Хятад улс дэлхийн 188 улс орон, газар нутаг болон ЮНЕСКО зэрэг олон улсын 28 байгууллагатай боловсролын салбарт хамтран ажиллах харилцаа тогтоон, хоёр талын буюу олон талын 154 хэлэлцээр тохиролцон хэрэгжүүлж байна. Засгийн газар хоорондын шугмаар ч 77 хэлэлцээр хэрэгжиж байгаа юм. Үүний зэрэгцээ бас хэд хэдэн бүс нутгийнхантай хамтын ажиллагаа, солилцооны тавцан гарган ажиллуулж байна. Хятад улс бас диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх асуудлаар 33 улс орон, газар нутгийнтай хэлэлцээр тохиролцоод байна. Хятадаас очиж суралцах улс орон, газар нутгууд болон Хятадад ирж суралцах улс орон, газар нутгуудтай Хятад улс дээд зэрэглэлийн эрдэм чадвартай хүмүүс хүмүүжүүлэх хамтын ажиллагааны механизм тогтоон ажиллуулж байна.
|